Охидод хүрэх битгий хэл нүдрүү нь ч харж чаддаггүй тэр хөвгүүн нэг л өдөр тэднийг нүдээрээ хөдөлгөдөг болчиж
Гарнаас нь хөтлөөд алхахыг хүсэх ч ичээд чаддаггүй байсан тэр хөвгүүн нэг л өдөр охидыг ганц өдрийн зугаа болгоод хаядаг болчихож
Үнсэлтийн талаар ч ойлголтгүй тэр хөвгүүн тэр ажилдаа хэтэрхий сайн болчихож
Охидын өхөөрдөм биш халуухан төрхийг харахыг хүсдэг болж байгаа нь түүнийг эр хүн болжээ гэж хэлэхэд хүргэж байнаБи түүнээс одоо нэг асуулт асуухыг хүсэж байна.
"Тэр үед чамд хэн нэгэн хэрэгтэй байсан юм уу эсвэл би чамд хэрэгтэй байсан уу"Надад зориулаагүй зүйлд би хичнээн хүсээд ч хүртэх ёсгүй.Хичнээн эсэргүүцээд ч надад зориулагдаагүй болохоор би авч чадахгүй.
Гэхдээ битгий санаа зов доо.Чамд зориулагдсан зүйл байгаа шүү дээ.
Хайр болгон аз жаргалтай төгсдөггүй.
Хэрвээ тэдний хайр хөрч эхлэвэл хэдэн жил бүтээсэн нь хамаагүйгээр хэдхэн хоромд сүйрдэг жамтай. Бүгд л хайрыг сайхан төгсгөлтэй мэт санах ч уй гашуугаар дуусдаг хайр ч бас байдаг. Хичнээн жил гэрэлдсэн од ч бай тэр од нэг л өдөр харвах л болно.
Миний хувьд тэр хүн анхны гэх бүх зүйлсийн минь эзэн байсан. Би түүнээс ч их зүйл сурсан.Арван есхөн настай гэнэн бас томоогүй амьдрал гэдэг бодоход л санаснаар бүтчихдэг зүйл гэж санаж байсан омог бардам тэр үедээ би Жонгүг гэх гэнэн өхөөрдөм өөртөөгээ адил хөвгүүнтэй учирсан гэж бодсон ч эсрэгээрээ байсан юм.
Бид хэдхэн хоногийг л бие биедээ зарцуулсан.Нэг нь хайртай хүнлүүгээ тэмүүлсэн охин нөгөө нь сайхан биетэй гэнэн охиныг ашиглах гэсэн хөвгүүн байсан.Бидний дунд маш том зааг байгааг ганцхан Жонгүг л мэдэж байсан.Учир нь би гэдэг гэнэн охин амьдрал гэж юу болохыг ч мэддэггүй охин байсан юм.
Ашиглуулж хаягдчихаад хүртэл тэр залууг өмөөрч байсан тэр үесийг одоо санахад бачимдаж уур хүрдэг юм.Жаахан байсан болохоор тэр залуу л минийх болчиход хангалттай гэж боддог байсан.
Би түүний хувьд хөөс. Хэзээ ч бусдаасаа ялгарч анзаарагдаж харагдахгүй хөөс байсан.
YOU ARE READING
ORPHIC
Mystery / ThrillerХөвгүүд охидыг үнсэхийг хүсдэг харин Залуус өвөртөө оруулахыг хүсдэг