Жонгүг хөдлөж ядан саяхан харсан зүйлсдээ сэтгэл ханан инээх ёстой атал жигшин,дотор муухай оргих мэдрэмжтэйгээр зоорьноос гарахаар шат өгсөн дээш алхаж байхад түүнийг зоорьны хаалганы өмнө Тэхён хэдэн савтай ус барьчихсан зогсож байлаа.
Жонгүг санаа алдан "Чи түүнд ус өгөө юү" гэхэд Тэхён Жонгүгээс харцаа буруулан түүний хажуугаар зөрөн "Ядаж чамайг иртэл амьд байлгая л гэж бодсон юм""Түүнд хоол өгөх хэрэгтэй байж уу"
"Би чамайг түүнийг хархны мах идэхийг харахыг хүссэн гэж бодсон юмсан"
"Би зүгээр л түүнийг айлгах гэж байсан юм"
"Чи түүнд санаа зовоод байгаа юм уу"
"Харин чи"
"Чамайг ирэхэд тэр үхчихсэн байвал урам чинь хугарах байсан болов уу л гэж бодсон юм"
"Яагаад эмнэлэгт эргэж ирэхдээ хэлээгүй юм"
"Тэнд хоригдож байгаа охины талаар ярьж сэтгэл санааг чинь үймүүлмээргүй байсан юм"
Жонгүг нүдээ эргэлдүүлэн "Би тэр охины талаар бүүр мартчихсан байсан,аххх хэдэн хоног хоол идэх дуршилгүй болгочихлоо....түүнд хоол өгөх хэрэгтэй юм байна,шавхруу ч болтугай..." гэж хэлээд гараа халаасандаа хийн Тэхёноос харцаа салган зоорьны өрөөнөөс гарахдаа зоорьны хажууханд эм барьчихсан зогсох Хэрымыг олон харлаа.
Хэрымын нүднээс нулимс урсан гар нь салганаж байгаагаас харвал тэр хэдийн Жонгүг болон Тэхёны яриаг сонсчихсон бололтой.Жонгүг юу хэлэхээ ч үл мэдэн чимээгүй байсан ч Хэрымд бүх зүйл хэвийн гэж ойлгуулах гэж түүнлүү ойртон нэг алхахад Хэрым түүнээс жийрхэн хойш хурдтай хоёр алхан барьж байсан эмүүдээ тэр чигт нь газарт хагалан унагалаа.Жонгүг чичирч ядан гараа үл ялиг сунган "Хэрым тайвшир,би чамайг юу сонссонг мэдэхгүй...." Хэрым түүний үгийг үл тоон хажуугаар нь хурдтай гэгчинь зугтах мэт явсан ч зоорьлуу орсон юм.
Жонгүг түүнийг даган доош хурдтай нь аргагүй ороход Тэхён савтай усуудаа Сумид өгөн зөрж яваа харагдах бөгөөд Хэрым цусны муухай үнэрийг үл тоон Тэхёны хажуугаар өнгөрч байгаа нь харагдлаа.Тэхён Хэрымыг энд харсандаа мэдээж гайхширч байсан ч юу ч хийж чадахгүй зогсоно.
Хэрым Сумигийн байгаа өрөөний өмнө очин утасны хурц гэрлээ тусаахдаа гар ам нь цус болон эргэн тойронд нь гүйх хархнуудаас айхчгүй алхах Сумиг олж харлаа.Суми ч гэрэл туссанд Хэрымын зүг харах нь Хэрымд түүнийг улам сайн харах боломжийг нээх ба эмнэлгийн цагаан хувцастай бүсгүй байх бөгөөд ухаан санаа нь эрүүл бус харагдан нүднээс нулимс тасралтгүй урсаж байв.
Хэрым харсан зүйлдээ итгэж ядан баруун тийш харвал Жонгүг нулимс дүүрэн нүдээр түүнийг ширтэж байсан юм.Хэрым Жонгүгийн нулимсыг хараад жигшин зэвүүцэн
YOU ARE READING
ORPHIC
Mystery / ThrillerХөвгүүд охидыг үнсэхийг хүсдэг харин Залуус өвөртөө оруулахыг хүсдэг