Хэрым хоол хийн зогсож байхад Жонгүг гаднаас орж ирэн хоолны дур хөдөлгөх үнэрийг үнэртсээр гал тогоонд орж ирэн Хэрымын араас тэврэлээ.
Хэрым Жонгүглүү эргэн харахад Жонгүг түүний уруулыг шунагхан үнэсээд "Оройн мэнд" гэж хэлэн эрүүгээ Хэрымын мөрөнд тухлан тавина.
"Чиний уруулнаас тамхи амтагдаж байна" Хэрым ингэж хэлэн ус аягалан уухад Жонгүг түүнээс холдон зогсов.
"Чи тамхи татааюу Жонгүг" Хэрым усаа ууж дуусаад ийн хэлэхэд Жонгүг түүнээс цэрвэн холдоод "Үгүй ээ" гэж хэнэггүй хэлэхэд Хэрым нүдээ эргэлдүүлэн "Хэдэн сарын өмнөөс л чамаас тамхи үнэртдэг болчихсон,чи хэлэхдээ Тэхён хажууд тамхи татсан гэж байнга хэлдэг гэхдээ Жонгүг би тэнэг биш шүү дээ" гэж уцаарлангуй хэлэхэд Жонгүг түүнд хариу өгөлгүй үл тоомсорлон унтлагын өрөөлүү явлаа.
Хоол болсоны дараа Хэрым Жонгүг дээр очин "Хоол болчихлоо,Жонгүг" гэхэд Жонгүг орон дээр инээмсэглэн утсаа оролдох харагдана.Хэрым санаа алдан гал тогоо ороход араас нь Жонгүг ирэн тэд хооллож эхэллээ.Хэхымын л хоол идэх чимээнээс өөр чимээ гарахгүй байх ч Жонгүг үе үе утсаа харан инээмсэглэх нь харагдана.
"Хэнлүү мессэж бичээд хоолоо идэхгүй байгаа юм" гэж Хэрым хоолоо хаяан мессэж бичих Жонгүгт ингэж хэлэхэд Жонгүг утсаа халаасруугаа хийгээд
"Тэхён" гэж хэлэхэд Хэрым санаа алдан хоолруугаа доош харлаа.
Учир нь тэр Тэхён биш гэдгийг мэдэж байсан.3 сарын өмнө
Цусны эхүүн муухай үнэрт Жонгүгийн хамар байж ядан нүдэн дээр нь тусах нарнаас бултах гэж Жонгүг сая л хөдлөн босвол толгой нь хөндүүрлэж ядан байлаа.
Хөдлөж ядах биеэ чирсээр гэрийнхээ булан бүрээс Хэрымын нэрийг дуудан хашхиран хайсан ч тэр олдсонгүй.
Угаалгын өрөөнд орон толгой нь хагарсан байгааг Жонгүг олж харан усаар цэвэрлэх гэж улам л хорсгоод байж ядуулж байлаа.
Эмийн савнаас лент аван шархан дээрээ наан үсээ доош унжуулахад түүний үсний цаанаас лент нь тэгж их тодорч харагдсангүй.
Хэрымлүү залгахаар утсаа хайсан ч тэр олохгүй байсаар Жонгүг Хэрымыг гадуур хоносон гэдэгт итгэлтэй боллоо.
Хэрвээ Хэрым өглөө явсан юм бол яавч Жонгүг үүдэнд цустайгаа хутгалдан хэвтэхгүй.Хэрмыг ирэхээс өмнө Жонгүг түүнд хоол хийхээр бэлтгэсээр 12 цаг болох дөхөхтэй зэрэгцэн Жонгүгийн кимчитэй шөл бэлэн болсон байв.
Жонгүг одоо болтол Хэрымыг ирээгүйд санаа нь зовнин,Хэрым яагаад гэртээ хоноогүйд бас санаа нь зовниж байлаа.
Жонгүг утсаа уйгагүй хайсаар явахдаа гал тогооны цонхны цаанаас байрных нь гадаа Хэрым машинаас буун их л жаргалтай байгаа нь харагдсан юм.
Жонгүг хамаг анхаарлаа тийш тусган ажиглавал машин дотор түүний эмч Согжин инээмсэглэн байх ба Хэрым түүнээс салж ядан эргэн эргэн харан гар даллана.
Жонгүгийн уур огцом савсан плитк дээр байсан кимчитэй шөлийг тэр чигт нь угаалтуурлуу шидчихээд хашхирахтай зэрэгцэн хаалга нээгдэн Хэрым орж ирлээ.
YOU ARE READING
ORPHIC
Mystery / ThrillerХөвгүүд охидыг үнсэхийг хүсдэг харин Залуус өвөртөө оруулахыг хүсдэг