Тэхёныг орондоо шигдэн унтаж байх зуур Жонгүг түүнд зориулан хоол хэдийн бэлдээд дуусчихсан байх бөгөөд Тэхёны унтаж буй өрөөний хаалгыг гурван удаа тогшин хаагыг нээвэл Тэхён хөнжилөөрөө толгойгоо бүтээн жигд амьсгалж байгаа нь харагдлаа.
Жонгүг түүний мөрийг хөнгөн цохиход Тэхён өөрийгөө бүтээх хөнжилөө доош татан Жонгүглүү хараад "Би золгүй амьтан шиг харагдаж байна уу" гэж түүнээс асуухад Жонгүг толгой сэгсрэн түүнийг сэтгэлээр унагахгүйн тулд худал "Үгүй дээ,хүн бүр л шаналдаг....чи хүчтэй гайхалтай хүн" гэхэд Тэхён хавдсан нүднийхээ нулимсыг арчиад "Хусог болон надад юу тохиолдсонг асуугаагүйд баярлалаа" гэж хэлсэнээ орноосоо босон Жонгүгийн бэлдсэн хоолыг идэхээр явлаа.***
Тэхён Жонгүгийг дагуулан спортын их сургууль дээр ирсэн байх ажээ.Жонгүг эргэн тойронг харуулдан явсаар цомуудыг бахархалтай нь аргагүй өрөн тавьсан шилэн хоргоны наана зогсоод Тэхёнд хандан "Чи уулзах гэж буй хүнтэйгээ уулздаа,би энд чамайг хүлээж байя" гэж хэлэхэд Тэхён түүнлүү харахчгүйгээр түүнийг орхин явлаа.
Хана дүүрэн өлгөсөн цомуудыг ажиглан харж байхад түүний хажууд нэгэн охин ирэн "Уучлаарай,та манай сургуульд явдаг оюутан шиг харагдахгүй байх юм...энд гадны хүмүүс байх ёсгүй л дээ" гэх сонсогдоход Жонгүг харж байсан цомуудаасаа нүдээ салган тэр охинлуу харвал 164 см болов уу гэмээр өндөртэй туранхай цагаан охин харагдах ажээ."Би энд хүн хүлээж байгаа юм л даа,санаа зовох хэрэггүй би эндээс хөдлөхгүй" Жонгүг ингэж хэлээд түүнээс харцаа салган өөр нэгэн цомлуу харахад өнөөх охин санаа алдан
"Тэгвэл та гадаа хүлээнэ үү" гэж хэлэн Жонгүгийг сургуулиас гарахыг нь хүлээхэд Жонгүг түүнлүү харан хөмсгөө үл ялиг атиралдуулан
"Би чамайг хаа нэгтээ харсан юм шиг санагдаж байх чинь"
"Би ч бас таныг харсан санагдаж байна,гэхдээ сургууль дээр лав таараагүй байх" өнөөх охин элгээ тэврэн түүнд хэлэхэд Жонгүг түүнд ойртож эхлэлээ.Жонгүгийг ойртох тусам өнөөх охин түүнээс холдох гэж хойш хэд хэдэн алхам хийж байв.
Жонгүг болон тэр охины хооронд хэдхэн сантиметр үлдсэн байх мөчид өнөөх охин Жонгүгийг хүчтэй өшиглөн "Муу гаж донтон" гэж бахирхад Жонгүг өшиглүүлсэнээс болон өвдөлтөө ярвайн "Чи чинь солиотой юм уу" гэж зөрүүлэн орилоход өнөөх охин түүнлүү муухай харан "Цагдаа дуудахаас өмнө явж үз" анхааруулан Жонгүгт хэлэхэд тэр тас тас хийтэл инээн өнөөх охиноос холдоод "Чи чинь ямар нойтон хамуу шиг хүүхэд вэ,би энд найзыгаа хүлээж байна гэж хэлээ биздээ"
YOU ARE READING
ORPHIC
Mystery / ThrillerХөвгүүд охидыг үнсэхийг хүсдэг харин Залуус өвөртөө оруулахыг хүсдэг