Жунёныг нүдээ нээхэд түүнд хамгийн түрүүнд харагдсан зүйл бол харанхуй.Жунён айсандаа босох гэж хичээн биеэ хөдөлгөхдөө чийхарсан гавны хавиралдах дууг сонслоо.
Түүний зүүн талд шүдэнз асах үед Жунён олзоо харсан араатан шиг тийш ухас хийн харвал Жонгүг галын дөлрүү хамаг анхаарлаа төвлөрүүлэн зогсож байх ажээ.
Гэвч шүдэнз унтрах мөчид ахин өрөө тэр чигтээ харанхуйд буцан дарагдан Жунёны айдас буцалж байв.Жонгүг байсан газраасаа хөлдөн өөр тийшээ явах үед гуталных нь чимээ чимээгүй өрөөг дүүргэх ч Жунёны хашхирах чимээ тэрхүү чимээг дарлаа.
Огцом нил ягаан өнгийн туяатай гэрэл өрөөнд асах үед Жунён нүцгэн мэс заслын орон дээр биеэ хавчигнан хэвтэх бөгөөд Жонгүг хайч аван Жунёнлуу ойртоод"Үзэсгэлэнтэй,өхөөрдөм,гайхалтай хүсэл тэмүүлэлтэй" гэж хэлэхдээ түүний хацрыг илэх авч эцсийн мөчид үснээс нь хүчтэй зулгаан "Гэхдээ ямар ч үнэ цэнэгүй" гэж хэлэхэд Жунён амь эрэн уйлж эхэлэх сонсогдоно.
Гэвч энэ орилон хашхирах чимээ Жонгүгийн ундууцлыг хүргэсэнгүй.Харин түүний чихэнд яг л гайхалтай хөг аяс шиг сонсогдох ажээ.
Жонгүг Жунёны үсийг тавин "Үнэндээ хоёр давхарт байх тэр барби гээд байгаа зүйлс чинь чам шиг надаас ингэж амь эрсэн бүтээлүүд" гэж хэлсэнээ инээмсэглэн"Би чамд боломж олгох болно,чи ямар дүрээр тэнд оршимоор байна"
"Гуйя,намайг явуулаач...би хэнд ч ам нээхгүй" Жунён ингэж хэлэх үнэхээр утгагүй сонсогдоно.Ямар аллага хийдэг сэтгэцийн өвчтэй хүн зүгээр л нэг алан таашаал эдлэх гэж буй олзоо тавьж явуулна гэж...
Жонгүгийн уур тэрхэн төдийд хүрэн хайчаа хаян ширээн дээр байх хурц иртэй хутгыг аван Жунёны хацрыг үнсэн "Жаахан өвдөх байх" гэж хэлсэнээ түүнээс холдон гуяыг нь илэн удалгүй хутгаараа мах хэрчиж буй мэт зүсэж эхлэхэд Жунён өвдөлтөндөө тийчэгнэн хашхиран уйллаа.Жонгүг Жунёнлуу харахад Жунён энэ бүхнийг дуусгахыг хүсэж байгаа харагдана.Гэсэн ч тэр ахин амь эрэн орилоход Жонгүг нүдээ эргэлдүүлэн ахин гуяыг нь зүслээ."Чи мэдэхийг хүсэж байгаа байх"
"Яагаад намайг ийм сэтгэцийн өвчтэй новш гэдгийг"
"Чамд л гэж хэлэхэд миний зүрхэнд биеэн дээр шархнаас чинь ч илүү өвдөлт бий,цаг хугацаа хэдий их өнгөрсөн ч сэтгэл минь тайвширсангүй" гэж хэлэн Жунёны зүссэн гуяыг хүчтэй татан атгахад Жонгүгийн гар тэр чигтээ цус болох ажээ.Жонгүг алганд нь наалдсан урсаж аядах цусыг харан тас тас хийтэл инээсэн ч царайны хувирал нь илүү хүсэж буйг Жунёнд хэлнэ.Жунёны аманд долоовор дунд хуруугаа хийн түүнд өөрийнх нь цусны амтыг мэдрүүлэхэд Жунён эсэргүүцэл үзүүлэн толгойгоо ийш тийш хөдөлгөсөн тул Жонгүг уураа барьж дийлэлгүй түүнийг ширүүнээр хүчтэй гэгчинь алгадаад "Эсэргүүцэхээ больж үз,чи хүссэн хүсээгүй тэнд амьд хүүхэлдэй болон орших болно" гээд түүнээс холдлоо.
YOU ARE READING
ORPHIC
Mystery / ThrillerХөвгүүд охидыг үнсэхийг хүсдэг харин Залуус өвөртөө оруулахыг хүсдэг