07. Тэр хүн

3.8K 376 5
                                    

Бид явсаар нэгэн том ордон шиг байшингийн гадаа ирлээ. Үнэхээр том байшин юм. Хана нь бүхэлдээ ногоон өвсөөр хучигдсан. Гаднах байдлаасаа л надад таалагдаж эхлэлээ. Үнэхээр тансаг харш юм.

"НАДТАЙ ХАМТ АМЬДАР!" Каи хэсэг хугацааны дараа ингэж хэлчихээд над руу ширтэж байлаа.

Би юу ч дуугарсангүй.

"Хэрвээ чи энэ амьдралдаа хүнд хорлуулах эсвэл ямар нэгэн золгүй явдлаар үхвэл шийтгэл чинь дахин эхлэх болно. Тэгэхээр дахиад 1000 жил хүлээх шаардлагатай болох гээд байгаа болохоор л би ирсэн юм" гэхэд би мөн адил юу ч хэлсэнгүй.

Тэгээд хэсэг хугацааны дараа өөртөө итгэлтэй болж эхлэх нь тэр. "Тэгье ээ! Хүсээд байгаа амар амгаланг чинь бүгдийг нь өгч чадахгүй ч багыг ч болов өгье. Тэгвэл намайг үргэлж хамгаалж бай Агуу хүчит бурхан КАИ!!!" гээд шийдэмгий гэгч нь хэлэв.

"Тэгвэл орьё" гээд эхлэж буугаад машиныхаа урдуур тойрсоор хаалга онгойлгож өгөв. Дараа нь над руу гараа сунгалаа.

"Хүн бүхнээс хамгаалж, зөвхөн чиний хажууд байя. Хэрэв чи чин сэтгэлээсээ надад итгэж байгаа бол хэзээд чамтай хамт байх болно!"

Энэхүү түүний уран бөгөөд чихэнд чимэгтэй үг миний чихэнд бус сэтгэлд хадагдлаа...

Би гараа удаанаар сунган Каийн гар луу ойртоход Каи тэр дор нь бариад авав. Энэ үед гэдсэнд минь мянган эрвээхий эргэлдэх гэдэг нь болж, хязгааргүй ихээр догдлон хацар минь ягаарч буйг мэдрэх нь тэр. Таалагдаж байна.

Каи намайг хөтлөсөөр нөгөөх том байшин руу ганц дохиход хаалга нь өөрөө онгойн маш том цэцэрлэг угтан авлаа. Гадаа харанхуй болсон байгаа ч тэр цэцэрлэгийн цэцэг, өвс болгоноос гэрэл цацарч байв. Ид шид гэж л энэ  байх. Сарнай олон төрлөөрөө, наранцэцэг, хонхонцэцэг, сараана гээд л янз янзаараа өнгө алаглан ургасан байлаа.

"Хүлээгээрэй" Каиг татаад зогсоолоо. Энэ цэцэгнүүд үнэхээр гоё юм.

"Яасан?"

"Энэ цэцэгнүүдээс ядаж ганцыг ч болтугай авч болох уу? Би үнэндээ сарнайнд дуртай"гээд хуруугаа оролдон доошоо харлаа.

Каи ганцхан хуруугаа дохиход сарнайн олон төрлөөс дор хаяж 10 ширхэгүүд бөөгнөрөн агаарт хөөрлөө. Тэр дахин нэг дохиход бүгд нэг багц болон над дээр бууж ирэв.

"Энгийн хүн барьж эсвэл харвал үхнэ. Чи тэдний эзэн байсан болохоор гэрэл цацарч бас илүү ихээр гэрэл цацарч байна" гээд сэтгэл татам инээмсэглэлээ.

Харш руу Каин нэг хөл оров уу үгүй юу бүх гэрэл нь нэгэн зэрэг асахад миний ам байдгаараа ангайсан шүү.

"Чиний өрөө дээд давхарт. Ер нь муу юм болвол зүгээр л Каи чи надад хэрэгтэй байна гэж бодоход болно. Өдрийнх шиг шивнэх хэрэггүй"хэмээчихээд өөрөө 10 алхамын цаана байх цагаан хаалгатай өрөөг нэвтлээд орчихов. Бурхан бас сүнс шиг юм нэвтэлж чаддаг юм байна.

Шатаар дээшээ өгсөхөд Лаура гэсэн бичигтэй хаалгыг зөөлхөн эргүүлээд орлоо. Миний мөрөөддөг өрөө. 18 настай охины үргэлж хүсдэг өрөө. Тод ягаан биш усан ягаан өнгөтэй сарнайн хээтэй хананы цаас. Цагаан өнгөтэй бас л сарнайн хээтэй дэвсгэрээр цэвэрхэн гэгч нь янзалсан ор. Усан ягаан өнгийн ширээ, шкаф. Бас янз янзын сүвнээрүүд. Үнэхээр бүр үнэхээр их таалагдаж байна.

"Таалагдаж байна уу?" Хойно Каийн хоолой гарахад би эргэж харлаа. Тэр босгон дээр гараа элгэндээ тэвэрч хөлөө зөрүүлэн зогсож байв.

Би зүгээр л хэтэрхий баярласандаа хэд хэдэн удаа толгойгоо хүчтэй дохилоо.

"Чам дээр хурдан очиж чадаагүйн шалтгаан. Өөрийнхөө бас чиний амьдрах нөхцөлийг бэлдэх хугацаа хэрэгтэй байсан юм" гээд дахин инээмсэглэлээ тодруулсан юм.

Тэр хүний инээмсэглэл. Чин сэтгэлийн инээмсэглэл миний сэтгэлд хүрнэ гэдгийг би анхнаасаа мэдсэн юм.

"Би хүлээж чадах байсан" гэж хэлээд тэрний зүг хурдан алхан Каийн хүзүүгээр тэврэн авлаа. Ингэж үзэхийг хүсдэг байсан юм. Миний мөрөөдлүүд нэгэн зэрэг биелэж байх шиг байна.

Bride Of The God | completedحيث تعيش القصص. اكتشف الآن