Цогцостой хамт унтаж байгаа Тэхёныг Хэрым зүгээр орхиод явж чадсангүй.Сөүл хотоос зайдуу орших энэ байшин хэтэрхий их нууцтай бололтой.Хэрым онгоцны буудал яван билетээ захиалаад Намжүүний эхнэр болох гэж буй Сү Миха гэх бүсгүйтэй танилцан,Миха түүнийг хоолонд урьсан тул хоёр хоног Тэхён ганцаараа энэ байшинд байсан юм.Хоноглож буй байшиндаа ирэхэд Тэхён цусандаа хутгалдсан жижиг биетэй охинтой хамт угаагын өрөөнд байсанд Хэрым айж бас цочиж яах учраа олохгүй байсны дараа Тэхёныг сэрээхээр шийдлээ.
Тэхёныг хөнгөн сэгсрэн түүнийг сэрээхэд Тэхён тийм ч удаан дуудуулсангүй.Хэрым санаа зовсон нүдээ түүнлүү тусган "Тэхён,энэ хэн юм" гэж түүнээс асуулаа.Тэхён ванн дотор цусандаа хутгалдсан охиныг харан шалнаас босон Хэрымд хариу хэлэлгүй явах нь өмнөх Тэхён шиг санагдсангүй.
Хөргөгчинөөс хүйтэн ус ууж байгаа Тэхён дээр Хэрым очин "Би чамайг буруутгахгүй,юу болсон юм" гэж хэлэхэд Тэхён хүйтэн усаа хүзүүндээ хүргэн "Ан Хэрым би үнэхээр аймар хүн,энгийн амьдрах гэж хичээсэн ч одоо хангалттай санагдаж байна" гээд хөшсөн хүзүүгээ эргүүлэх нь түүний танихгүй Тэхёныг Хэрымтэй танилцуулж байв.
"Тэхён,чи намайг айлгаад байна"
"Би өмнө нь чамтай байсан Тэхён биш,би бүрэн утгаараа ийм хүн....би яг л Жонгүг шиг гаж амьтан,зүгээр л найзынхаа амьдралыг сүйрч байхыг харж чадахгүйдээ чамайг дуудсан юм,гэхдээ би одоо Жонгүгаас илүү надад би чухал байна,гэхдээ би үргэлж чиний талд байна,учир нь Жонгүг биш чи надтай адил зовлон туулж байгаа бололтой...гэхдээ зүгээр дээ,хоёулаа энэ зовлонг арилгаж чадна,чи Парислуугаа буцаж би эндээ үлдэх болно" гээд Хэрымлүү харахад Хэрым юу ч хийж чадахгүй зүгээр л Тэхёныг ажиглан харж байлаа.
"Тэнд байгаа охин надтай уулзаж байсан охин,би зүрхийг нь авах болно....тэгээд хадгална" гэхдээ сүүлийн үгсээ санаа алдахтайгаа зэрэгцүүлэн хэлэхэд Хэрым "Яагаад ийм бохир зүйлс хийх гээд байгаа юм,би чамайг ямар их өвдөж байгааг би ойлгож байна,гэхдээ Тэхён Хусог...." түүний үгийг Тэхён Хусогийн нэрийг сонсох төдийд хөргөгч хүчтэй цохин таслаад чөтгөр шиг нүдээр Хэрымлүү харан "Хусог л биш бол надад хэн ч хэрэггүй,ийм намайг Хусог хайрлаагүй байхад яагаад энэ охид намайг хайрлана гэж,Хусог л намайг хайрлах эрхтэй тиймээс би тэднийг шийтгэж байгаа юм,намайг хайрласных нь төлөө,ийм арчаагүй амьтанг хайрлаж байгаа тэдний буруу,би тэднээс намайг хайрлаад өг гэж гуйгаагүй....би зөвхөн Хусогынх,Хусог өөр хүнийх болсон ч надад хамаагүй,би зөвхөн түүнийх баймаар байна" хашхиран Тэхён шүлсээ Хэрымын нүүрлүү үсчүүлэн түүнд хэллээ...
YOU ARE READING
ORPHIC
Mystery / ThrillerХөвгүүд охидыг үнсэхийг хүсдэг харин Залуус өвөртөө оруулахыг хүсдэг