|30|

7.8K 767 67
                                    

Хэрым тэр явдалын дараа ахиад л ямар ч хоргодох зүйлгүй мэт Парис явсан.Жонгүг түүнийг үлдээч гэж гуйгаагүй.Түүнийг үлдээч гэж уйлан дуулан гуйхыг хүссэн атлаа түүнд баяртай ч гэж хэлэлгүй явуулсан.Тэд Жонгүгийн бахархал,нүгэл болсон цуглуулгыг шатааснаас хойш ахиж ганц ч үг бие биедээ хэлээгүй.Хүссэндээ тэд ярилцаагүй биш ч бие биедээ үг хэлэх бүрт өөрсдийгөө хангалттай өвтгөж бас уйлуулж байсан болохоор чимээгүй байх,бүүр эсвэл нэг нэгнээсээ зугтах хамгийн зөв арга гэдгийг мэдэж байсан юм.Гэхдээ энэ зөв алхам байгаагүй энэ ердөө л өвдөхгүй байхыг хичээх үзэл байлаа.

Хэрым явсанаас хоёр хоногийн дараа л Жонгүг шигдэж ядсан орноосоо босоход энэ хүйтэн хоосон том байшинд Тэхён байсангүй.Жонгүг Тэхёныг хайн хүчгүй биеэ таяганд тулган хөдөлж ядан явсан ч хүч дутсаар газар сөхрөн уналаа.Босох хүчгүйдээ биш босохыг үл хүсэн тэр газарт наалдан хэдэн минут хэвтэв.Удалгүй нулимс хэмээх зүйлс нүднээс нь урсана.Жонгүг өөрийгөө гэмтээхийг хүсэж байлаа.Ахиад бусдын анхаарлыг татах гэсэн оролдолго биш зүгээр л энэ хорвоо ертөнцөөс арилахыг хүссэн хэрэг.Яагаад энэ бүх зүйлс түүнд тохиолдож байгааг мэдэхгүй ч тэр өөрийн энэ гутамшигт амьдралдаа уйлан дуулан гомдож,бусдын инээмсэглэлийг булаан өөрийн болгохыг хүсэж байлаа.
Гэвч Жонгүг энэ гэрт ганцаараа биш байгаагаа санан огцом босов.Тэр ядаж Хэрымын үгэнд орох ёстой гэдгээ ухаарсан юм.
Жонгүг зоорины хаалганы өмнө ирэн шагайн харвал Суми унтаж байгаа харагдлаа.Ямар тайван харагдаж байсан гээч.Ийм нөхцөлд бөх гэгчинь ингэж унтах гайхалтай биш гэж үү.

Зоорины хаалгыг чимээ үл гаргах гэж хичээн нээсээр энд тэнд гүйлдэх хархуудаас цэрвэж ядсаар Сумигийн хажууд очиход тэр сэрэн Жонгүглүү дайрах гэсэн ч Жонгүг хэдийн бэлдчихсэн байсан спирттэй даавууг түүний амьсгалах эрхтэний өмнө барин ухаан алдууллаа.Суми нарны хурц гэрэл нүдэнд нь тодоор тусан байж ядуулахад л сая нэг ухаан орон нүдээ нээвэл тэр зоорины харанхуй биш цэлгэр том өрөөний сайханг олж харна,цусны эхүүн өмхий үнэр биш лаванда цэцгийн лаа тархан үнэртэх нь түүнийг бага зэрэг айлгаж орхилоо.Үхчихсэн байхвий гэх айдас түүнийг огцом босон эргэн тойронг ажин харвал үзэмж төгс цагаан,алтлаг өнгө л хорших өрөөнд буйгаа анзаарч амжив.Гаранд нь залгасан дусал талдаа орсонг харсан Суми инээмсэгллээ.Тэр өөрийгөө амьд байгааг мэдсэн юм.Суми өөрийгөө аврагдсан гэдэгт итгэн Жонгүг гэх хүнээс амьд мэнд үлдсэн гэдэгт бүрэн дүүрэн итгэлтэй байсан ч босох гэж оролдоход нөгөө гар нь ортой гавласан байгааг мэдсэн юм.Удалгүй Жонгүг орж ирэхэд Суми түүнээс айхгүй байж чадсангүй.Жонгүг түүнийг сэрчихсэн байгааг хараад санаа алдан дусалруу нь шалгах аястай хараад"Чи хархны мах идэх хэрэггүй байсан юм,хоолны хордлогонд орчихсон байснаа мэдэж байсан уу" гэж санаа тавих аястай хэлсэн нь Сумиг бүүр ч айлгаад амжив.Суми Жонгүглүү нулиман түүнийг цохиж,саяхан авчирсан паднустай халуун хоолыг нүүрлүү нь шидэж,түүнд хархны мах идүүлэхийг хүссэн ч чадсангүй.Учир нь Жонгүгийн нүүр харахын эцэсгүй хөхөрч,хөмсөг нь сэтэрчихсэн,баруун гар нь боолттой,цохиулснаас болсон бололтой зүүн нүдэнд нь цус хурчихсан машины ослоос болоод таяг тулан явж байсан юм.Сумид өрөвдөх сэтгэл төрж байсан нь түүнийг ямар цагаахан гэдгийг харуулах шиг.Эсвэл тэр үнэхээр тэнэг байх.Суми Жонгүгээс харцаа буруулахад Жонгүг барьж байсан хоолоо орны баруун өнцөгт тавиад "Өлсвөл идээрэй" гээд явах гэсэн ч хаалга хүртэл алхсан ч ухаан алдан унах нь тэр.Суми цочирдсон ч Жонгүглүү тэмүүлж ядан байлаа.Учир нь Жонгүгийн халаасанд гавны түлхүүр байгаа гэх бодол түүнийг байж ядуулж байсан юм.Ор хэтэрхий хүнд тул Жонгүгт хүрэх битгий хэл хоёр алхамаас илүү ойртож чадсангүй.Гэнэт хаалга онгойх мөчид түүнд өдөр бүр ус өгч байсан залуу сандарсан янзтай орж ирэн ухаан алдсан Жонгүгийг харан Сумилүү муухай харан "Бурхан минь,Жон Жонгүг" гэж сандарч тэвдэн хэлэхэд Суми хөдлөхөө болин "Тэр өөрөө л ухаан алдаад уначихсан" гэх бөгөөд Тэхён нүдээ эргэлдүүлэн Жонгүгийг сэрээх гэж оролдож эхэллээ.

ORPHICWhere stories live. Discover now