|34|

7.7K 764 42
                                    

Би чамайг хайрласан.Би чамд хайрлагдсан.Тэгээд бие биенээ хайрласныхаа төлөө нэгнээ алдсан.

Хэрым цонхыг нь нүдэх борооны дуслуудыг нүд салгалгүй харж байснаа санаа алдан "12 сард хүртэл хүйтэн бороо ороод л" гэж өөртөө хэллээ.Хэрымын утас дуугарах үед тэр цочин утсаа авбал үл таних ч солонгосоос ирэх дуудлага байв.Тэр дуудлагыг нь авахгүй байхыг сонгосон ч гурван удаа дарааллан залгасанд Хэрым дуудлагыг нь авлаа.
Таних хэрнээ танихгүй хоолой "Байна уу" гэх сонсогдоход Хэрым хөндий

"Хэн бэ"

"Ким Тэхён,Жонгүгийн сайн найз байна"

"Ямар хэргээр надтай холбогдсон юм" Хэрым сууж байсан цонхны доорх сандалнаас сэтгэцийн номнуудаа аван дараагийн лекцлүү явахаар алхана.

"Чи Солонгосд ирэх хэрэгтэй байна"

"Жон Жонгүгийн төлөө гэвэл би очихгүй" гэж шийдэмгий хэлэн утсаа таслах гэсэн ч Тэхёны баргил хоолой "Би чамаас гуйгаагүй байна" гэж ууртай хэлэх үгс түүнийг зогсоон уурыг нь ч хүргээд амжлаа.

"Би чамайг энд ир гэж шаардаж байна,эсвэл сүрдүүлж байна"

"Уучлаарай,чамтай ярих намайг тавгүйтэлж байна тэглээ ч Жонгүг миний амьдралд,би Жонгүгийн амьдралд ахин оролцохгүй"

"Чи ирэхгүй бол би Жонгүгийг цагдаад мэдэгдэнэ.....цуврал алуурчин,гаж донтон" Тэхён ингэж хэлэн хэсэг чимээгүй болоход Хэрым хэдийнээ салгалчихсан лекцийн тэнхимийн хаалганы гадаа хөшүүн зогсож байв.

"Би огтхон ч тоглоогүй,маргааш гэхэд Солонгосд байхгүй бол Жонгүг цагдаад баригдаж,улсын хурд гэж нэрлэгдэж байсан тэр хүн алуурчин гэж чичлэгдэх болно" Тэхён ингэж хэлсэнээ Хэрымээс хариу авалгүй тасалчих нь тэр.Хэрым ахин эргүүлэн залгасан ч тэр хэдийнээ утсаа унтраачихсан байлаа.

"Муу галзуу солиотой новш" Хэрым лекцийн тэнхимээс холдон сургуулийнхаа захиргаалуу яван захирлаас 7 хоногийн чөлөө гуйх өргөдөл бичнэ.

2 хоногийн өмнө

Сөүл хот,шөнийн 00 цаг

Тэхён Жонгүгийн гэрт түүнийг хүлээн зураг үзэн нилээн хэдэн цаг өнгөрсөн байлаа.Жонгүг Суми хоёр Парисд очоод их тавгүй ирсэн.Тэрнээс хойш таван хоног хэдийнээ өнгөрсөн байсан юм.Өнөөдөр Тэхёны төрсөн өдөр.Тэр энэ удаагийн төрсөн өдрөө огтоос тэмдэглээгүй юм шиг л сууж байв.Учир нь энэ жилийн төрсөн өдөрт Хусог байсангүй,бас түүний найзууд ч байсангүй.Тийм болохоор одоо түүнд охид,архи,зугаа цэнгэл хэрэггүй санагдаж байлаа.Одоо бодохнээ Хусог л дуртай байсан болохоор галзуу юм шиг клуб хэсэж явдаг байж,Хусог л дуртай байсан болохоор хар тамхи худалдаж авдаг байжээ гэх бодол Тэхёны доторх энэ чимээгүй төрсөн өдрийг бий болгож байлаа.Гэсэн ч энэ удаагийн төрсөн өдөр Жонгүгийг ирэхээс өмнө хамаагүй тухтай байсан юм.

ORPHICWhere stories live. Discover now