"Аххх Жунин аа, чи үнэхээр хүнд юм аа. Буу л даа!"
Сол хагас сэрэлтийн байдалтай ийн гонгинолоо. Кай хамаг үе мөчүүдээ түүний дээр тавьчихаад өөрөө бага зэрэг түүнийг дэрлэсэн байртай унтаж байлаа. Гэсэн ч энэ нь Сол-ыг сэрээхэд хангалттай байсан юм.
Кай нүдээ аньсан хэвээр гонгиносоор, Сол-ыг үл тоон улам наалдаад эргэн унтчих нь тэр.
Сол хүнд гэгч нь санаа алдчихаад хажууд нь хэвтэх найз залуугаа сайн гэгч нь харлаа. Түүнийг унтаж байхдаа ямар хайр хүрэм харагддагийг нь анзаарахгүй өнгөрөөхөд их хэцүү. Сол Кай-ын урт гар хөлнөөс болж гүн нойрноосоо сэрсэндээ бага зэрэг уур хүрж байсан ч, яаж ч чадалгүй түүн рүү харан инээмсэглэх нь тэр. Сол түүний тэврэлтээс гараад, шууд гал тогоо оролгүй орон дээр суугаад унтах найз залуугаа ажиглалаа.
"Тэр үнэхээр хөөрхөн юм аа. Эмэгтэй хүн хүртэл өөртөө итгэлгүй болохоор..." Сол урт хуруугаараа Кай-ын хар үсийг хэлэнгээ ийн шивнэв.
Кай түүний зөөлөн хоолой бас үсээр нь гүйх хүйтэн хурууг мэдрээд, инээмсэглэн гарыг нь барин авлаа. Сол Кай-ыг унтаж байгаа гэж бодож байсан болохоор сэрүүн байсанд нь гайхсан харагдана.
"Бурхан минь, Жунин. Ингэхгүй байж болохгүй юу?"
"Өдрийн...мэнд? Хэдэн цаг болж байна?" Кай цаг харахаар өндийхдөө ийн хэллээ. Ханан дээрх цаг өдрйин 4 цагийг заажээ. Хосууд хамтдаа нилээн хэдэн цагийг унтаж өнгөрөөжээ. Гэхдээ хэдий хамтдаа унтах бас цагийг өнгөрүүлэх сайхан байсан ч, Кайд өдөржингөө ингээд гэртээ өнгөрүүлэх хэтэрхий хайран санагдана. Ямар нэгэн юм хийхгүй байвал Сол-д утгагүй зүйлс бодох цаг маш их гарах тул тэр түүнийг сатааруулахыг хүснэ.
"Гарцгаая."
"Хаашаа?"
Кай мөрөө хавчин "Хаашаа ч хамаагүй. Би энэ үнэтэй цаг хугацааг юу ч хийлгүй өнгөрөөхийг хүсэхгүй байна."
Гэхэд Сол гэгээлэг найз залуу руугаа харан инээмсэглээд "Ойлголоо." гэх нь тэр.
===================================
"Тэгэхээр бид хаашаа явж байгаа гэлээ." Сол 10 дахиа асуусан ч дахиад л олигтой хариулт авсангүй.
"Хаашаа ч хамаагүй." Кай-ыг 10 дахиа давтаж хэлэхэд Сол-ын уур хүрж эхлэх нь тэр. Тэр хаашаа явж байгаагаа мэдэхгүй хаа нэгтээ явах дургүй. Сол гэнэтийн бэлэг, сюрпризэнд дуртай төрлийн охин биш.
![](https://img.wattpad.com/cover/121774970-288-k577590.jpg)
YOU ARE READING
ELYSIΔN
FanfictionКим Жунин, буюу Кай ганцаардал дунд амьдардаг И Сол, үзэсгэлэнтэй хирнээ ганцаардмал охин зовлон шаналал дунд амьдардаг..