1.Бичигдэх шалтгаан
Энэхүү өгүүллэгийг хамгийн анх найздаа зориулан бичихээр эхлүүлсэн юм.
Хэн нэгэнд зориулсан болохоор их гэгээлэг зүйл бичихийг эхэндээ хүссэн. Нилээн удаан бодож бодож эцэст нь шийдвэрээ огцом өөрчлөн өмнө нь бичихийг хүсдэг байсан зохиол болон санаануудаа бүгдийн нэгтгэн Orphic бичигдэж эхлэж байжээ.
Хүнд зориулж бичсэн гэхэд үнэхээр аймшигтай хэрцгий бичсэн болохоор энэхүү өгүүллэг маань хүнд зориулагдсан гэхээс илүүтэй Хэрым гэх гол дүрээ найзаасаа санаа аван бичсэн гэж хэлэх нь зөв байхаа.2.Жонгүг
Өгүүллэгээ эхлүүлэхдээ хамгийн түрүүнд үйл явдал дээр биш дүрээ сонгох болсон юм.
Анхнаасаа энэ өгүүллэг Жонгүгээр бичигдэнэ гэж төлөвлөчихсөн байсан болохоор би зохиол дээрх Жонгүгийг ямар хүн байлгах талаар нэлээн их бодсон. Би хүний төрсөн цагаас үхэх хүртэлх тэр цаг хугацааны бичвэр бичихийг хүсдэг байлаа.
Сул дорой хүнээс мангас болох нь Жонгүгийн энэ зохиолд байх маш том учир шалтгаан болгохоор шийдсэн юм.
Тэгээд би өмнө нь бичих гээд хайрлаж байсан зохиолоо шууд устгаад үйл явдлыг нь Жонгүгийн бага насны амьдрал болгосон.
Тэгээд интернетээс сэтгэцийн өвчний талаар зөндөө зүйл уншиж өмнө нь уншиж байсан зүйлүүдээ ч нэгтгээд Жонгүгийг сэтгэцийн өвчтэй болгосон.
Ингээд энэ зохиол минь сэтгэцийн өвчний талаар гарах нь тодорхой боллоо.
Жонгүг сэтгэцийн өвчнөөсөө болж сул дорой амьтан болж байгаа юм бол бас мангас ч болж болно гэж би бодоод маш хүнд сэтгэцийн эмгэг оруулж ирсэн нь bipolar disorder 2.
Энэ сэтгэцийн өвчний талаар амьхандаа л их судалсан.
Youtube-с энэ өвчний талаар баахан бичлэг үзэж,энэ өвчний талаарх кинонуудыг хүртэл шөнөжин үзэж байсан.Их сонирхолтой байсан.Сүүлд нь би нэг сэтгэл зүйчээс энэ өвчинг лавлан сонсоод үнэхээр үгээр хэлэмгүй хачин өвчин гэдгийг мэдсэн.
Тэгээд би энэ өвчний талаар заавал бичихийг хүссэн болохоор энэ өвчинг гол цөм болгож бичвэрээ бичихээр болсон юм.
Ингээд би Жонгүгийг мангас болгож эхлэсэн.
Зүгээр ч нэг сэтгэцийн өвчин түүнийг мангас болгож чадахгүй санагдаж байсан тул би маш хүнд сэдвүүд хөндөхөөр шийдсэн.
Хар тамхи,гэмт хэрэг,аллага гээд хөндөж болох бүх л муухай сэдвийг хөндсөн байх.
Гэхдээ энэ бүх муухай зүйлээр.
Нэг хөлөө алдах юм бол бүгдэнд нь алддаг гэдгийг харуулахыг
Жонгүгийн энэ дүр бол миний хайртай дүрүүдийн минь нэг.
Учир нь Жонгүг энэ зохиолын бүх дүр гэж хэлж болохоор дүр юм.
Зохиолын эхэнд уншигчид та нар минь надтай адил Жонгүгийг хүчтэй болгохыг хүсэх байх.Харин дараа нь түүнийг неврозын эмгэгээ давж чадах үед та нар ухаан оруулахыг хүсэх байх.Тэгээд дараа нь түүнийг маш ихээр үзэн ядсан байх.Хэрым түүнийг орхиж явсаны дараа түүнийг ахин өрөвдөж эхлэх байх.Түүний шаналал,өвдөлт зүгээр ч нэг уншаад өнгөрөх зүйлс байгаагүй гэж итгэж байна.Түүний дараачаар бид ахиад л үзэн ядах болно.Тэр жинхэнэ утгаараа мангас болсон.Зохиолын төгсгөлд гарч ирэх Жонгүг арчаагүй харагдах хэрнээ ямар их зоригтойг та нар минь олж харсан биз.
Би юу хэлэх гээд байна вэ гэхээр...
Жонгүг бол энэ зохиолын хамгийн харгис,хамгийн өрөвдөлтэй,хайрламаар,үзэн ядмаар,заримдаа бүр туслах дүр ч хүртэл болж байсан гэдгийг анзаарсан байх...
Энэ зохиолыг бичиж байхад би Жонгүгаар дамжуулан их зүйлийг илэрхийлэхийг оролдсон шүү...
YOU ARE READING
ORPHIC
Mystery / ThrillerХөвгүүд охидыг үнсэхийг хүсдэг харин Залуус өвөртөө оруулахыг хүсдэг