Хэрымыг өглөө сэрэхэд ахиад л Жон Жонгүг байсангүй.Тэр одоо хүртэл юунд ингэж их итгэж байгаа юм бол.Хэдийн тэр залуу өөрийнх нь биш болсон байхад хүртэл Жонгүгийг түүний хажууд сэрнэ гэж хүлээх нь үнэхээр тэнэг бөгөөд шунал байх.Хэрым цаг харан босоход хаалга тогших нь дуулдана.Нойрмог байдлаасаа болон залхуутайгаар босон тайлахад Суми зогсож байлаа.Тэр үргэлж инээж явдаг харагддаг хэрнээ энэ удаа харцандаа инээмсэглэл бүү хэл сайхан зүйлс нэгийг ч агуулаагүй харагдаж байв.
"Суми,өглөөний мэнд" Хэрым хэт чимээгүй зогсож байгаа энэ эвгүй байдлыг эвдэн түүнтэй мэндлэхэд Суми "Өдөр болж байгааг мэдэж байгаа биз дээ" гэж хүйтэн хэлэх нь Хэрымд таагүй санагдаж байлаа.
"Тэгэхээр" Хэрым хөмсгөө өргөн ямар нэгэн зүйл буруу байгааг мэдсэн төрхөөрөө түүнээс асуухад Суми гүнзгий амьсгаа аван нүдээ эргэлдүүлээд
"Бусад маань далайруу явчихсан,тэгээд би чамтай ярилцах гэж ирсэн юм" түүний хоолой ярих тусам хүйтэн болж сонсогдож байсан ч Хэрым түүнийг өрөөндөө урин цонхны хажууд байх орон дээр суулгахыг санал болгосон ч Суми басамжлах инээдээр татгалзав.Эргэн тойронг Суми нэг тойруулан харснаа "Ан Хэрым би чамд тэнэг харагдаад байна уу" өрөөний урт босоо толинд Суми бэлтгэлийн шорт Жонгүгийн цамцтай байх төрхөө харан Хэрымээс асуухад Хэрым мэдэн будилж байгаа харагдах нь Сумигийн дургүйг хангалттай хүргэж орхилоо.Суми үсээ хойш элбээд Хэрымлүү зоригтой гэгчинь хараад "Өлөгчин" гэж түүнийг энэ хорвоо дээрх хэлж болох бүх муухай хараалаас хамгийн гутамшигтайг нь сонгон хэлэв.
Хэрымыг тэгж хэлсэнд Хэрым уурлаж байгаа нь тодорхой.Гэсэн ч тэр Сумитай хэрүүл хийх гэсэнгүй."Хэн болчихоод хэнийг юу гэж хэлээд байгаа юм" уураа хянан Сумилүү үхлийн харц шидлэн түүнд ингэж хэлэхэд Суми инээмсэглэн "Харин чи" гэж түүнээс асуугаад халаасандаа гараа хийн "Хэн болчихоод хэний юманд дураараа хүрээд байгаа юм" гэх үг Хэрымыг гэмшүүлэх ёстой атлаа уурыг нь хүргэж муухай харах харцыг нь улам чангалж өгөв.
"Би бусдад хараалгуулаад байх хүн биш болохоор надаас уучлалт гуйвал сайн байна" гэж хэлэн Сумид ойртон түүнээс уучлалын үгс эрсэн ч Суми түүнлүү ч хүйтэн харцаа тусгаад
"Би чамд зүгээр байгаа хүнийг хараах хүн шиг харагдаж байна уу,тэгж хэлүүлэх хэмжээнд байгаа чи үнэхээр өрөвдөлтэй юм" энэ үгс анхааруулан хэлж байгаа мэт сонсогдоно.Суми чимээгүй түүнлүү муухай харах Хэрымд улам дургүй нь хүрч эцэст нь Суми инээмсэглэн
"Ким Тэхёны дүү?! Хэзээ энэ худал чинь дуусах юм бэ? Ичихгүй байна уу? Хуучин найз залуугындаа найз охиныг нь хууран түүний сайн найзын дүү гэж амьдарч байгаа өөрөөсөө...намайг тэнэг гэж бодоо юу? Жонгүг бас чиний талаар би бүгдийг мэдэж байгаа,Ан Хэрым чи Жонгүгийн хуучин найз охин мөн биз дээ,түүний хаягдсан гөлөг мөн биз дээ"
YOU ARE READING
ORPHIC
Mystery / ThrillerХөвгүүд охидыг үнсэхийг хүсдэг харин Залуус өвөртөө оруулахыг хүсдэг