|6|

9.7K 892 19
                                    

Жонгүг уралдааны машины спортоор хичээллээд бараг 7 сар өнгөрч байлаа.
Тийм ч их зүйл өөрчлөгдөөгүй хэр нь уйтгартай амьдрал нь яаж ийм жаргалтай байгааг мэдэхгүй юм.
Магадгүй Жонгүгт Хэрым бас түүний хайртай спорт байгаа болохоор тийм байх.
Бага байхдаа Mcqueen гэх уралдааны машинтай хүүхэлдэйн киног анх үзээд машинд дурлаж эхлэсэн.Дараа нь Жонгүг зургаан настай байхдаа аавтайгаа хамт машины уралдаан үзсэн нь түүнд мөрөөдөл болсон.

Хурд....хурд бол Жонгүгийн мөрөөдөл

Хэдэн тойрог салхи татуулсаар хүчтэй машинаа зогсоон буухад түүнийг Луйс биш Тэхён тосож авлаа.

"Луйс,хайчсан юм" гэж бээлийгээ тайлах гэж оролдон Тэхёноос асуухад арын ажилчид түүний машинд анхаарал хандуулахаар гүйцгээн ирэв.

"Түүнд асуудал гараад явчихсан,өнөөдрийн бэлтгэлийг ингээд дуусгачхаарай гэсэн"

"Ийм хурдан явсанг бодоход ноцтой зүйл болсон байх" гэж бэлтгэл эхлээд дөнгөж цаг болж байхад л явсанд нь хэллээ.

"Мэдэхгүймдаа" Тэхёныг үгээ дуусгалгүй үгүй юу Жонгүг хашхиран огло үсрэн доош хүчтэй өгзгөөрөө унах нь тэр.
Тэхён Жонгүгийн хачин байдалд гайхан харвал Жонгүг чихээ даран ямар нэгэн зүйл болохоо байсан нь гар болон гүрээнийх нь судас хатуурч байгаагаас нь мэдэж болохоор байв.

"Жонгүг чи зүгээр үү" Тэхён Жонгүгт ойртон түүнийг босгох гэж оролдож байхдаа ингэж асуувал Жонгүг аймшигтай чангаар хашхиран чихээ дарсаар доош сөхрөн хэвтээд хүнд хүнд амьсгалан жигд амьсгал авах гэж хичээсээр байв.Тэхён энэ удаа түүнийг илүү хүчтэй сэгсрэн
"Жонгүг" гэж түүний нэрийг чангаар дуудлаа.
Жонгүгийн нүднээс нулимс урсан шүлс нь доош урсах бөгөөд Тэхён түүнийг ухаан оруулах гэж хичээж байв.

Гучаад минутын дараа Жонгүг халуун кофе салганан бэлтгэлийн талбайгаас холдон амралтын өрөөнд уух ба түүний өөдөөс Тэхён хачин чигтэй харцаар ширтэн сууна.
"Чи зүгээр үү" Тэхён түүнээс лавлан асуувал

"Тийм ээ" Жонгүг ийн хэлнэ.Тэхён доош харан инээх нь түүний худал үгийг мэдсэн бололтой.

"Чи сайнгүй харагдаж байна,чамд сая ямар гайхал нь болсонг мэдэхийг хүсэж байна шүү" урдах кофегоо үлээн Жонгүгт ингэж хэлвэл Жонгүг түүнээс харцаа салган
"Энэ зүгээр л...." тэр худал үгс толгойноосоо хайж байлаа.
"Надад худлаа яриад хэрэггүй л болов уу" Тэхён кофегоо балган Жонгүгээс харцаа үл салган анхааруулан хэлэхэд Жонгүг санаа алдан
"Луйсд хэлэхгүй...үгүй ээ хэнд ч хэлэхгүй гэж амлаач"

ORPHICWhere stories live. Discover now