|28|

7.7K 777 46
                                    

Хэрым Жонгүгийн байгаа эмнэлгийн өрөөний гадаа ирэхэд хоёр хамгаалагч хэд хэдэн фэн охидуудыг оруулахгүй гэж хичээж байгаа бололтой харагдана.Хэрым алхаж ядан хоёр хамгаалагчийн нэгэнд нь наалддаг цаасан дээр бичсэн зүйл өгөн "Заавал Жонгүгт өгөөрэй" гэж хэлээд Жонгүгийн өрөөний хаалганы хажууд байх сандал дээр тайван гэгчинь суулаа.
Хоёр цагийн турш хүлээсэн атал фэн охидууд нь шингэсэнгүй.Хэрым харин тайван хүлээсээр л байлаа.
Нэг л мэдэхэд нар бууж харанхуйлж эхлэхэд сувилагч нар Жонгүгийн фэн гээд байгаа охидуудыг эмнэлгээс гаргана.
Фэн охидуудыг ч явуулсан шиг нэгэн сувилагч Хэрым явуулах гэж оролдоход Хэрым санаа алдан "Уучлаарай,би энэ дотор байгаа хүний сайн найз нь байгаа юм" гэж учирласан ч өнөөх сувилагч итгэсэнгүй бололтой.Хэрым түүнлүү муухай харан "Хамгаалагчаа та өглөө миний таньд өгсөн зүйлийг яг одоо Жонгүгт харуулж болох уу,тэгвэл би түүнээс дотор орох зөвшөөрөл авах байх" гэж хэлэн хэдэн минут хүлээсний эцэст тэр орох зөвшөөрөл авч чадлаа.

Хэрым эмнэлгийн өрөөнд ороход Жонгүг орон дээр хажууд нь байх агааржуулагчийн утааг ажиглан харан хэвтэнэ.Хэрым хэсэг түүнийг ажиглан түүнтэй хэрхэн мэндлэх,түүнтэй хэрхэн харьцах талаар бодох зуур Жонгүг алгуурханаар Хэрымлүү харан "Сайн уу" гэж хэлэн инээмсэглэлээ.
Хэрым удаан хугацааны дараа түүнтэй уулзаж буй тул их л эвгүй байх бөгөөд түүний орны хажууд сандал татан суугаад "Уулзаагүй удаж шүү" гэхэд Жонгүг түүнлүү хүзүүгээ эргүүлэн хараад "Ямар хэргээр солонгосд буцаж ирсэн юм" гэхдээ хоолой нь зангирсан сонсогдож байлаа.
"Чамайг осолд орсонг сонссон юм"

"Амиа бодсон амьтан.....намайг заавал үхүүлж байж хажууд минь ирэх гэж байсан юм уу" Жонгүг гомдлон ороо удирдлагаар босгон сууж буй мэт болгон Хэрымтэй одоо л нэг бие биелүүгээ харж болох хэмжээнд хүрэв.

"Хэрвээ энэ миний оршуулга байсан бол чи уйлах байсан болов уу"

"Яагаад ийм зүйл яриад байгаа юм,чи одоо амьд байна" Хэрым нулимсаа барьж дийлэлгүй Жонгүгийн зүүн гараас атган хэллээ.Учир нь тэр баярлаж байлаа.Түүнтэй инээмсэглэн ярьж байгаад нь талархаж байсан юм.Хэрым эмнэлэгийн өрөөний гадаа хэдэн цагийн турш суухдаа Жонгүгийг ухаангүй хүчилтөрөгчийн аппараттай хэвтэж байхвий гэхээс айж байсан,ухаан орсон ч аймшигтай бэртэлд тэвчихийн аргагүй өвдөлтөнд түүнийг хүллэж байхвий гэхээс айж байсан хэрэг.

"Гэхдээ би үхэхээс айгаагүй ээ,би чамайг миний төлөө оршуулган дээр байхгүй байхаас айсан" Жонгүг ингэж хэлэн инээхэд Хэрымын нулимсаа хурдхан шиг арчин доош харахад Жонгүг буруу зүйл ярьсанаа ойлгон санаа алдан түүнийг тэврэх гэж гараа алдалхад Хэрым түүний тэвэрт орон "Тэнэг амьтан,яаж намайг чиний оршуулга дээр байж чадна гэж бодоо вэ" гэхэд Жонгүг түүний нулимсыг арчин "Гэхдээ би амьд байна" гэж хэлэн инээлээ.Хэрымээс үнэртэх үнэр Жонгүгийн мэддэг үнэр биш болжээ.Гэсэн ч түүний дулаахан тэврэлт урьдын адил хэвээр.Хамгийн сүүлд харсан богино үс нь хэдийн урт урган хар бор өнгөтэй болчихсон байв.
"Санасан" Жонгүг тэврэлтээ улам чангалан ийн хэлэхэд Хэрым түүнээс холдон "Жонгүг чи мэднэдээ,би Согжинтой хамт байгааг....би энд чиний найзын хувьд байгааг хэлэх хэрэгтэй байх" гээд түүний тэврээс гарахад Жонгүг санаа алдан хэсэг түүнлүү хэлсэн үгээ надаас буцааж ав гэж байгаа юм шиг хүлцэнгүй харсан ч Хэрым зүгээр л түүний харцнаас бултан хий дэмий өмссөн ноосон цамцныхаа ханцуйг эмрэн суух ажээ.

ORPHICWhere stories live. Discover now