06. Сахиусан тэнгэр

3.7K 390 4
                                    

"Лаура"

"Каи гэдэг нь би л дээ.Тэгэхээр өөрийнхөө сүйт бүсгүйг аваад явчих уу"

Би гайхсаар түүн рүү харан сууна. Харин Каи над руу харан инээмсэглээд, Минхён руу харахдаа харц нь ер бусын ширүүн болж өөрчлөгдснийг би анзаарсан юм.

Минхён чанга чанга инээгээд "Гэхдээ залуу минь чи яаж ороод ирэв ээ?" гээд хөмсгөө өргөсөөр асуулаа. Би ч мөн гайхаж байлаа.

Каи бага зэрэг инээмсэглэн миний хажууд ирээд суучихав. Тэрнийг хажууд ирэн суухад хязгааргүй ихээр догдлон, одоо л нэг юм намайг авч явах нь хэмээх бодол толгойд минь орж ирэх нь тэр.

"Чи л хараагүй болохоос үргэлж чиний хажууд байсан Пак Лаура"гээд миний нүд рүү ширтсэн юм.

"Хулгайч муур шиг юмаа"

"Пак Лаура явцгаая!" гээд захиргаадсан өнгөөр хэлэхэд би тээнэглэзсэн ч тэрнийг даган бослоо.

"Лаура, надтай үлдээч тэгэх үү?" Минхён миний бугуйнаас татан өрөвдөлтэй гэгч нь харж байлаа.

Каид эргэлзэж байгаа ч түүнд бүр ч их эргэлзэж байлаа. "Уучлаарай Минхён" гээд эвтэйхэнээр гарыг нь бугуйнаасаа салгалаа.

Каи миний бэлхүүснээс татан өөр лүүгээ ойртуулаад Минхён руу эргэж хараад өнөөх инээмсэглэлээ тодрууллаа. Бид тэрний гэрээс гаран явахдаа би эргэн харвал тэр хаалганыхаа хажууд зогсох агаад над руу гунигтай гэгч нь ширтэж байх нь тэр.

Цонхоор харан замын хажууд жирэлзэн өнгөрөх моддыг харан явна. Яаж энэ модод шиг амар тайван орших вэ? Тэд зөвхөн агаар шүүж, цэвэр агаарыг түгээх үүрэгтэй. Ямар ч муу зүйл болохгүй,дэлхий дээр тайван оршин тогтнож болно.

"Чи тэнд юу хийж байсан юм?"

Би тэрний хоолойгоор түүн рүү харав.

"Зүгээр л... Гэхдээ би чамайг дуудсан" гээд өөртөө мэдэгдэхээр зөөлөн шивнэлээ.

"Би ирсэн. Чи намайг дуудсан болохоор би энд байна. Гэхдээ тэр Минхён гэдэг залуу чинь надаас түрүүлээд..." гээд чимээгүй боллоо. Тэр жолоо барихдаа халуухан харагддаг юм байна гэсэн бодод толгойд зурсхийн орж ирэхэд би өөрийгөө шоолж инээлээ.

Гэнэтхэн толгойгоор хатгаж өвдөх нь тэр. Бүр тэсэхийн аргагүй. Хаана байгаагаа ч хүртэл мартаж, тархиар хатгуулан өвдөхөд өөр газар ирсэн мэт санагдана.

Хажуунаас Каи "ЛАУРА?ХӨӨӨЕ!ЗҮГЭЭР ҮҮ?"гэж  орилох нь дуулдана.

Түүний хоолой холын холд одох нь тэр.

"Сухо убба, гуйж байнаштэ. Би ганцхан удаа хүний ертөнц рүү яваад үзчихье тэгэх үү? Дээдэс лам хүн ертөнц рүү явуулдаг шившлэг байдаг гэж хэлсэн" гээд би хамаг байдгаараа гуйж  байлаа.

"Лаура, тэнд бурхад очиж болдоггүй юм! Ялангуяа чи бол бүр ч болохгүй. Хэрэв тэр шившлэгийг хэрэглэх юм бол би чамайг Каи, Шиүмин хоёрт хэлнэ шүү" гээд хажуугаар минь зөрөн явлаа.

Нүдээ нээхэд Каи над руу ширтэн ямар нэг юм амандаа үглэж байв. Каи, Шиүмин хоёрт хэлнэ шүү гэх үг толгойд эргэлдэнэ. Шиүмин гэж хэн юм бэ? Юу болох нь энэ вэ. Юунаас болж энэ бүхэн өрнөөд байгаа юм бол? Надад тайлбар хэрэгтэй байна.

"Каи?" гэхэд Каи над руу нүдээ томруулсаар харж байв.

"Чи зүгээр үү? Толгой чинь өвдөө юу?"

"Би бурхан юм уу? Гарцаагүй бурхад, хүний ертөнц гэж байсан"

"Чи юм санасан байх нь ээ?" гэхэд нь зөөлхнөөр хоёр удаа толгойгоо дохилоо.

Тэрний хүнгэнэтэл санаа алдах үзэгдэнэ. "Чи бол бурхдын орны ганц сахиусан тэнгэр. Бурхдын орон чамгүй үймээн самуунд нэрвэгдэж байгаа. Бас чи миний сүйт бүсгүй. Чи шийтгүүлээд 1000 жил болж байна. Энэ бол чиний сүүлийн амьдрал. Чи сүүлийн амьдралдаа өөрийнхөө тухай, өмнөх дурсамжаа санаж байж буцах боломжтой болно" гэв.

Би хэсэг зуур амьсгалдаг гэдгээ мартжээ. Сүнснүүд надад бурхны сүйт бүсгүй гэж хэлснээс сахиусан тэнгэр гэж хэлээгүй шүү дээ. Тэгвэл би дурсамжаа санаж байж, буцаад сахиусан тэнгэр болох нь ээ.

Bride Of The God | completedWhere stories live. Discover now