Шөнийн клубын урд тэдний машин зогсон тэд шөнийн клубруу ороход Жонгүг машины ард налбайн суусаар л байлаа.
Тэхён машины хаалгыг нээвэл Жонгүг машинаас гаран санаа алдаад
"Энэ үнэхээр хараал идсэн бардам зан байлаа,би ийшээ орж чадахгүйг чи мэднэ" гэж хэлэн бэлтгэлийн цүнхээ үүрэхэд Тэхён завжаа хэлээрээ түлхээд
"Чи новшийн сул дорой юм" гэж хэлэн Намжүүны машиныг түгжэн шөнийн клубруу орохоор алхахад Жонгүг түүний гарнаас хүчтэй татан
"Наад үгээ буцаа" гэж хүйтэн харцаа тодруулан хэлэхэд Тэхён
"Надад бат л даа""Би чамайг үгээ буцаа гэж байна" Тэхёны гарыг улам чангалахад Тэхён түүнээс гараа хүчтэй татан аваад
"Жон Жонгүг,чи тэднээс нь юунаас айна гэж тэд чинь уяхан туяхан чи хүсвэл тэднийг яаж ч болно....яг л арслан хулганаас айж байгаагаас өөрц алга" гэж хэлээд цааш харан алхах гэснээ толгой гудайн
"Би чамайг доромжлох гээгүй шүү...зүгээр л би их муухай адаар ааштай хүн,ийм болохоор л хүмүүс надад дургүй гэдгийг ч би хангалттай мэднэ.....гэхдээ миний хэлсэн үгсийг нэг чихээрээ оруулаад нөгөө чихээрээ гаргаж байвал сайн байна....сайн байсан шүү өнөөдөр" гэж хэлэн инээх нь Жонгүгт тайван санагдах ёстой атал уурыг нь улам хүргэж эхэллээ.
Учир нь тэр яг л жаахан хүүхэдтэй харьцаж буй мэт байгаа нь Жонгүгийг хангалттай сул дорой амьтан гэдгийг ойлгуулж байсан юм.Тэхён үйлдлээрээ түүнийг сул дорой гэдгийг баталж чадав.
Жонгүг харцаа ширүүтгэн халаасандаа гараа хийн явах гэхэд Тэхёны "Жонгүг болгоомжтой яваарай....би хүргээд өгөх үү" гэх дуу сонсогдоход Жонгүг сонсоогүй царайлан хажуугаар зөрөх эмэгтэйчүүлээс зай барин явж байлаа.•••
Хэрым галзуу мэт Жонгүглүү хэдэн зуун амжилтгүй дуудлага хийж байв.Хэрым хэдэн минут хоцорч очсондоо харамсахаас гадна Тэхёны дугаарыг өмнө нь тэмдэглэж аваагүйдээ өөртөө дургүй нь хүрнэ.
Цагруу цөхрөнгүй харахад шөнийн хоёр цаг өнгөрч байлаа.Хэрым утсаа чихнээсээ холдуулан нэгэнт л авахгүй байгаа дугаарлуу залгахаа болилоо.Удалгүй хаалганы код хийх чимээ дуулдсан ямар нэгэн зүйл хүчтэй унах ч бас сонсогдов.
Хэрым яаран үүдлүү ирвэл Жонгүг шороо болсон хувцастай үүдэнд босох гэж хичээж байлаа.Жонгүг шөнөжин архи уун ухаанаа алдталаа согтсон ч гэрлүүгээ ирэх гэж их хичээсэн бололтой.
Хэрымын санаа амрах түгших зэрэгцэж байв.
"Жонгүг чи архи уучихсан юм уу" гэж хэлэхдээ Жонгүгийг босгох гэж оролдоход Хэрымыг Жонгүг хүчтэй түлхээд
"Тонилж үз" гэж хүйтэн өнгөөр хэлэн хана тулсаар босоод гүнзгий амьсгаа аван Хэрымлүү ширтэж эхэллээ.
YOU ARE READING
ORPHIC
Mystery / ThrillerХөвгүүд охидыг үнсэхийг хүсдэг харин Залуус өвөртөө оруулахыг хүсдэг