~Тайлбар~

2.2K 206 12
                                    

Тайлбарлах гэсэн бүх зүйлээ тайлбарлая.

|1| Тэнгэр
Тэнгэр гэдэг нь Тэнгэрийн орны хүмүүсийг нэрлэдэг юм. Энэ тухай бүр эхнээс нь тайлбарлая.

Хүн хорвоогийн мөнх бусыг үзүүлээд 6 төрөл зүйлд хуваагдан төрдөг жамтай. Мөн тэрхүү 6 төрлийг дотор нь сайн болон муу гэж хоёр ангилна.

"Гурван сайн төрөл"

-Тэнгэр
-Хүн
-Асур

Тэнгэр болж төрсөн хүмүүс өмнөх төрөлдөө дуусашгүй их буянг хураасан байх учиртай ба тэнгэр болж төрсөн хүмүүс үргэлж жаргалтай байдаг. Гэвчиг тэдний ганц зовлон бол өөрийнхөө жаргалыг эдлэж дуусаад дараагийн төрөлдөө юу болж төрөхөө мэдээд зовдог. Учир нь тэнгэр болсон болохоор тэд буян хэзээ ч үйлдэхгүй. Харин жаргалдаа ташуурдаг ажээ.

Хүн бол бид. Хүн болж төрөх нь зүүн дээр тогтох будаа шиг гэлцдэг шүү дээ. Мөн мөнх яст мэлхий уснаасаа 1000 жилд ганцхан удаа ч гарч ирж буйтай адил ч гэдэг. Ийм учраас хүн болж төрсөн бол буян ихээр үйлдэх ёстой.

Ганцхан шанага усыг далайн усанд хийхэд өнөөх далай ширгэн ширгэтэл шанага ус байж л байнаа гэсэн үг. Буян ийм л агуу үйл.

Асур-- Би хараахан судлаагүй байгаа юм.

"Гурван муу төрөл"

-Там
-Бирд
-Адгуус

Тамд харамч хүмүүс очдог. Харин тамын шийтгэл хүний зовдог зовлонгоос мянга,зуун мянга,хоёр зуун мянга...дахин их байдаг аж. Хүн халуун галд ороод түлэгдэхэд бие нь тэр чигтээ шархиран,хорсож,бүр тэрнээс ч илүүтэйгээр өвддөг шүү дээ. Харин тамын зовлон тэрнээс ч илүү.

Бирд нь амьтан бөгөөд хүний нүдэнд харагдахгүй. Бирдийг дүрсэлбэл тогоо шиг том гэдэстэй,хялгас мэт хоолойтой гэдэг юм билээ. Бирд халуун хоол идэх гэхэд өнөөх хялгас шиг хоолой нь хорсож өвддөг. Харин хүйтэн хоолыг харахаар эдээ бээр мэт харагддаг.

Адгуус нь бидний мэддэг амьтад. Тэр амьтад бол муу төрөл байх нь. Хулгана,нохой,муур,туулай,морь гээд бүгд л адгуус.

Мөн бөхөөгүй зулыг үлээж унтраавал царай муутай болдог гэсэн.

|Энэ тухай би лам ахаасаа сонссон бөгөөд энэ зүйлээс үүдэн өгүүллэгтэй оруулсан билээ.
Бурхны номонд ийм юм байдаг гэсэн.|

|2| Лаурагийн үхэл

Хэрэв Лаура 21дэх амьдралдаа наслах ёстой наснаасаа өмнө үхвэл дахин шийтгэл нь эхлэнэ. Дахин эхлэсэн шийтгэл өмнөхөөсөө илүү хүнд байх ба Агуу Хүчит Бурхны Сүйт бүсгүй биш болно. Тэрний хэд наслахыг хэн ч мэдэхгүй.

Сухо тэрнийг шийтгэсэн гэж явдаг боловчиг энэ бол дээд тэнгэрийн тушаал.

|3| Сухо,Шиүмин,Каи нар бол бурхдын,Тэнгэрийн орны их гурвал. Гурван бурхан дэлхий ертөнцийг захирах ба нэг тэрбум жилд солигдох ёстой. Шиүмин 11000 настай. Сухо 10000 настай. Каи 8000 настай.

|4| Тэнгэрийн оронд маш их сахиусан тэнгэр байсан. Гэвч өмнөх их гурвалын тушаалаар сахиусан тэнгэр өөр нэгэн ертөнц рүү зорьж,мөн адил нэг тэрбум жилд солигдох ёстой.

|5| Одоо Тэнгэрийн оронд ганцхан сахиусан тэнгэр байгаа нь Лаура. Лаура үгүй болвол Тэнгэрийн орон сүйрч,орчлон ертөнц гэж үгүй болно.

|6| Бурхан байсан ч хүмүүний хувь заяаг өөрчлөх боломжгүй. Тэр бол дээд тэнгэрээс шийдсэн зүйл. Бурхад зөвхөн хүмүүний амьдралыг чиглүүлж,тэнгэрүүдийг хариуцах үүрэгтэй. Харин 100 жилд нэг удаа ганц хүний хүслийг биелүүлж өгч болдог.

|7| Лаура шийтгэгдээгүй байсан бол одоо 9000 настай байх байсан. Харин Каийн эзгүй 1000 жилд Бэкхёнтай хамт өссөн. Мөн адил Бэкхён 9000 настай.

|8| Жирийн бурхад мөнх настай ба төрөхдөө аль ч төрлөөс ирж болно. Тэр нь бараг л эрлийз гэсэн үг. Бэкхён бол гэрлийн дайчин болоод туслах бурхнаас төрсөн бурхан.

|9| Хёомин бурхан бол үнэндээ Лаурагийн туслах.(туслах бурхан)
Лаурагийн хүсэлтээр Шиүмин дээд тэнгэрт хүсэлт тавьж Хёоминийг бурхан болгосон.

|10| Бурхан тэнгэр болох боломжтой юу?
Бурхан тэнгэр болсон цагт бурхны суудал эзгүй байдаг. (Үл үзэгдэнэ) Үүний учир нь тэнгэр болсон бурхан залхаад дахин бурхан болох гэж хичээх үед суудал нь гарч ирнэ.

Bride Of The God | completedWhere stories live. Discover now