05.Каи гэж хэн бэ?

3.8K 396 2
                                    

Лаура өрөөнийхөө хаалгыг хүчтэй гэгч нь хаагаад доошоо налан суулаа. Өдөр ирэх тусам тэд бүр ч илүү хүн чанараа алдаад байх шиг. Хүн гэх нэр тодотголтой араатан болж өөрчлөгдөж байна. Араантны чанараа Лаурад илүү ихээр гаргаж байна.

"Гарч ирээч новш минь! Хэн чамайг миний юманд хүр гэсэн юм" Хаалганы цаанаас Юүжин хаалгыг нь цоортол нүдэн, Лаураг харааж байлаа.

"Би тэр ээмгийг чинь аваагүй. Бүр хүрээ ч үгүй. Зүгээр л орж тоос соруулсан. Би аваагүй" гээд амандаа үглэн өвдгөө тэврэн сууна. Өрөвдөлтэй гэхэд дэндүү өрөвдөлтэй юм.

"Каи... Чи надад хэрэгтэй байна!" хэмээн зөөлхөн шивнэнэ. Лаура яг л кинон дээр гардаг шиг хүрээд ирээсэй гэж маш их хүсэж байлаа.

"Лаура! Гарч ирээд миний ээмгийг өгөөч" гэж Юүжин чангаар тэрнийг дуудан хаалгыг нь нүдэж байх ажээ.

Лаура босон хаалгаа онгойлголоо. Хаалга нээгдэх мөчид Юүжиний гар Лаурагийн зүүн хацар дээр буусан юм. Лаура гараараа хацраа даран доош харан зогсоно.

"Хаана хийсэн гэж байна! Тэр Каидаа аваачаад өгчихсөн үү? Гайхалтай. Чи үнэхээр хөгийн новш юм байна" гэж орилон түүний хажуугаар зөрөн явлаа. Юүжин Лаурагийн бүх юмыг ийш тийш нь шидлэн,онгичиж байлаа.

"Хөөөе! Одоо болно гэж бодохгүй байна уу?"

Лаура дээшээ харан "Минхён чи яаж энд..." Каи биш байсан Лаура ихэд гонсойсон юм.

"Чи хэн гээч нь вэ" Юүжин хийж байгаагаа болин Минхён рүү ёжтой гэгч нь ширтэнэ.

Тэр Лаурагийн гарнаас татан хойноо оруулах нь тэр. "Лаурагийн найз залуу"

"Өө, ямар гайхалтай хэрэг вэ! Энэ өнөөх Каи гэгч нь мөн үү? Чиний дэвтэр дээр нэр нь хадаатай байдаг айн? Мөн бол үнэхээр царайлаг юмаа" гээд тэрнийг шинжсэн аятай үг хэлэв.

"Минхён намайг аваад яваач?" гэж нулимстай нүдээр ширтэхэд Минхён гарнаас нь бүр чанга атган тэр гэрээс авч гарлаа.

Тэд явсаар өндөр барилгын гадаа ирэн зогсоход Лаура гайхан Минхён рүү ширтэхэд Минхён зүгээр л инээмсэглэлээ.

"Манайд хүн байхгүй ээ, санаа зоволтгүй, орцгооё" гээд машинаасаа буун, гүйж Лаурагийн хаалгыг онгойлгон өгөв.

"Гэхдээ, Минхён чи тэнд юу хийж байсан бэ?" Лаура лифтэнд хүн байхгүй байсан болохоор чухалчлан асуулаа.

"Үнэндаэ чамтай уулзахаар очсон юмаа. Хаалга онгорхой байсан болохоор шууд л орчихсон. Тэгэхэд хаалгаа хүчтэй хаагаад өрөөндөө орчихсон. Дараа нь нөгөө эмэгтэй чамайг алгадсан. Ийм л юм харсан" гэхэд Лаура ичих шиг болсон юм. Хэн ч түүнийг ийм өрөвдөлтэй амьдралтай гэж боддоггүй. Зүгээр л сүнс хардаг, их зантай гэж боддог.

"Уг нь... ийм арчаагүй байдлаа хэнд ч үзүүлэхийг хүсээгүй юмсан" гээд инээсхийлэн доошоо харлаа.

"Ганцхан би л харсан болохоор зүгээрээ, за бууя" гэхэд лифт 17 давхарт ирсэн байлаа.

Минхёны гэр лүү ороход яг эрэгтэй хүн амьдардаг гэсэн шиг цэвэр цэгцтэй мөн гоё үнэр ханхална. Минхён Лаураг суугаач гэж хэлчихээд цаашаа орон явлаа.

Лаура түрүүн болсон бүх зүйлийг эхнээс нь эргэцүүлж эхлэв.Ямар учраас тэр ээмгийг нь авсан гэж дайраад байгааг мэдэх зүйл түүнд алга.Үргэлж дээрэлхүүлж,загнуулдаг тэрэнд нэг их хэцүү биш байсан ч дэндүү гомдолтой санагдана.Өөрийн эрхгүй толгой нь дүүнгэтэж,юу юугүй уйлчих гээд байлаа.

"Өө,яасан бэ?" Минхён нусаа татан суугаа Лаураг хараад гүйж ирэн аргадах гэж хичээж байв. Урьд нь тэр эмэгтэй хүн уйлж байгааг харж байсан ч тоодоггүй байсан. Харин тэрнийг уйлахад яагаад ч юм сэтгэл дотор нь том бул хар чулуу үүсчих шиг санагдана.

"Зүгээр л дэндүү харгис санагдаад байна" гээд Лаура зөөлхөн инээмсэглэхэд Минхён нэг зүйлийг бат шийдэх нь тэр.

"Лаура,чамаас юм асууж болох уу?"

"За" хэмээн Лаура Минхёнг руу ширтэнэ.

"Юу...Каи гэж хэн юм бэ?" гэж асуухад Лаура хөмхийгөө зуух нь үзэгдэв.

"Тэр нөгөө..." үгээ гүйцээж дуусаагүй байхад өөр хэн нэгний хоолой засах нь сонсогдоход Минхён,Лаура хоёр хоёул эргэж хараад Лаурагийн эрүү нь мултрах нь уу гэлтэй амаа ангайсан байлаа.

"Каи гэдэг нь би л дээ.Тэгэхээр өөрийнхөө сүйт бүсгүйг аваад явчих уу" гээд ширүүн харцтай,элгээ тэврэх залууг тэд харсан юм.

------------------

Толгой өвдөөд унтчихажээ. Та хэд утас компьютер энэ тэрээ бага үзээрэй. Миний нэг нүдний үзүүрт хөхөрчихөөд өвтгөөд байгаа. Яасан гэсэн чинь ядаргаа гэж байна😂

Сүүлийн хэсэг жаахан байж байгаад орно оо

Bride Of The God | completedWhere stories live. Discover now