|9|

9.4K 886 59
                                    

Хэрым Жонгүг хоёр өдрийн хоолоо идэн сууж байлаа.Хэрым амруугаа савхаа дуугарган хийх нь жаахан ядарчихсан байна уу гэлтэй.

"Хэрым"

"Ммм" сульдуухан хэлэхэд Жонгүг хоолоо түр азнан Хэрымлүү хараад
"Чи их ядарсан харагдаж байна"

"Тэгээд яахав дээ,хийх хичээл зөндөө их байна" уцаарлангуй хэлэх Хэрымын үгэнд Жонгүг чимээгүй болон үргэлжлүүлэн хоолоо идэх гэсэн боловч Хэрым Жонгүглүү итгэлгүй харан
"Би Ким эмчтэй өчигдөр сургууль дээр таарсан" гэхэд Жонгүг амандаа хараал урсган Хэрымд мэдэгдэхгүйн тулд инээн
"Би эмчээ сольчихсон"

"Хэний дураар"

"Өөрийнхөө дураар"

"Яагаад надтай ингэж муухай харьцаад байгаа юм"

"Гуйя,хоол идэж байхад битгий хэрүүл өдөөд бай"

"Чи тэгээд ямар эмч дээр ямар эмчилгээ хийж байгаа юм"

"Сайн эмч байгаа,тийм болохоор чимээгүй хоолоо ид гуйж байна" Жонгүг Хэрымлүү чанга хашхирахад Хэрым цочсондоо хүүхэн хараа нь томрон бүлтгэнэж байлаа.
Хэрымын байгаа байдлыг харсан Жонгүг санаа алдан "Уучлаарай,би хашхирах гээгүй"

"Жонгүг,бид эвлэрээд хоёр долоо хоног болж байхад яагаад би энэ талаар мэдэх эрх байгаагүй юм"

"Зүгээр л..."

"Сонс Жонгүг,би ердөө л чамд санаа тавих гэж оролддог хамгаалахыг хүсдэг"

"Надад хэрэггүй ..."

"Би чамд хайртай....хайртай хүндээ бид санаа тавьдаг,хамгаалахыг хүсдэг...энэ сул дорой болохоор биш хайртай болохоор" Хэрым Жонгүглүү муухай харан хашхирахгүйг хичээн хэлэхэд Жонгүг савхаа хүчтэй шидээд хоолны ширээнээс бослоо.
Хэрым өнгөрсөн сүүлийн хоёр долоо хоногт Жонгүг үнэхээр хачин ааштай болчихсонг анзаарсан.
Тэр үнэхээр илт муухай ааштай болчихсон байлаа.

Хэрым санаа алдан үргэлж шахуу хэрүүлтэй байгаад жаахан уурсан ширээгээ цэвэрлэж байхад Жонгүг гал тогоонд гадуур хувцсаа өмсчихсөн орж ирэн "Хэрым би бэлтгэлрүүгээ явлаа" гэхэд Хэрым түүнлүү харалгүйгээр толгой дохин ширээгээ цэвэрлэсээр....
"Хэрым,надад баяртай гэж хэлэхгүймүү"

"Баяртай" Хэрым хөндий ийн хэлэхэд Жонгүг түүнийг тэврэн аваад уруул дээр нь үнэсэн
"Явчхаад ирье,болгоомжтой байгаарай"

"Битгий их оройтоорой" Хэрым Жонгүгийн хацар дээр үнэсээд ийн хэлэхэд Жонгүг Хэрымыг тэврэх тэврэлтээ чангалан
"Ахиж хэрэлдэхгүй байцгаая" гээд Хэрымээс холдон гар даллан гэрээсээ гаран явлаа.

ORPHICWhere stories live. Discover now