|16|

9.3K 871 46
                                    

Балетчин бүсгүйн бүжиг дуусах тэр мөчид Жонгүгийн инээмсэглэл арилан санаа алдан цус татуулсан шалруу харан инээгээд
"Хэтэрхий гунигтай бүжиг байлаа,Хан Сүри" гэхэд өнөөх охин нүдээ бүлтэлзүүлэхээс өөр юу ч хийсэнгүй.

Жонгүг сууж байсан орноосоо босон түүний өмнө очин хүйтэн шалан дээр балетын гуталгүй бүжиглэснээс болсон шархыг нь харан үсээ хойш илбэн цааш багажны шүүгээг ухан нэгэн хайрцаг гаргаж ирэн түүний өмнө тавьснаа нэг зүйл мартсанаа санасан  бололтой сонгодог хөгжим эгшилүүлхээр хөгжим асаалаа.

Өнөөх балетчин охин эмнэлгийн хайрцаг харагдсанд баярласан ч дотроос нь гарч ирсэн зүйлийг харан өөрт нь найдвар байхгүйг ухаарав.

Араатны хамгийн сэтгэл хөдөлгөм мөч бол өөрийн өгөөш нь өөрь нь ямар ч итгэл байхгүй байхад байгаа мэт санах явдал байх.

Жонгүг түүнийг шоолон чанга хэд хэдэн удаа инээснээ эмнэлгийн хайрцаг дах алхыг баруун гартаа барин хөлийн эрхий хурууг нь татах гэж оролдохдоо түүнд өшиглүүлчих нь тэр.
Жонгүг тайвшрах гэж оролдон гүн амьсгал гаргаснаа хурдхан шиг газар суун зүүн хөлийг нь өөртөө татна.
Хэдий өнөөх бүсгүй хөлөө татан авах гэж оролдсон ч Жонгүгийн хүч ямар нэгэн махчин амьтнаас ч их байх аж.
Эцэст нь зүүн хөлнийх нь эрхий хурууны хумсан завсар хадаас хүчтэй зоогдоход өнөөх охин доош сөхрөн унан өвдөлтөө хянах гэж оролдоно.
Зүүн хөлний чигчий хуруунд нь хадаас зооход өнөөх бүсгүй доош эвхрэн унах гэсэн ч хүзүүг нь гинжилсэн төмөр хүзүүвчний урт хүрэлгүй доош болгосонгүй.Хоолой нь боогдон,зүүн хөл нь бараг л тасарч буйг мэдсэн бүсгүй юу ч хийж чадсангүй.

"Жонгүг,амь авраач" гараа хавсран түүнээс гуйхад Жонгүг нүдээ эргэлдүүлэн
"Хараал ид,чи амьдрахыг хүсэж байна гэж үү" царайлаг төрхөө улам л тодруулах мэт цамцныхаа эхний хоёр товчийг суллахад өнөөх бүсгүй хурдан гэгчинь толгой дохилоо.
Жонгүг түүний хүзүүвчийг тайлан буцан мэс заслын орон дээр хэвтүүлээд урьдын адил гавлаад өвчин намдаах тариа тарин тэрхүү өрөөг орхин гарах нь тэр......

Оросын алдарт театрт Солонгос улсын балетын бүжигчин Хан Сүри Жизель балетын жүжигт
бүжиглэхээр боллоо

***

Бүхэл өдрийн турш Хэрым Жонгүгаас үнэртэх эмэгтэй сүрчигийг үнэртсэн ч мэдээгүй царайлна.
Шүршүүрийн доор нүдээ анин зогсох Жонгүгт санаа зовнин Хэрым үл ялиг угаалгын өрөөний хаалгыг нээн харвал тэр тайван харагдаж байсан ч Хэрым Жонгүгийн цээжин дэх хэн нэгний үлдээсэн мөрийг олон харан хурдхан шиг хаалгыг нь хаан өрөөндөө хаалгаа саван орох нь тэр.
Чадах хамгийн чангаараа орилох нь Хэрымыг яг л галзууруулах шахаж байв.
Жонгүгийн өвчнөөс болон өөрийгөө барих гэж оролдох тусам Хэрым өөрөө галзуурах энэхэнд болж байлаа.

ORPHICWhere stories live. Discover now