|19|

9K 836 25
                                    

Урьдын адил сэрэхийг хүсэхгүй байх авч тогтмол нэг цагт сэрэх Жонгүг цаг харан ахин нэг л цагт сэрсэнд бухимдан орноосоо босно.
Ширээ нь дээр овоолон тавьсан хэд хэдэн сав эмүүдийг харан Жонгүг инээмсэглэлээ.
Хэр удаан угаагүйг мэдэхгүй ч ихэнх нь шинэхэн харагдана.
Жонгүг эргэлзэх зүйлгүйгээр эмүүдээ хогийн савлуу хийн угаалгын өрөө орон нүүр гараа угаан толинд өөрийн тусгалыг олж харахдаа санаа алдав.
Сэтэрсэн хөмсөг,шархадсан уруул,хөхөрч хавдсан царай ямар ч цоггүй нүд түүнд харагдлаа.

Хэрымгүй цаг хугацаа урьдын адил Жонгүгийг хүлээхгүй явсаар нэг л мэдэхэд хэдийн нэг сар өнгөрчихсөн байлаа.
Өчигдөр гипсээ авхуулсан ч хамаагүй хөдөлгөж чадахгүй байгаа гараараа Жонгүг үсээ угаах гэж хичээсэн ч тийм ч сайн угаагдсангүй.
Нойтон үснээсээ ус дуслуулсаар толины өмнө зогсохдоо Жонгүг хэдэн сарын өмнө гараа плитк дээр тавьж түлснээс болон сорви тогтсон алганы хээгээ харлаа.
Хэрым түүний гарыг бэртэлтэй үед ямар их санаа зовж асарч байсанг тэр ахин санан инээмсэглэв.
Гэтэл өнгөрсөн хэдэн сарын турш Жонгүгт анхаарал тавих хүн тэр өөрөө л байсан.Гэвч Жонгүг өөртөө анхаарал хэзээ ч тавихгүй тэр улам л өөрийгөө бэртээнэ.

"Чи байсан бол би ийм аймшигтай царайтай байх байсан болов уу" Жонгүг толинд тусах тусгалдаа ийн хэлэхдээ нүднээс нь нулимс урсах нь хичнээн хэцүү байгааг харуулах шиг.Гэвч Жонгүг хүнд амьсгаа авсаныхаа дараа тольруу хүчтэй цохин гараа зүсэн гэмтээлээ.
Гарнаасаа гарах цусыг харсан Жонгүг хөхрөн хагарсан тольны тусгалд өөрлүүгээ харан

"Чи баярлаж байна уу? Тиймээ тэр чамаас болж үүрд надаас явсан" гэж бухимдангуй хэлэн тольруу галзуу мэт улам хүчтэй дайрсаар минут ч хүрээгүй атал хоёр гар нь тольны хагарсан хэлтэрхийд зүсэгдэн Жонгүг ухаантай байгаа хэрнээ яг л ухаан алдаж буй хүн шиг шалан дээр хүчтэй унах нь тэр.
Хэсэг чимээгүй хүйтэн шалан дээр хэвтэсэн ч тэр тайвширсангүй.
Үсээ зулгааж эхлэн биеэ хумин хашхирч эхлэнэ.Цөхрөл дүүрэн түүний нулимс түүнийг инээхийг хүссэн ч инээлгэсэнгүй.Хашхирч сэтгэлээ тайвшруулах гэсэн ч тэгсэнгүй.
Жонгүг Хэрымыг галзууртлаа санаж байсан ч Хэрым ирсэнгүй.Үргэлж инээмсэглэн түүнлүү хардаг тэр бүсгүй Жонгүгийн сэтгэлд мөнхөрсөн ч түүнээс холдон явчихсанд эвлэрч чадсангүй.

Жонгүг нүдээ нээхэд тэр орон дээрээ дусал залгуулан хэвтэж байх ажээ.
Хэдэн хоног өлөн байсан тул хоолны үнэрт түүний хамраар цоргиулах төдийд Жонгүг биеэ хүчлэн орноосоо босон гал тогоо гүйх шахам очход урьдын адил түүний хүлээж байсан хүн байсангүй.
Намжүүн шөл халаан зогсож буйг харсан Жонгүг санаа алдан буцах гэсэн ч түүнийг Намжүүн олж харан

ORPHICWhere stories live. Discover now