The End

1.6K 126 15
                                    

"Даашинз. Одоо хийх ёстой чухал зүйлсээс даашинз л үлдлээ. Чи хэзээ даашинз өмсөж үзэх гэж байна?" Хурим төлөвлөгч утасны цаанаас ийн хэлэхэд Сол багахан санаа алдлаа.

Хурим зохион байгуулалт тэр чигтээ бодсоноос маш хүнд байх ба хэдий Кай хамт туслалцаж байсан ч ядаргаатай байлаа.

Хэдэн сарын өмнө Францаас ирсэний дараа, Кай түүнд албан ёсоор гэрлэх санал тавьсан ба тэр мөч Сол-ын хувьд Кай-тай өнгөрүүлсэн цаг хугацаанаас хамгийн сайхан нь байсан билээ. Охид бүрийн мөрөөдлийн гэрлэх санал. Үзэсгэлэнтэй бөгж, үргэлж хайрлах залуу нь урд нь зогсоод зөвхөн өөрт нь л хайртай гэдгээ батлах тэр л мөч. Яг л зүүд шиг байсан.



Цас орж байна.

Кай Сол хоёр хоёул дуртай ч дуртай шалтгаан нь өөр өөр.

Кай-д цас Сол-ыг санагдуулдаг болохоор тэр дуртай. Цагаахан, хүйтэн, хэврэг бас үзэсгэлэнтэй.

Сол-д хүйтэн цас яагаад ч юм өөрт нь халуун дулаан дотно санагддаг болохоор тэр дуртай. Эсвэл Кай-ын дэргэд байгаа болохоор тэр юм болов уу тэр сайн мэдэхгүй байв.

Кай ийм цастай өдөр паркаар алхана гэж зөрүүдэлсэн бөгөөд Сол яаж ч чадаагүй юм. Гар гараасаа хөтлөлцөөд алхахад нь модод х тэднийг хамгаалах мэт тойрон зогсоно. Тэдний хамтдаа өнгөрүүлсэн хатуу бөгөөд хэрцгий мөн аз жаргалтай сайхан өдрүүдийг тэдэнд сануулна. Гэвч яг л энэхэн мөчид, тэр бүгд зүгээр л нэгэн сайхан дурсамж болон мөнхөрчээ. Зүгээр л нэгэн сайхан дурсамжууд.

Хэдий паркад тэдэн шиг хосоороо алхах хосууд мэр сэр харагдсан ч, тэд яг л энэ газар байгаа ганц хосууд шиг харагдуулж байлаа. Тэдэнд ямар нэгэн хүрч боломгүй зүйл байсан юм. Тэд өөр байв. Кай-ын түүн рүү харах тэр харц, яг л бүх охид оөөр лүү нь ингэж хараасай гэж хүсдэг тэр харц. Бас Сол-ын ичсэн байртай инээмсэглэсээр түүн рүү ойртон наалдах тэр байдал, бүгд гэгээн цэвэр хайрыг харуулж байлаа. Цагаахан, үзэсгэлэнтэй хайр.

Тэд үргэлжлүүлэн алхасаар их хүн холхисон паркын төв хэсэгт ирлээ. Сол түүнийг гэнэт зогсоход нь ядраад суухыг хүссэн юм болов уу гэж бодсоор гайхсан байртай харна.

Саарал тэнгэрээс цас будрахаа болих шинж ер байсангүй. Хүйтэн мөртлөө дулаахан байх ба Сол Кай хоёр дахин бусдын анхаарлын төвд оржээ.

"И Сол. Чи анх удаа зүрхийг минь хайлуулсан мөсөн гүнж. Хамгийн анх чамайг харсан мөчөөсөө л би чамайг өөрийн болгохыг хүсч, ахлах сургуулийн бүтэн жил араас чинь гүйсэн. Гэхдээ чам руу ойртох тусмаа, илүү гүн гүнзгий чамд дурлаж байгаагаа би мэдээгүй. Чи яг л намайг байнга өөр лүүгээ татаж байдаг үзэсгэлэнтэй хар нүх шиг байсан ч, надад тэр хамаагүй ээ. Чамтай учирж чамайг хайрласандаа би нэг ч удаа харамсаж байсан удаагүй.

ELYSIΔNWhere stories live. Discover now