09. Хүч

3.5K 364 1
                                    

Унахдаа нэг зөөлөн юмтай мөргөлдсөнөө мэдээд нүдээ нээхэд зөөлөн юм нь Каийн уруул байж таарсан. Би яахаа мэдэхгүй хэсэг сандарахад Каи ёжтой инээмсэглэж байлаа.

Хэдэн хором ингэж хэвтсээр арай гэж дээрээс нь өндийн бослоо. Каи бүр амар гараа толгой доороо оруулчихсан инээчихсэн хэвтэж байв.

"Сая чи яасан бэ? Ичмээр юм бэ?" гэхэд нь нүүр халуу дүүгэж, чавга шиг улаан болсон байх ажээ. Ямар нэг нүх байвал шууд л шургачихмаар байна.

Би юу ч дуугараагүйн дээр Каи босож ирээд "Явж хоолоо идэцгээе" гээд юу ч болоогүй мэт миний хажуугаар зөрөн явлаа.

Золиг золиг золиг. Газар уруулаа уначихсан байсан бол ингэж их ичихгүй байсан юм.

"Болгоомжтой байгаарай! Дахиад өөр нэгэн дээр уруулаараа унавал тэр уруулны эзэн уурлах байх шүү. Би яахав чиний сүйт залуу болохоор уурлахгүй байгаа юм" гээд инээдээ барьж ядаж байгаа аятай хоолтой амаараа хэлэв. Зүгээр ч үгүй савхаа хөдөлгөсөөр.

Би тэрнийг үгийг сонсоод толгойгоо хөнгөхөн дохиж "Одоо чимээгүй бай. Хүний ой санамжийг шууд мартуулдаг байсан ийм байдалд орохгүй л байх байлаа"

"Чи тийм хүчтэй байсан. Ядуу, муу муухайг харсан хүний зовлонг нимгэлэхийн тулд Сухо чамд тийм хүч өгсөн. Чиний нүд рүү харсан, чи хүсэх юм бол тэр хүний хэсэгхэн ой санамж нь мартагдаж хэзээ ч санахгүй" гэж хэлэхэд би гайхаж орхив.

"Гайхалтай. Ер нь хэзээ би буцаад сахиусан тэнгэр болох юм?" гээд нүдээ томруулан асуулаа. Хурдхан шиг л шийтгэлээ дуусгамаар байна.

"Чи бүх дурсамжаа санаж, бид бие биедээ дурласан цагт. Бас үхээгүй байх юм бол чи буцаад бурхны орны Амирлангуй үзэсгэлэнт сахиусан тэнгэр болох болно"

Энэхэн үед өнөөх өвдөлт дахин ирсэн юм. 3сар нэг ч удаа санаагүй зүйл маань эргэн ирж өмнөх дурсамжаа санаж байх шиг байна. Би толгойгоо дарсаар ширээгээ тулан суулаа.

"Лаура, өнөөдөр энэ шившлэгийг сурахгүй ч байж болно. Сухо чамд маш том хүч өгсөн шүү дээ" гэж нэгэн залуу хэлэн миний толгойг илж байлаа.

"Тийм нь тийм л дээ. Гэхдээ Шиүмин ахаа хэрвээ би шившлэгийг сурах юм бол бүх хүнд туслаж болно шүү дээ. Гуйж байна хөөрхнөөрөө гуйя тэгэх үү" гээд чин сэтгэлээсэй гуйв.

"За яахав! Гэхдээ хэзээ ч битгий ой санамж устгах хүчтэйгээ хамт хэрэглэж болохгүй. Тэгэх юм бол чи тэр хүнд туслах байтугай юм болно" гээд инээмсэглэлээ.

Өмнө нь Сухо харин одоо Шиүмин. Тэр бас бурхан уу? Би тэдэнтэй их дотно байжээ. Тэгсэн атлаа яагаад намайг шийтгэсэн юм бол? Эсвэл өөр зүйлээс болж намайг шийтгэсэн юм болов уу...

"Лаура? Зүгээр үү" гэх Каин хоолой гарсны дараагаар зөөлөн нүдээ нээлээ. Энэ удаа бүр Каин өвөрт сууж байна. Бүр өглөө болчихож. Ийм урт дурсамж байсан гэж үү?

"Энэ удаа Шиүмин гэж байсан. Бид нэг шившлэгний тухай ярьж байсан. Ой санамж устгах хүчтэй хамт хэрэглэж болохгүй гэж хэлсэн" гэхэд Каи гүнзгий амьсгаа авлаа.

Каи өмнөх дурсамжнуудаа санавал нэгийг ч үлдээлгүй хэлж байгаарай гэсэн юм л даа.

"2000 жилийн өмнөх юм шиг байна. Чи тэр шившлэгийг нэг хэрэглээд, санаандгүй цуг хэрэглээд тэр хүний хувь тавиланг бүх мөсөн өөрчилчихсөн. Тэгээд чи тэр шившлэгийг дахиж хэрэглээгүй" гэлээ.

"Би шөнөжингөө сэрээгүй юм уу?"

"2 өдөр гээч!" гэхэд нь би бараг л орилсон байх. Яаж 2 өдөр байх юм бэ. Хэдхэн минутын дурсамж байхад.

"Сүүлдээ бүр халуураад тэгээд би ингээд чамайг тэврээд сууж байна" гээд хөнжил рүү хараагаа шилжүүлэв.

Би зүгээр болчихсон болохоор Каид хоол хийж өгчихөөд хичээлдээ явлаа. 2 хоног хичээлдээ яваагүй байх нь. Ер нь яаж ч бодсон 2 хоног унтсан гэхээр хачирхалтай юмаа! Каиг худлаа яриад байгаа байх гэж бодсон ч үнэхээр үнэн байсан.

Сургууль дээр угаасаа таньдаг дуугардаг хүн байхгүй болохоор хичээлээ чимээгүй гэгч нь сууж хуулж бичиж авсаар нэг мэдэхэд хичээлийн цаг дууссан байв.

Сургуулиас гараад гэр рүүгээ явах замдаа чихэвчээр дуу сонссон зам дагуу алхана. Тайван бас энгийн.

Гэнэтхэн гарнаас минь зуурахад би эргэн харлаа. Миний танихгүй хүн байна. Яагаад ч юм нүд рүү харахад огторгуйн зах хязгааргүй  уудамд хөвөөд байгаа мэт санагдана. Чи хэн гээч нь вэ?

-----------------

Эхэхэ LOVE JUU BARBIES💙

Bride Of The God | completedWhere stories live. Discover now