Өглөөний цайны цагаар гал тогоонд хооллон суух хоёр хосын хонх дуугарах нь тэр.Эмэгтэй нь том нүдлэн "Энэ цагаар ирэх хүн байгаа бил үү" гэж найз залуугаасаа асуухад Жонгүг босон түүний уруулыг шунаглан үнэсэн "Мэдэхгүй ээ хонгор минь" гэж хэлэн хаалгаа тайлахаар үүдрүү явахдаа хаалганы код дуугарах сонсогдон тийш очвол Хэрым орж ирж байлаа.
Жонгүг түүнлүү муухай харан "Цаг хэд болж байгааг мэдэж байна уу" гэхэд Хэрым инээн "Эелдэг хүлээж авсанд баярлалаа" гэж хэлэн гутлаа тайлан гал тогоо ороход Суми хоол идэн сууж байлаа.Хэрым худал инээмсэглэн "Энд хоноо юу" гэж хэлэн хөргөгчөөс ус гарган задлахад Суми түүнлүү гэмшингүй харан "Бид хамт амьдарч байгаа" гэж Жонгүг хэлэх сонсогдоно.
Хэрым инээн усаа задлан уун "Хэзээнээс" гэж хувиралгүй асуухад Жонгүг "Чамайг Парис явсны дараа долоо хоногоос байх" гэж хэлэн Сумигын уруулыг шунаглан үнэсэхэд Хэрым тэднээс нүдээ салган зүүн тийш харан буцан хараад "Би ганц бие хүн шүү" гэж тэдэнлүү ууттай жигнэмэг шидэхэд Жонгүг инээн өөрийн хайртай бүсгүйгээс холдон "Чи өөрөө бидний өглөөний цайг сүйрүүлснээ мэдэж байна уу" гэхэд Хэрым хошуугаа унжуулан "Уучлаарай" гэж тоглонгуй хэлээд Жонгүгийн чихэнд ямар нэгэн зүйл хэлэн Сумилүү баяртай хэмээн гар даллан үүдлүү яван гутлаа өмсөж эхэллээ.
Сумигийн "Хэрым хэзээ ч хамаагүй ирдэг хэрэг үү" гэх сул хоолой сонсогдон удалгүй үнсэлцэх чимээ дуулдахад Хэрым нүдээ эргэлдүүлэн урт үсээ хойш гараараа самнан тэдний гэрээс гарлаа.Хэрым доош В1 давхарт очин машиндаа суун цүнхээ хойш шидээд үрүүлээ чанга цохин "Хараал ид" гэж хашхирав.
Саяхан инээж байсан сахиусан тэнгэрийн харц чөтгөрийн харцаар солигдон үсээ хойш илбээд зэвүүн инээмсэглэл тодруулан саяхан харсан зүйлсдээ бухимдан суулаа.Элгээ тэврэн хэдэн минут суусан ч тэр тайвширч чадахгүй сууна.Өөр зүйлд анхаарлаа хандуулах гэж эргэн тойронг ажиглаж байхдаа нэгэн залуу явж байгаа харагдах ба өөдөөс нь харан 9 метрийн зайд орших машинд суун жолоочын талд суух бүсгүйг үнэсэн удалгүй хөхийг нь базлах харагдав.
Хэрымын толгойд хэрээсээ хэтэрсэн бодол бодогдон инээмсэглэн машинаа хөдөлгөлөө.---
"Амаа тат" гэж Михагийн уулга алдах дуугаар Хэрым сандалаа эргүүлэн орон дээр нь суух Михалуу харан "Тиймээ,тэр үнэхээр Сумитай амьдарч байналээ" гэж хэлэхэд Миха түүнлүү нухацтай харан "Чи ямар тайван байх юм" гэхэд Хэрым инээн сандалныхаа түшлэгийг товшин "Би тэгээд яах ёстой гэж" гэж хэлэн инээвэл Миха нүдээ эргэлдүүлэн "Чиний хайртай залуу өөрийнхөө тоглоомтой үерхээд бүүр унаж тусаад хамт амьдарч байна" гэж гараа хөдөлгөн хэлвэл Хэрым инээх харцаа ширүүсгэн хөлөө ачин суугаад "Гэхдээ тэд одоохондоо гэрлээгүй байгаа тийм биз"
ESTÁS LEYENDO
ORPHIC
Misterio / SuspensoХөвгүүд охидыг үнсэхийг хүсдэг харин Залуус өвөртөө оруулахыг хүсдэг