|23|

8.6K 811 48
                                    

2020 он 09 сар

Намар хэзээ ийм хүйтэн жиндүүхэн болчихсон юм бол...
Өчигдөр шөнө хаалгүй орхисон цонхоор салхи хүчтэй салхилан бүхэл гэрийг хүйтэн жавар мэт болгожээ.
Жонгүг даарсандаа өөрийгөө хүчлэн сэрэхдээ хэдийн хоолойгоо хэдийн өвдчихсөнг анзаарсан юм.Цонхоо хаан халуунг эрэх мэт өрөөнөөсөө гаран зочны өрөөн дөх том цагаан буйдан дээр очин суулаа.
Жонгүг эвшээн түүний баруун талд нэвт шахуу харагдах гадаах орчинг хэсэг гөлөрч сууснаа
"Хаул" гэж хэн нэгнийг дуудан инээмсэглэнэ.
Удалгүй түүнээс хэдэн метрийн зайд орших урт гонзгой төхөөрөмж цэнхэр туяа татуулан
"Өглөөний мэнд,таньд би юугаар туслах уу" гэж хэлэх дуулдана.Гайхалтай энэ бүхний эцэст түүнд ухаалаг төхөөрөмжүүд л үлдэж....
"Өнөөдөр цаг агаар хэр байна"

"2020 оны 09 сарын 23,Сөүл хот,үүлэрхэг +3 градусын дулаантай өдөр гурван цагийн орчимд бороо орох өндөр магадлалтай"

"Хаул,надад хоол захиалаад өг" Жонгүг ингэж хэлэн буйдан дээрээсээ босон "Тахианы мах,аль болох надтай ойр газраас" гэж хэлэн түүнийг орхин гал тогоо орон өөртөө халуун цай найрууллаа.
Хэдэн сарын турш хүргэлтийн ажилтнаас өөр хүрээгүй хаалганы хонх дуугархад Жонгүг хэсэг хөдөлгөөн хийлгүй ахин чимээ чагнахад хонх эргэлзээ байхгүй ахин дуугарав.Хаул хурдан хоол захиалсан ч ингэж хэзээ ч ийм хурдан ирэхгүй.
Жонгүг догдлонгуй үүдрүү гүйн хаалгаа тайлсан ч түүний хүлээж байсан хүн биш Мин Юнги зогсож байх нь тэр.
Жонгүг түүнийг харсандаа тийм ч дургүй байсангүй.Найрсагаар инээмсэглэн мэнд мэдэхэд Юнги хариу инээмсэглэн түүнээс гэрт нь орж болохыг лавлан асуулаа.

Хэдэн минутын дараа гэхэд Жонгүгийн гэрийн буйдан дээр Юнги цай уун суух ажээ.Жонгүг түүнээс холгүйхэн буйдан дээр завилан Юнгиг юу хэлэх бол гэсэн түгшилтээр ширтэж байв.

"Би чамд төвөг удаагүй гэж найдъя" Юнги гараа салаавчлан гуяандаа тохойгоо тулан хэлэх нь их л чухал зүйлийн талаар ярих гэж буй нь илт.

"Үгүй дээ" Жонгүг түүнээс харцаа салган хөмсгөө долоовор хуруугаараа хий оролдон хариуллаа.

"Яагаад өнгөрсөн нэг сарын турш эмчилгээндээ ирээгүй талаар чинь асууж болно биз дээ"

"Би зүгээр л очихыг хүсэхгүй байна"

"Яагаад чи надтай ярилцахыг хүсэхгүй байгаа юм бэ"

"Надад хэрэггүй зүйлс гэж би бодож байна"

"Яагаад чи үүнийг хэрэггүй зүйлс гэж бодож байгаа юм бэ"

ORPHICWhere stories live. Discover now