|33|

7.2K 831 129
                                    

2021 оны 12 сарын 23
Парист зул сарын уур амьсгал орчихсон энд тэндгүй инээлдэж хөхрөлдөж бэлэг болон амттан цуглуулсан хүмүүс бий болжээ.
Харин Хэрым гэрээ чимэглэн,сүлд модоо одоо л цагийн тулгаж засаж байлаа.
Хар сул малгайтай цамцаа буруу харуулан өмсөөд малгайдаа идэх дуртай чипсээ хийгээд үе үе тэрнээсээ авж идэх нь түүнд үнэхээр тухтай байлаа.
Сүлд модоо чимэглээд бараг л талдаа орж байхад хаалга нь дуугарах нь сонсогдоно.Хэрым цагруу харвал 9 цаг болж байх бөгөөд энэ цагаар ирэх хүнгүй тул зочны өрөөний ширээ нь дээр байх цүнхнээсээ цацлага аван хаалгаа тайлвал Согжин инээмсэглэн зогсож байлаа.
"Согжин убба" уулга алдан хэлэх Хэрымын дуунаар Согжин улам л инээмсэглэн
"Орж болох уу" гэхэд Хэрым хаалгаа том нээхдээ зэрэгцэн Согжин тэдний гэрлүү орлоо.Хэрым хурдхан шиг идэж байсан зүйлээ аван цамцаа зөв харуулан өмсөхөд Согжин хойш харан инээгээд "Энэ зуршлаа хэзээ болих юм бэ" гээд үсийг нь сэгсийлгэхэд Хэрым инээн гал тогооруу гүйхдээ
"Энэ нь амар байдаг юмаа" гэж хашхиран Согжины дуртай хан боргоцойн жүүсийг аягалан түүнлүү явлаа.
Согжин түүний засаж дуусаагүй модонд чимэглэл нэмэн зогсож байсанд Хэрым инээн
"Энэ таны дуртай жүүс"

"Вуаа,сэтгэл догдолж байна шүү" гээд инээхэд Хэрым тоглоомнуудаа ахин өрж эхлэнэ.
"Та энд ямар хэргээр..." Хэрым Согжиноос ингэж асуухад Согжин санаа алдан
"Хэрым....сая ажил дээр байхад Жонгүг надруу залгасан"

"Айн" Хэрым цочирдсондоо хашхирахад Согжин "Би ч бас гайхаж байна,тэр хаанаас миний дугаарыг олсон юм бол гэдэг бүүр ч сонирхолтой юм" гээд тэд хэсэг чимээгүй байв.
"Тэр юу гэж байна,сайн сонсогдож байна уу эсвэл муу сонсогдож байна уу" Хэрым санаа алдан Согжиноос санаа зовон асуухад Согжин түүний өөдөөс харан суун
"Миний бодлоор тэр сайн байгаа бололтой байсан,бас тэр манай гэрт зочлохыг хүссэн....яг үнэндээ бидний гэрт гэсэн"

"Та тэгээд юу гэсэн бэ,бид салсныг хэлчихсэн үү түүнд" Хэрым сандарч байгаа нь илт.

"Хараахан үгүй ч би татгалзаж чадсангүй,тэр зул сарын орой бидэнтэй хамт оройн зоогд хамт байх бололтой" гэж гэмшил дүүрэн харцаар түүнлүү харахад Хэрым санаа алдан Согжинлүү хараад "Таны энэ эелдэг занг хараал идэг" гэж ууртай хэлэхэд Согжин тас тас хийтэл хөхрөн
"Бурхан минь,Хэрым чи сая надтай хүндэтгэлгүй бүүр хараал ашиглаад ярьчихвуу" гэж нүдээ томруулан хашхиран хэлэхэд Хэрым инээн түүний өөдөөс хэлээ гаргав.
Согжин Хэрым учрыг олохдоо дэндүү гарамгай нэгэн юм.
---

ORPHICWhere stories live. Discover now