V

1.6K 101 1
                                    

КАЙ-ын талаас

Хэзээ хамгийн сүүлд ингэж бухимдсанаа санахгүй нь.

Толгойд минь орж ирж байгаа ганц зүйл бол хөөрхийлөлтөй түүний тэр залуусаас болихыг гуйн уйлж орилж байгаа нь л байна. Тэрхүү дүр зураглалыг толгойноосоо авч хаяхын тулд нүдээ чанга гэгч нь аньлаа. Хэрвээ нүдэнд минь харагдсаар байх юм бол би үнэхээр өөрийгөө юу хийхийг мэдэхгүй байна.

Гэсэн ч энэ надад асуултын маань хариултыг өгсөнгүй. Хэн түүний хүзүүг хазсан юм бэ?

"Хүзүү чинь....?"

"Х-Химчан...убба...б-би түүнтэй дэлгүүрийн тэнд таарсан. Тэр согтуу байсан. Тэгээд намайг танайхаас гараад явж байхыг харсан гэж хэлээд уурласан."

Химчан, муу зулбсага! Тэр хариугаа авна аа. Хэн ч Сол-д хүрэх ёсгүй. Тэр минийх, зөвхөн минийх.

Би түүнээс ахиж юм асуусангүй.Харин хэдэн минутын дараагаас түүний аяархан мэгших сонсогдох ба би түүнээс зүгээр эсэхийг нь байн байн асуухаас өөр зүйл хийж чадсангүй. Тэгсэнээ уйлсаар ядарсан бололтой буйдан дээр унтчих нь тэр. Аярхан нусаа таталт нь сонсогдохоо болих үед л би түүний унтчихсаныг анзааран түүн рүү сайн харвал үзэсгэлэнтэй царайн дээр нь нулимсны мөр хатан үлдэж тэр хэзээ хэзээнийхээсээ илүү амар тайван харагдаж байлаа. Ядаж нойрондоо ч болов тэдгээр муу муухай зүйлсийг харахгүй байгаад нь талархаж байна.

Түүний унтаж буй царайг илэрхийлэх ганц үг бол үзэсгэлэнтэй. Түүн рүү илүү ойртон сайтар харахыг хичээлээ.

Сургуулийн охид түүнд яагаад тэгж их атаархдагт гайхах зүйл алга. Сол-ын сормуус бараг л хиймэл юм уу гэж бодогдохоор урт мөн түүний арьс цагаан мөн цэвэрхэн байх бөгөөд миний л мэдэхээр тэр нүүрээ буддаггүй билээ.Түүний төрөлхийн ягаан уруулыг амталж үзэхийн тулд би юугаа ч өгөхөд бэлэн байна. Уруул нь үнэхээр амталмаар харагдаж байсан ч би бушуухан толгойгоо сэгсрэн түүний унтаж буй бие рүү харцаа чиглүүлээ.

Тэрээр урт хөлөө энгэртээ тэвэрсээр атиралдан сууж байлаа. Тэр яаж ийм хайр хүрэм байж чаддаг байна аа? Гэхдээ л тэр их тухгүй харагдаж байна. Мэдээж би охин хүүхдийг зочныхоо өрөөнд унтуулж болохгүй биздээ?

Түүнийг дээш өргөхөд яг л бодсон шиг минь тэр их хөнгөхөн байлаа. Угаасаа эмч түүнийг байх ёстой хэмжээнээсээ бага жинтэй, бас хоол тэжээлээр дутагдаж байна гэсэн шүү дээ.

Гэнэтхэн түүний эрүүл мэнд санааг минь зовоох нь тэр. Тэр өөрийгөө сайн хооллохгүй байгаа хэрэг үү? Хэрвээ дараа тэр дахиад гэртээ ганцаараа байж байгаад ухаан алдвал яана? *Хөмсөг зангидах*. Түүнийг өргөж явсаар өрөөндөө оруулан орон дээрээ хэвтүүлэхэд тэр хөнжилд минь шигдэн тав тухтай харагдаж байлаа.

ELYSIΔNWhere stories live. Discover now