Хэрым аялалын цүнхээ аван гаран хар өнгийн тансаг машины урд орхиод далайн эрэг дээрх хэсэгхэн амралтын мэт янзалсан газарт нь очиход Хэрымээс бусад бүгд байлаа.Жимин Хусог хоёр далайн түрлэгт бие биенийгээ хөөн тоглож байх бол Суми Тэхёнтой тэднийг харж Жонгүг харин далайд сэлж байгаа нь тодхон харагдана.Хэрымыг ирж байгааг Суми харан уулзахыг хүсээгүй бололтой Тэхёноос холдон далайн усруу гүйв.
Тэхён Хэрымыг харан инээсэн ч Хэрымын гунигтай харц түүнийг инээлгэсэнгүй.Хэрым чичирхийлэх уруулаа хянаж ядан "Тэе намайг эндээс аваад яваач" гэж гуйлаа.Тэхён сууж байсан амралтын орноос босон "Ямар нэгэн зүйл болж тийм үү" гэж санаа зовнингуй түүнээс асуухдаа Жонгүглүү хальтхан харахад Хэрым Тэхёноос харцаа буруулан "Сумитай хамт удаан байж чадахгүй юм байна,гэртээ харьмаар байна....хүргээд өг,надад машин бас үнэмлэх байхгүй,уучлаарай амралтыг чинь бусниулчих шиг боллоо" гэж хэлэв үү үгүй юу Намжүүн шил нь цантах хүйтэн шар айрагууд савлан барьчихсан "Хоёроо явах гэж байгаа юм уу" гэж чанга асууж орхисон юм.Шивнэн ярьж байсан тэр хоёрын яриаг тасалсанд Тэхён бухимдсан ч инээмсэглэн "Хён,эрт явж байгаад уучлаарай...Хэрым бид хоёр үүндээ гэмшээд хуримаар чинь маш том бэлэг өгөх болно" гэхэд Намжүүн тэднийг явуулах дургүй бололтой санаа алдан "Залуусаа болгоомжтой яваарай" гээд Тэхён болон Хэрымыг тэвэрлээ.
Тэхён машиндаа суухад Хэрым машиных нь өмнө нь орхисон байсан ачаагаа аван хойд суудалруу шидээд урд суудалд түүний хажууд суун гэмшингүйгээр нүдээ бүлтэгнүүлэн "Уучлаарай,амралтыг чинь сүйрүүлчх шиг боллоо" гэхдээ зэрэгцэн Тэхён машинаа хөдөлгөв.
"Зүгээр дээ,би тэр газраас явмаар байсан ч Хусогт хоргодоод чадахгүй байсан юм"
"Хоёулаа их адилхан юмаа" Хэрым хойш сандал налан ядарсанаа мэдрэн Тэхёноос харцаа салгахгүй түүнд хэллээ.
"Хэрым юу болсон болоод гэнэт явах болчихвоо"
"Суми бид хоёр зодолдсон юм"
"Юу" Тэхён маш чангаар уулга алдахад Хэрым санаа алдан түүнээс харцаа салган бор нүдээ хөдөлгөж ядан цонхлуу харан замын хажууд цэгцтэй ургасан моддыг ажиглангаа түүнд хэллээ.
"Жонгүгийн гэрлүү явмааргүй байгаа болохоор өөр тийшээ явж болох уу" гэж.
Тэхён Хэрымлүү хараад "Очиж болох нэг л газар байгаа,би одоохондоо гэргүй Жонгүгийнд амьдарч байгаа гэдгийг санаж байгаа биздээ"
YOU ARE READING
ORPHIC
Mystery / ThrillerХөвгүүд охидыг үнсэхийг хүсдэг харин Залуус өвөртөө оруулахыг хүсдэг