Хэрым шил хагарах чимээгээр цочин сэрэн хурдхан шиг дуу гарсан өрөөлүү очвол Жонгүг гал тогоонд ширээний хөл дэрлэн сууж байлаа.
Тэр үнэхээр аймшигтай харагдаж байсанг хэлэх хэрэгтэй байх."Ночу" Хэрым түүний нэрийг дуудан түүнд ойртоход Жонгүг түүнлүү мансуурангуй нүдээр харан үсээ хойш илбэн босоод нүдээ анин зогслоо.
Хэрым нүдээ гүйлгэн харвал түүний улнаас цус урсах ба усны шилэн сав газарт хагарсан харагдана."Хөл чинь" гэж уулга алдан Жонгүглүү Хэрым ойртоход Жонгүг түүнийг хүчтэй түлхэн Хэрым өгзөгөөрөө газар хүчтэй унахад Жонгүг түүнлүү стакан аван шидчихлээ.Аз таарсан уу эсвэл үнэхээр Жонгүг түүнийг зөрүүлж шидсэн үгүйг мэдэхгүй ч Хэрымын хажууд хүчтэй хагаран унав.
Хэрым айснаасаа болон гар нь салганан царай нь хувхай цайн аль болох хурдтай босон Жонгүглүү харвал түүний харц улам догширч байгаа харагдана.
Хэрым айснаасаа болон Жонгүгээс хол байхаар шийдсэн юм.Тэр хурдхан шиг өрөөлүүгээ орон хаалгаа түгжихэд ахин хэд хэдэн юм хагарах дуулдсан ч Хэрым өрөөнөөсөө огтоосй гарсангүй.Хэрым айснаасаа болоод тайван ч унтаж чадаагүй.
Хичээлдээ явах ёстой болохоор аргагүйн эрхэнд өрөөнөөсөө 9 цагт гарахад Жонгүг зочны өрөөнд байх хоёр буйдангийн хар өнгөтэй дээр нь унтаж байгаа харагдана.Эргэн тойронг харвал энд тэндгүй хагарч урагдсан зүйлс байх нь Хэрымийг айлгаж байлаа.Хэрым Жонгүгийг сэрээлгүйгээр хурдхан шиг гэрээсээ гаран хичээлрүүгээ явлаа.Хичээлдээ ирэхэд түүний найз Жүён Хэрымыг тосон аван "Хэрым зүгээр үү" гэж санаа зовнингуй асуухад Хэрым гараа чанга атган "Тийм ээ" гээд ангилуугаа яаравчлахад Жүён эргэн тойронг нэг харуулдаснаа "Дагуул чинь хайччихсан юм" гэж Жонгүгийн талаар асуухад Хэрым түүнийг сонсоогүй мэт хурдаа улам ихэсгэн ангилуугаа орлоо.
Өдрийн цайны цагаар Хэрым ариун цэврийн өрөө орон "Согжин эмч" гэж хадгалсан дугаарлуу залгалаа.
"Сайн уу,Хэрым" Согжины хоолой цоглог сонсогдоно.
"Эмчээ,таниас асуух зүйл байна"
"За" Согжин гайхаж байгаа бололтой.Учир нь Хэрым үнэхээр айсан хоолойтой байсан.
"Жонгүг өчигдөр.........тэр гэнэт" Хэрым хэсэг чимээгүй байлаа.Тэр юу гэж хэлэхээ олж ядан байсан ч Согжин түүнийг тэвчээртэйгээр хүлээж байлаа.
"Тэр миний танихгүй Жонгүг байсан"
"Илүү тодорхой хэлээрэй"
YOU ARE READING
ORPHIC
Mystery / ThrillerХөвгүүд охидыг үнсэхийг хүсдэг харин Залуус өвөртөө оруулахыг хүсдэг