Зул сарын өмнөх орой Хэрым дөнгөж ярьж сурч буй хүүг тэврэн түүний гэмгүй инээмсэглэлийг даган инээнэ.
"Алив,Жинён....хоолоо идэцгээе" гэж хэлэн хоолны ширээний ард хүүхдээ суулган түүнийг өхөөрдөн хараад
"Бяцхан Жинён,өлсөж байна уу" гээд түүний сандалтай залгаа ширээ нь дээр алимны нухаш тавихад бяцхан хүү өөрөө болхидуу бага багаар халбагадан
"Ум...ма" гээд зүүн гартаа өөрийгөө саатуулж байсан тоглоомыг тачигнуулан хөхрөх нь ямар эгдүүтэй гэж санана."Ммм?! Яасан миний хүү" халуун хоол хөргөхөөр хутгаж буй Хэрым анхаарлаа сулруулж ядан хэлвэл
"Ахиад" гэж буруу дуудлагатай Жинён хэлэн үүдэн хоёр шүдээ тодруулахад Хэрым хөхрөн түүний өмнө тусгайлан түүнд зориулан бэлдсэн хоолоо тавиад
"Хэрвээ үүнийг идвэл ээж нь Жинёны дуртай бананатай сүүг өгнө шүү" гэж хоолонд дургүй түүнд хэлэхэд Жинёны нүд сэргэн идэх дуртай нухашлуугаа биш хоолруу дайрч эхэллээ.Тийм ээ....
Энэ бол тэдний хүүхэд.Өхөөрдөм төрхтэй дөнгөж хоёр нас хүрч буй энэ хүүхэд Жонгүгийг өвчилсөн юм шиг л дуурайсан хүүхэд байдаг юм.Булцгар хацар нь түүнийг улам л эгдүүтэй харагдуулдгийг нуух юун.Жонгүг түүнийг орхисны дараа Хэрым өөрт нь цор ганц үлдсэн үрээ төрүүлэхээр бат шийдээгүй ээ.
Жинён гэх өөрийн эрдэнэ шиг хүүг эндүүлэх гэж үзсэн ч тэр чадаагүй.
Эмэгтэйчүүдийн эмнэлэгт очихдоо энэ хүүхдийг Жонгүгтэй хамт амьдралаасаа арчихыг хүссэн.Учир нь түүнд эцэггүй хүүхэд төрүүлж өсгөх хэцүү санагдаж байсан.Гэвч Тэхён Хэрымлуу орилж бахирч байж энэ хүүхдийг одоо амьдруулж байгаа юм.Тэхён тэр үед хэлсэн юм.
"Чи өсгөж чадахгүй гэвэл би өсгөнө" гэж маш ууртай Хэрымд сануулж байж билээ.Жирэмсэны үеүүд тийм ч сайхан байсангүй.Эхний хэдэн сар хордлого маш ихээр өгч байсан тул цээж хорсож өвдөх болсноор Хэрым хоолноосоо гарчихсан.Бас Жонгүгийг мартаагүй өдөр гэж түүнд ганц ч байгаагүй.Үүнээсээ болж жирэмсэн хүн сэтгэл санаа нь тогтворгүй байхаар амархан ядраад ухаан алдан унаж цус багадалтад гэнэт л орж бүх зүйлс Хэрымд төвөгтэй санагдаж энэ орчлонгоос явахыг хүсэж эхлэсэн.
Таван сартай жирэмсэн байхад нь Тэхён Хэрымын гэрт нүүж очлоо.Хусогоос тэр татгалзсан.Учир нь Жонгүг түүнээс Хэрымыг харж хандахыг гуйсан.Энэнээс илүү Хэрымын одоо байгаа байдал зүгээр биш байсан.Маш хэцүү үе байсан болохоор Тэхён хүүхдийнх нь аав мэт хайрлаж бас халамжлах хэрэгтэй юм байна гэж бодсон.
Гэхдээ тэр Жонгүгийг буцаад ирнэ гэдэгт итгэдэг байсан.
"Хусог би чамд хайртай ч чи ахиад намайг хүлээж чадах уу,би Жонгүгийг буцаад ирэх хүртэл түүний хажууд байх ёстой" Тэхён агуу их тэвчээрээр Хусогт ингэж хэлээд түүнийг явуулсан.
YOU ARE READING
ORPHIC
Mystery / ThrillerХөвгүүд охидыг үнсэхийг хүсдэг харин Залуус өвөртөө оруулахыг хүсдэг