00. Оршил

9.7K 531 6
                                    

1000 жилийн өмнө тэнгэрийн оронд нэгэн үймээн дэгджээ. Бурхдын дунд үзэсгэлэн гоогоороо алдартай Лаура сахиусан тэнгэр бурхны нууц шившлэгийг хэрэглэж хүний ертөнц рүү очиж үзэж гэнэ. Тэр шившлэг нь 3 өдрийн турш энгийн хүн байлгадаг аж. Сахиусан тэнгэр үүнийг нууцаар хийсэн ч Сухо бурхан үүнийг олж мэдээд ихэд хилэгнэсэн билээ. Хилэгнэсэн учир нь энэ шившлэг тэнгэрийн орны хамгийн хүчтэй, хориотой шидэнд тоо ёсоор ордог юм. Сухо бурхан бол тэнгэрийн орныг захирдаг 3 бурхдын нэг. Бас хамгийн хүчирхэг нь ажээ.

Сухо бурхан сахиусан  тэнгэр Лаураг шийтгэхээр болж хүмүүний ертөнц рүү илгээжээ. Тэр хүн болоод 21 амьдралаар амьдарч буцан тэнгэрийн оронд ирэх хувь тавилантай байлаа. Гэхдээ 21 амьдрал нь хамгийн хэцүү зовлон зүдгүүрийг үзэх ёстой юм. Харин 21 дэх амьдрал дээрээ тэрээр сүйт залуутайгаа уулзан, буцаад тэнгэрийн оронд ирэх ёстой. Түүний сүйт залуу нь Агуу хүчит бурхан Каи юм.

Каи 8000 настай тэнгэрийн орны 3 бурхдын нэг байлаа. Сухо бурхан чухам яагаад түүнийг сонгосоныг хэн ч үл мэднэ.

Сахиусан тэнгэр Лаурагийн 21 дэх амьдрал яг одоо эхлэж байх ажээ.

Эмнэлэгийн орон дээр хамаг хүчээрээ орилох нэгэн бүсгүй. Давуунаасаа бүх хүчээрээ зулгаан,хөлс нь хэвтэж буй ор болон дэрийг нь норгож байлаа.

"Охин минь дүлээрэй. Толгой нь гарч ирэх нь" эмч хөлсөө арчин ийн хэллээ.

Харин тэр эмэгтэй өвдөж байгаа ч нэг зүйлээс болж уйлахгүйг маш их хичээж байлаа. Өнгөрсөн шөнө нөхөр нь хүнд алуулж нас баржээ. Үүнээс үүдэн шөнөжин эмнэлэгт уйлж суусан эмэгтэйн ус нь гарч одоо төрж байгаа нь энэ.

Сүүлийн хүчээ шавхан орь дуу тавин дүлэхэд бие нь хөнгөрөөд л ирэх шиг санагдана. Санаа алдан, амьсгаагаа ойр ойрхон гаргав.

"Охинтой боллоо. Баяр хүргэе" эмч хэлээд эмэгтэйн хажууд бяцхан охиныг тавив. Эмэгтэй охиноо хэд хэд үнсэж энхрийлж байлаа.

"Эмчээ би охиндоо нэр өгмөөр байна"

"Тэг л дээ" гээд эмч инээмсэглэлээ.

"Лаура...Пак  Лаура" гэж хэлчихээд амьсгал нь түргэсэж,амьсгалын аппратны зураас шулуун болох нь тэр. Сандарсан эмч охиныг сувилагчдаа өгөөд, өөрөө өвчтнөө авахаар зориг шулуудна.

"Өвчны амьсгал хураасан цаг...10:28 минут" Ингэж хэлэхэд нэг сувилагч өнөөх эмэгтэйн дээр цагаан даавуу нөмрүүллээ. 

Ийнхүү Тэнгэрийн орны сахиусан тэнгэрийн сүүлийн амьдрал эхлэж буй.


----------------
А.Мишээл 2018.03.10💙

Bride Of The God | completedWhere stories live. Discover now