|4|

12.1K 966 9
                                    

2002 он

Хаалганы хонх жингэнэх чимээнээр гэртээ ганцаараа зурагт үзэж суусан бяцхан Жонгүг хаалга тайлбал танил бус нэгэн залуу инээмсэглэн зогсож байлаа.

Жонгүг түүнээс цэрвэхэн хошуугаа унжуулан доош харах нь өөр хүнийг хүлээж байсанг хэлэх шиг өнөөх залуу инээмсэглэн "Жаахан хүүхдээ,аав ээж чинь байна уу" гэж дулаахнаар асуухад Жонгүг толгойгоо сэгсрэн амандаа гараа хийж ядан нөгөө залууруу харвал тэр түүний өндөрт тааруулан доош суугаад

"Бяцхан жаалаа,танихгүй хүнд хаалга онгойлгож өгч болохгүй ээ тийм болохоор "Хэн бэ" гэж заавал хаалга тайлахаасаа өмнө асууж байгаарай" гэхэд Жонгүг түүнлүү том нүдлэн харсаар түүний барьж байсан будааны бялууруу харан "Идмээр байна" гэж хэлэн заахад өнөөх залуу инээд алдан Жонгүгт өгөөд "Би танай шинэ хөрш байгаа юм,танилцая Ан Жыхүн" гээд гараа түүнд сунгахад Жонгүг жижиг гараараа түүний гарнаас атгаад "Жон Жонгүг,таван настай" гэж хэлэн таван хуруу гаргахад өнөөх залуу инээдээ салгаж ядан босоод "Болгоомжтой байгаарай" Жонгүгийн үсийг сэгсийлгэн хэлээд хажууд орших томоос тос байшинлуу нүүн ирж байгаа гэрлүүгээ очлоо.

Жонгүг орой шатан дээр өвдгөө тэврэн сууж байхад өдөрхөн Жонгүгтэй танилцсан залуу олж харан "Жонгүг" гэж түүний нэрийг итгэлгүйхэн дуудахад Жонгүг түүнлүү харвал Жыхүны хөтлөж байсан бяцхан охин "Аав,Хэрым өлсөөд байна" гэж гонгинох сонсогдоно.

Жыхүн Жонгүглүү очин "Аав ээж чинь одоо болтол ирээгүй байгаа хэрэг үү" гэж лавлан асуухад Жонгүг нүднээсээ том том нулимс унаган уйлан толгой дохиход Жыхүн Жонгүгийг тэврэн аргадаад "Гэртээ байхгүй яасан юм бэ" гэж санаа зовнингуй түүнээс асуухад Жонгүг нулимсаа арчихаар хоёр гараа дээш өргөөд "Хаалгаа мартаад хаачихсан" гэж эхэр татан хэлэхэд Жыхүн улам уйлах Жонгүгийг аргадах гэж хичээж байлаа.
Тэр өдөр Жонгүг Хэрымын гэрт хоносон юм.

Хэрым аавтайгаа хамт дэлгүүрлүү амттай юм авахаар явсан ч нэгэн бяцхан уйлсан жаал дагуулан гэртээ орсонд түүний ээж эхэндээ гайхсан ч учир явдлыг нь сонсоод Жонгүгийг тайвшруулахаар хөргөгчнөөсөө бананатай сүү гарган өгөхөд өдөржин юу ч олж идээгүй Жонгүг бананатай сүүнд цадчихсан мэт л мэдрэмж төрж байлаа.

Хэрымын ээж Жонгүгийг хооллон сууж байхад Хэрым жижигхэн хөлөөрөө гүйж ирсэнээ сандалруу авиран гараад "Ээж би дүүтэй болчихсон уу" гэж цоглогоор асуухад Хэрымын ээж шоолонгуй инээн "Үгүй дээ,түүний аав ээж завгүй байгаа болохоор өнөөдөртөө манайд хононо" гээд Жонгүгийн амруу үргэжлүүлэн хоол халбагадан өгөхөд Хэрым хошуугаа унжуулан ширээ дэрлэнгээ "Гэхдээ би дүүтэй болчихлоо гээд баярлаж байсан" гэхэд Хэрымын аав түүний хажууд суун "Яагаад миний нар хошуугаа унжуулчихсан юм" гэж хэлэн Хэрымыг үнэсэхэд Хэрым амаа жимийн Жонгүглүү хараад "Энэ жаал миний дүү болохгүй гэнээ"

ORPHICWhere stories live. Discover now