19. Халз тулаан

2.7K 307 6
                                    

Тэднийг дэмжин тал талаас уухайлан хашхиралдана. Гэхдээ энэ бүхэн Лаура болон Каи,Жэвон нарт хамаагүй байв. Зөвхөн хэн ялах,ялагдах нь чухал байлаа. Алтан суудал дээр сууж байгаа Сухо,Шиүмин нар тэднийг хараа салгалгүй ажиглана. Каи нэг л буруу зүйл хийвэл тэнгэрийн орон мөхөлд хүрэх учир амьсгаагаа хүртэл түгжих ажээ. Мөн Каи өөрөө ч аюулд орж болзошгүй. Харин Лаура шилэн хоргондоо юу хийхээ мэдэхгүй тэднийг яах бол гэхээс яс нь хавталзаж байлаа.

Тэд талбайг тойрон эргэж нэг нэгэн рүүгээ зэвүүцлийн харц шидэлцэнэ. Тэдэнд тус тус бамбай байх ба ямар нэгэн хүйтэн зэвсэггүй. Хоёул хүйтэн зэвсэгтэй байсан ч хэрэглэхгүй гэсэн юм. Хүйтэн зэвсэг ч тэднийг алж чадахгүй. Зөвхөн өөрсдийнх нь хүч тэдэнд нөлөөлөх ажээ. Каи бурхан болохоор байгалийн бүх шидийг төгс эзэмшсэн. Жэвон харанхуйн хаан болохоор ус,гэрэлнээс бусдыг хэрэглэж чаддаг байлаа.

Зэвүүцлийн харцны дараа Жэвон гарандаа маш том галан бөмбөлөг хийх бөгөөд тэрнийг Каи руу галлахад бэлэн болгоно.Тэд бие бие рүүгээ дайрах бэлтгэл хийж байхад талбай дүүрэн орилолдож байсан хүмүүс ямар үйлдэл хийх нь үү гэсэн шиг чимээгүй боллоо. Тэрний галт бөмбөлөгийг харсан Лаурагийн нүдэнд нулимс бүрхэн "үгүй ээ" гэж  шивнэж байлаа.

Эхний бөмбөг Каи руу чиглэн,маш хурдтайгаар нисэх мэт болоход Каи хоёр хуруугаараа дохиход хаанаас ч юм усан бөмбөлөг гарч ирэн галт бөмбөг ор мөргүй алга боллоо. Каи оролдлого хийн тэрний эсрэг аянган сум явуулахад Жэвон бамбайгаараа хаан өнөөх аянга ойгоод Каи руу чиглэх нь тэр. Каийн хажуугаар өөрийнх нь сум хурдтай зөрж,хацар хэсгийг нь зүсчихсэн байлаа.Каи бага зэргийн мушилт урууландаа үүсгэн тэрний зүг ширтэнэ.

Дараагийн мөчид хүн бүр амнаасаа нэг ч үг цухуйлгасангүй. Тэдний тулаан өрсөлдөөн,атаа жөтөө,өшөө хорслоор дүүрэн байлаа.Яг л дуртай киногоо үзэж байгаа мэт сэтгэл хангалуун бас анхаарлтай үзэх нь элбэг байв.

Каи эргэн тэрний эсрэг газар дэвслэхэд маш том бөөрөнхий хэлбэрт чулуу бууж ирэхэд Жэвоны нүд улаан болон өнөөх чулууг дундуур нь хуваачих нь тэр. Яг одоогийн байдлаар тэдний хүч эн тэнцүү мэт.

Жэвон ийш тийшээ гүйн Каийн шившлэгийг давах гэж хичээнэ. Гэвч тэр энэ шившлэгт дэндүү хүчин мөхөс байлаа.Энэ шившлэгийг давж гарсан энгийн хүн байтугай эгэл хүн ч байхгүй. Жэвоны нүд бүрэлзэн, доошоо суухад Каи дахин 3 удаа давтаж хэлэхэд Жэвон маш чангаар хашхиран газраар хэвтэн,бие нь чичигнэнэ.

Удалгүй хэвийн болсон Жэвон босож ирээд өөрийн хараалаа хийж эхлэлээ. Хамгийн муу ёрын гэх тодотголтой хараалыг Каин зүг ширтэн удаанаар хэлэх үед Каийн толгой дээр хамгийн муухай дурсамж нь бодогдож газар өвдөглөн,толгойгоо барин орилож эхлэв. Бах нь ханасан Жэвон хараалаа илүү чангаар уншихад Жэвоны дэргэдүүр том сүрлэг хар луу өнгөрөн Каин урдуур эргэлдэн байлаа. Айж чирчирсэн Лаура "Болиоч дээ!!!!" гэж мянгантаа хашхиравч тэрний яриа үл сонсогдоно.

Эхний үед Харанхуйн эзэн хаан ялж,Каи толгойгоо барин дурсамжиндаа хоригдон талбайн голд суусан хэвээр. Жэвон тэрний хамгийн муухай,хэцүү дурсамж болох Лаурагийн хэрхэн хүмүүний ертөнцөд зовж, үхэхийн муугаар үхсэнийг тэнгэрийн орноос харж байгаа нь байлаа.

Bride Of The God | completedWhere stories live. Discover now