Өглөөний нараар биш үүрээр хэн нэгний тэлээгээ шажигнуулах чимээнээр Хэрым нүдээ нээвэл Жонгүг хувцсаа өмсөж байгаа харагдана.
"Жонгүг ийм хурдан явах гэж байгаа юм уу" нойрмог хэдий ч Жонгүг явах гэж байгаа болохоор биеэ хүчлэн босоход Жонгүг санаа алдан "Өчигдөр шөнө бидний хувьд алдаа байсан,мартацгаая" гээд явах гэхэд Хэрым түүний цамцнаас татан
"Би хүсэхгүй байвал чи яах юм""Хэрым,би чамайг өчигдөр надтай албаар унтах гэж байсанг чинь ойлгосон,гаран дах бинт чинь унтаж байхад чинь сулраад уначихсан,ямар ч шарх харагдсангүй тийм болохоор миний хэлснээр хий" зэмлэл мэт сонсогдох энэ үгс Хэрымыг байж ядуулан
"Жонгүг,гэхдээ чи намайг эсэргүүцэж болох байсан,өмнө нь ч тэр өчигдөр ч тэр""Би эсэргүүцээгүй нь үнэн ч энэ бүхэн ямар ч мэдрэмжгүй зүгээр л нэг шөнийн явдлууд байсан"
Хэрым Жонгүгийг алгадах тэр мөчид Жонгүгийн нүднээс нулимс урсав.Чанга алгадалтаас уу эсвэл өөр зүйлээс болсонг мэдэхгүй ч өөрийгөө ганц шөнийн хүүхэн гэж сонссон Хэрымээс хавь илүү биз.
Жонгүг Хэрымлүү харж чадахгүй доош харах тэр мөч энэ ертөнцийн насалсан цаг хугацаанаас илүү санагдаж байв. Хэрым нулимсаа арчин саянаас хойш нүцгэн зогсох өөрөөсөө ичиж орны саарал даавууг аван биеэ нуун зогслоо.
"Жонгүг" эелдэгээр зөөлөн дуудах Хэрымын хоолойнд Жонгүг эгцлэн түүнлүү харвал Хэрым түүний хацрыг илбэн
"Чи миний биеийг хүсэж байна уу" эрхэмлэн нандигнах өөрийн эмэгтэй хүний үнэ цэнээ алдан Жонгүгээс асуулаа.
Жонгүг хариулсангүй.Хэрым инээвхийлэн хойш харах тэр үедээ хүн гэдэг үнэ цэнээ алдсан араатанд эмэгтэй хүний үнэ цэнээ алдан мэгших өөрийгөө өрөвдөж эхлэв.
"Би энэ хорвоо дээрх авч чадах хамгийн гайхалтай зүйлсийг чамаас мэдэрдэг" Жонгүгийн шивнэх шивнээгээр Хэрым биеэ улам хумин
"Тэгвэл би чамд энэ таашаалыг өгч чадна,ямар ч болзолгүйгээр,хүсэх бүрт чинь,надтай яаж ч харьцсан" хямдхан үнэлэгдэх өөрөөсөө ичсэндээ Хэрым Жонгүглүү харж чадсангүй.
Жонгүг хэсэг чимээгүй байлаа.
Магадгүй тэр хүсэхгүй байж болох юм.
"Чамд юу хэрэгтэй гэж чи орны хүүхэн болохыг хүссэн юм"Чиний хайрыг хүсэж байна Жонгүг гэж хэлж чадахгүй өмөлзөн зогсох Хэрым цонхоор орж ирэх шинэхэн нарны туяаруу ширтэн хариу өгсөнгүй.Саяхан л яриа эхлэхэд харанхуй байсансан.Ямар хурдан үүр цайж байх юм.
Яг л Жонгүгийн сэтгэл шиг.Саяхан л Хэрымын төлөө үхэж чадах нэгэн байсан хэр нь одоо түүний үнэ цэнийг уландаа гишгэж байх юм.
"Орой би чам дээр ирвэл Тэхён байх болов уу" хэрийн эрэгтэй хүн түрхээд байдаггүй зөөлөн үнэртэн сэнгэнүүлэн Хэрымын араас тэврэх Жонгүг ингэж асуухад Хэрым инээмсэглэн "Энэ байр одоохондоо минийх" гэхэд Жонгүг Хэрымын эрүүг өөрлүүгээ харуулан халуухнаар үнслээ.
Хайрлаж энхрийлсэн үнсэлт бус янхан үнсэж буй мэт үнсэлтийг Жонгүг түүнд үлдээн түүнийг гэрт нь асар их уй гашуу гомдол цөхрөлтэй орхих явсан юм.
YOU ARE READING
ORPHIC
Mystery / ThrillerХөвгүүд охидыг үнсэхийг хүсдэг харин Залуус өвөртөө оруулахыг хүсдэг