|24|

8.7K 792 45
                                    

Jungkook:

Нүдээ нээж чадахгүй байсан ч би өөрийгөө хүчлэн нүдээ нээвэл надад юу ч үзэгдсэнгүй.
Эргэн тойронг хянамгай ажиглахыг хүссэн ч хэтэрхий харанхуй.
Хөдлөх гэж оролдсон ч би чадсангүй.Гэсэн ч би хамаг хүчээрээ биеэ сэгсчих мөчид би өөрийгөө хаана буйг мэдэв.
Хэн ч хүрч чадахгүй харанхуй далайн ёроолын төгсгөлд....
Би амьсгалах ёстой тул ийш тийш тийчэгнэн энэ бачимдсан газраас зугтах гэж хичээлээ.
Эцэст нь би бууж өглөө....
Хөдлөхөө болин өөрийн үхлийг хүлээн зөвшөөрсөн ч хэн нэгэн миний уруулд хүрэн амьсгал өгөх гэж хичээх мэдрэгдэнэ.
Нүдээ би нээн түүнийг хэн болохыг харах гэсэн ч би чадсангүй.....

Хамаг бие минь хөлөрч,биеийн зарим хэсэг минь татах аядсанд би цочин сэрэхдээ саяхан зүүдэлсэн зүүдийг санан бага ч болов амьсгал бүрэн авах гэж хичээнэ.Нүдээ нээж чадахгүй байна гэдэг намайг айлгаж орхисон.Биеэ огтоос хөдөлгөж чадахгүй байх мэдрэмж сандаргаж орхисон.Юу юунаас илүү энэ зүйд жихүүдэс хийгээд айдсыг минь тэр чигт нь хүргэж орхисон байлаа.

Бэлтгэл тараад амралтын өрөөнд түр зүүрмэглэсэн минь хамаг өдрийг минь нураачих шиг...
Үгүй юм болов уу?!
Угаас миний өдрүүд нурчихсан байсан байх.
Хийжүүлсэн ус уун нүдээ анихдаа би ялихгүй зүйлээс болж бухимдаж бас айж буйгаа анзаарлаа.Зүгээр л нэг зүүднээс би айчихсан сууж байдаг би ямар эрх бяцхан хүү бишдээ гэх бодол тэрхэн зуур толгойд минь эргэлдсэн ч би болисонгүй....
Айхаа больж чадсангүй.
Магадгүй энэ хэтэрхий их стресснээс болсон байх....
Гэвч би хэзээ стресстхээр тийм зүйлтэй орооцолдсон билээ.
Яахын аргагүй ганцаардлаас минь болчихсон бололтой.
Гунигтай,цөхрөл дүүрэн байгаа минь намайг хүрэхэд л хурц хутгаар бүлэн алах мэт эмзэг болгочихжээ.

Бэлтгэлийн талбайгаас явж байхдаа би шилэн хаалганы цаана надруу галзуу юм шиг ширтэх охиныг ирж явахдаа харлаа.Эргэн тойрноо ажиглан харвал яахын аргагүй тэр охин надруу харч байв.
Хаалга нээгдэн тэр охины хажуугаар зөрөн явах гэхэд өнөөх охин инээн
"Жон Жонгүг" гэж миний нэрийг дүлий болтол минь хашхиран дуудахад би гайхширан нүдээ томсгон түүнлүү харахад өнөөх охин инээн
"Намайг У Жунён гэдэг" гэхэд би тэр охинлуу худал инээмсэглэлээ тодруулахад тэр намайг даган инээснээ
"Та одоо мэдэхгүй байх л даа,гэхдээ би таны ирээдүйн эхнэр байх болно" Жунён гэх охин надад ямар ч ичих зүйлгүй ингэж хэлсэн нь түүнийг миний фэн гээд хэлээд өглөө.Би тас хийтэл инээн түүний хацрыг чимхээд "Явж хичээлээ хий" гээд түүнийг орхин явсан ч тэр миний араас гүйн ирээд 

ORPHICWhere stories live. Discover now