17.Заавал буцааж авна

2.8K 306 6
                                    

Тэр миний бэлхүүсээр тэврэн зогсоно.Ярилцан зогсох хүмүүсийг харвал нэг тийм хар энерги ихтэй хүмүүс шиг мэдрэмж төрөх нь тэр.Тэгэлгүй яахав дээ.Энэ чинь Харанхуйн эзэн хааны үдэшлэг.Бас хачин соёотой юм. Тэгэхээр энэ цус сорогч гэсэн үг үү? Би ямар гээч амьтдын үүрэнд ирчихсэн байгаа юм бэ!

"Үзэсгэлэнтэй юмаа.Тэнгэрийн орны эзэмшил" гээд яг миний урд зогсож байгаа залуу уруулаа шилэмдэв.Би хөнгөхөн инээмсэглээд толгой дохилоо.

"Чиний эхнэрийг идчихмээр л байна шүү.Тэр яг л сарнай шиг үнэртэй юм" гээд бас нэгэн өөр залуу хэлэхэд хунтайж намайг өөртөө бүр наагаад тэдэн рүү муухай харлаа.

Тэд бие биетэйгээ ярин инээлдэж би зүгээр л Каин хэлсэн үг бүхнийг мартахгүйг хичээн дахин дахин бодно. Мэнгэ? Би ямар ч мэнгэ байдаг гэдгийг мэдэхгүй. Анзаарсан ч удаа байгаагүй. Биеэ ч тэр чигт харж байгаагүй. Тийм болохоор тэр мэнгэ хаана байгааг тааж ч чадахгүй юм байна.

Ашгүй нэг юм энэ үдэшлэг нь дуусах тийшээ хандаж байх шиг байна. Хоосон сандал олширч эхлэхэд хөлөө амраах санаатай ширээний хажууд байх сандал дээр суулаа. Олны нүдэн дээр өсгийтөө тайлаад байж болохгүй болохоор зүгээр л булчингаа цохино. Хүндэт хунтайж маань энд тэнд хүмүүстэй хөөрөлдөн инээнэ. Энэ үед нэг бодол толгойд минь зурсхийн орж ирсэн юм. " Би одоо зугтчихвал яахав?"

Гэнэтхэн том танхимын хаалга нүсэр чимээтэй онгойж бүх хүний анхаарал тэр зүг рүү төвлөрөв. Минийх ч бас.

Манан татаад хэн орж ирж байгааг нь мэдэхгүй нь. Ингэж их сүртэй орж ирж байхыг бодвол их л нэр хүндтэй хүн бололтой. Хүн бүр гайхан, хэн болохыг нь таамаглана.

Тэр хүн орж ирэхэд миний нүд аяганаасаа гарах шахам томорч бас баярлаж байлаа. Харин тэр намайг харангуутаа л инээмсэглэв. Жунин би чамайг санасан.

Жунин хүмүүс дундуур яг л загварын тайзан дээр алхаж байгаа мэт алхсаар хунтайжийн дэргэд очин зогсов. Би яахаа мэдэлгүй зүгээр л тэднийг ширтэнэ.

"Зохиолч"

Жунин хунтайжтай гар барих гэж гараа сунгахад хунтайж тэрнийг хорсолтой нь аргагүй ширтэв. Жунин инээсхийлэн гараа татаад өмднийхөө халаасанд хийчихлээ. Тэрнийг сонжин харахад зэвхий хүйтэн царай,ёжилсон инээмсэглэл. Яг л ахлах сургуулийн хүүхэд шиг харагдаж байлаа.

"Агуу Хүчит Бурхан та миний энэ өчүүхэн үдэшлэгт юу хийж байгаа билээ" гээд хунтайж жуумалзан хэлэхэд Каи хүйтэн инээмсэглэл тодруулан хариугаа хэллээ.

"Чиний хүчээр булааж авсан өөрийнхөө сүйт бүсгүйг чамаас булаад юм уу гээд л" Каи ингэж хэлээд Лаура руу харахад тэр доод уруулаа хазчихсан,хормойноосоо тас атгачихсан зогсож байлаа.

"Яадаг билээ! Гэхдээ тэр аль хэдийнээ үүрд минийх болчихсон. Миний тамгалсан анхны минь эхнэр" хунтайж энэ өгүүлбэрээ Каин чихэнд шивнэн хэллээ. Харин Каи тэнд нь жуумалзан зогсоно.

Хүн бүр тэднийг юу ярьж байгааг сонирхон амаа уралдуулна. Тэнгэрийн орны бурхан Харанхуй эзэн хааныг тунхаглах үдэшлэгт ирсэн гэхээр түүхэн явдал биз. Гэхдээ энэ бүхэн Лаурад хамаа байсангүй. Гагцхүү Каи  түүнийг энэ тамаас авч яваасай гэж туйлын хүсэлдээ автан тэднийг ширтэнэ.

"Чи тэрнийг хэзээ ч өөрийн болгож чадахгүй дээ Бяцхан Хаан минь! Учир нь тэр 1000 жилийн өмнөөс л миний сүйт бүсгүй болчихсон юм шүү" гээд чанга чанга инээхэд хунтайж яг Каиг цохиход бэлэн харагдана.

"Одоо хэний сүйт бүсгүй болсныг хар! Нэр төртэйгээр үзэлцвэл яах байна?" хунтайж хөмсгөө өргөн аавын цээж гарган тулаанд дуудахад хүн бүрийн нүд орой дээрээ гарах шахав.

"Болж байна! Ялагдлаа хүлээвэл нэг нь тэрнийг шууд авна! 2 цагийн дараа уулзья" Каи эргэж алхаад замдаа Лаура руу ширтэнэ.

Ийнхүү алхах Каиг Лаура гунигтай нүдээр дагуулна харна. "Хүлээж байгаарай! Би чамайг заавал авна ойлгосон уу? Айх хэрэггүй дээ. Би чадах болно гэхдээ чамайг ганц тэвэрчихвэл илүү хүчтэй болох гээд байна. Үгүй ээ... Удахгүй зөндөө их, хүссэн үедээ тэврэнэ. Чи ганцхан минийх Пак Лаура" гэх Каийн хоолой сонсогдоход Лаура толгойгоо дохисоор Каиг яван явтал араас нь харлаа.

"Би яахчгүй ээ! Болгоомжтой байгаарай Жунин"

Bride Of The God | completedWhere stories live. Discover now