Яг одоо өдрийн 1 цаг болж байх ба Кай-тай... онгоцоо хүлээгээд сууж байна. Тэр зугаалгаар явъя гэхдээ үнэхээр худлаа яриагүй байсан ба надад ч дургүйцэх шалтгаан байгаагүй билээ. Хэсэг хугацаанд энэ бүхнээс холдох сайхан санаа шиг санагдсан болохоор.
Кай манай гэрт ирээд намайг тэвэрдэг тэр шөнөө надад яг юу болсон тухайгаа хэлээгүй. Би ч асууя гэж зүтгээгүй. Гэхдээ сүүлийн хэдэн өдрүүдэд, түүний царай гэрэлтэж, өмнөхөөсөө хамаагүй дээр байдалтай байгаа нь сэтгэлийг минь амрааж байлаа.
Кай өчигдөр ирээд намайг юмаа бэлдээрэй гэж хэлсэн. Үнэнийг хэлэхэд, би Кай-ыг зугаалгаар явъя гэхэд нь зүгээр л салхинд гарах гэж байна гэж бодсоноос биш Жэжү арал дээр байдаг гэр бүлийнхээ зуслангийн байшин руу аваад явчих юм гэж төсөөчлөөгүй билээ. Дажгүй сонсогдож байсан ч, арай л болохгүй юм шиг санагдаад байсан болохоор Кай-д хэдэн цагийн турш би гэр бүлийнх нь зуслангийн байшин руу явна гэдэг тийм ч сайхан санаа биш гэж тайлбарлах гэж хичээсэн ч тэр өөдөөс үүнийгээ өөрийнх нь хийхийг хүсэж байгаа зүйл гэхэд нь надад хэлэх үг олдоогүйн улмаас би эцэст нь бууж өгсөн юм. Түүний өмнө би хэтэрхий хүчин мөхөс гэдгийг тэр мэддэг... бүр хэтэрхий сайн.
"Сол, онгоцондоо сууцгаая."
Кай өмнө минь зогсох ба өнөөдөр түүнийг гайхалтай халуухан харагдаж байгааг дурьдах хэрэгтэй байх. Зүгээр л жийнс болоод цулгай цагаан пудволк өмссөн байж хэтэрхий сайхан харагдах ба үүнтэй түүнийг бүтэн цагийн турш ширтэж байгаа хэдэн охидууд ч бас санал нийлж байгаа гэдэгтэй итгэлтэй байна.
Би цүнхээ аван босоод түүний гараас атгалаа. Би нисэх гэх мэт өндөртөй холбоотой зүйлд тийм ч дуртай биш болохоор бага зэрэг сандарч байлаа.
"Сол зүгээр ээ, санаа зовох зүйлгүй. Очих хүртлээ унтчихаж болно шүү дээ. Тийм ч удаан нислэг биш ээ."
Гэхэд нь би сандарсан хэвээр толгой дохин бид үргэлжлүүлэн онгоц руугаа алхлаа.
Зохиогчийн талаас.
Хосууд маань Жэжү арал дээр буугаад Ким гэр бүлийн зуслангийн байшин руу явж байв. Хэдий Сол-ын очихыг хүсээгүй газар боловч Кай хүсэж байна гэсэн болохоор тэр үргэлжлүүлэн маргаж чадаагүй билээ.
Тэд машинаасаа буун урдаа байх том гэгчийн харш руу харцгаалаа. Сол тэрхүү харшийг хараад гэнэтхэн Кай-ыг урьд нь энд өөр охид авчирж байсан болов уу хэмээн бодох нь тэр. Угаасаа Кай-ын өмнө нь засрашгүй хүүхэмсэг залуу байсан гэдэг нь нууц биш шүү дээ. Сол түүн рүү асуулт дүүрэн харцаар харлаа.
YOU ARE READING
ELYSIΔN
FanfictionКим Жунин, буюу Кай ганцаардал дунд амьдардаг И Сол, үзэсгэлэнтэй хирнээ ганцаардмал охин зовлон шаналал дунд амьдардаг..