Суми Жонгүг хоёр зэрэгцэн суун Итали явахаар онгоцоор нисэж байлаа.
Суми цонхон талдаа суусан тул үүлсийг нэг нэгэнгүй ширтэн огтхон ч үүнээс харцаа үл салгана.Харин Жонгүг унтаж үе үе цочин сэрнэ.Суми хөшиж ядсан хүзүүгээ эргүүлэхдээ Жонгүглүү харвал түүний амнаас шүлс нь урсаж байгааг нь хараад Суми инээхгүй байж чадсангүй.Тэр хуурай салфетка гаргаж ирэн Жонгүгийн шүлсийг арчихад Жонгүг цочин сэрсэн ч шүлсийг нь арчих Сумиг харан харцаа тайван болгоод
"Шүлсээ гоожуулчхаж уу" гэж эелдгээр асуухад Суми чимээгүй толгой дохиход Жонгүгийн инээх нь сонсогдож байв.
Жонгүг Сумигийн мөрөнд толгойгоо наан
"Намайг уучлаарай,бас ийм надтай хамт байгаад баярлалаа" гэхэд Суми хүндээр санаа алдан Жонгүглүү хараад
"Хүссэндээ хамт байгаагүй гэдгийг мэдэж байгаа биздээ,чам шиг нэгнээс хурдхан холдохыг юу юунаас илүү хүсэж байгааг минь мэднэ биз дээ" гэхэд Жонгүг саяхан л жаргалтай байсан тэрний сэтгэл өөртөө гомдож эхэлнэ.
"Бид эелдэг байж болохгүй гэж үү""Би хүсэхгүй байвал чи ахиад намайг зовоох уу" Суми хэрүүл өдөх гэсэн мэт уцаарлан хэлсэн ч Жонгүгийн уур огтоос хүрсэнгүй.Сумигийн мөрнөөс толгойгоо холдуулан түүний нүдрүү харан
"Надад хэлэх үг үнэхээр алга,өөрийгөө өмгөөлмөөр байвч тийм эрх ч алга....би ахиж өөртөө үнэтэй нэгнийг алдмааргүй байна,бас худлаа ярихыг хүсэхгүй байна" гээд Сумигийн хариуг хүлээсэн ч тэр цонхруу буцан ширтлээ.Гэсэн ч удалгүй Жонгүглүү харан
"Би чамаас уучлалт гуйх ёстой байх,тэр өдөр юу ч мэдэхгүй байж мэддэг юм шиг ярьсанд""Хэрэггүй дээ,чи надад улам л хүнд болгоод байна"
"Үгүй дээ,миний хүмүүжилд хэн нэгнээс заавал уучлалт гуйж сурах ёстой гэсэн зүйл байдаг юм"
"Суми...бусад хүмүүс ч бас тэгж боддог гэдгийг би хангалттай мэднэ,чи тэдний бодлыг л хэлсэн төдий" Жонгүг ингэж хэлэн босон угаалгын өрөөлүү явахад Суми уруулаа хазлан өмссөн байсан даашинзынхаа хормойг сандарснаасаа болон зууран үлдэв.
---
Жонгүг Суми хоёр Италийн нэгэн жижигхэн газарт ирсэн байлаа.Үнэндээ аялал жуучлал,аялагч гээд байх хүмүүс огтоос харагдахгүй байх ба зүгээр л тайван амгалан ноёрхсон газар байсан юм.
Тоорын моддын дунд нэгэн жижигхэн байшинд тэд хэдэн хоног байрлах ажээ.Жонгүг энэ байшинг мэддэг болоод 6 жил хэдийн өнгөрчээ.Тэр Хэрымтэй гэрлээд бал сараараа энд ирэн долоо хоногийг гайхалтайгаар өнгөрөөнө гэж санадаг байсан ч одоо тэр өөр хүнтэй байна.Тийм ч их өвдөхгүй байгаа ч Хэрым толгойд нь бодогдоод салахгүй байгаа нь түүний зүрхэнд ямар нэгэн хар бараан зүйл бий болгож байсан юм.
YOU ARE READING
ORPHIC
Mystery / ThrillerХөвгүүд охидыг үнсэхийг хүсдэг харин Залуус өвөртөө оруулахыг хүсдэг