21.Тэнгэрийн орон

3K 307 5
                                    

"Ингэхэд миний мэнгэ хаана байдаг юм?"Каитай хөтлөлцөн цэцэрлэгээр зугаалж байхдаа тэрнээс ийн асуулаа.

"Чиний нурууны хойд талд титмэн хэлбэртэй мэнгэ байдаг. Жижигхэн шүү. Тэгээд ч энгийн хүнд харагддаггүй байхгүй юу! Чи минийх болохоор" гээд өхөөрдөм гэгч нь инээмсэглэв. Би ч бас инээмсэглэсээр...Чамтай байхад сэтгэл амар байх юм.

"Сухо,Шиүмин хоёртой уулзмаар байна уу?" Каи над руу харан хоёр гарнаас барилаа. Би бодож байгаад зөөлхөн толгойгоо дохиход тэр гараараа нэг дохиод л хаанаас ч ганц эвэртэй морьд болон цагаан өнгөтэй сүйх тэрэг гарч ирээд бидний өмнө зогсов.

"Болгоомжтой!" Тэр миний гарнаас барин сүйх тэргэнд суулгав.

Үүлэн чөлөөнөөс гарч,зөөлхөн хөвөн мэт хөвсгөр цагаан үүлнүүд зам тавьж өгөх шиг.Хаашаа ч хамаагүй дэвэн дүүлмээр тийм сайхан мэдрэмж.Каи гараас минь атган,урдаас минь ширтэн явах бүр ч илүү жаргалыг мэдрүүлж байлаа.Хэдий 18 настай охин ч гэлээ би тэрэнтэй маш олон жил байснаа санасан болохоор илүү амар байгаа биз.

Удалгүй сүйх тэрэг зөөлөн газардан,өнөөх холоос харагдаж байсан өндөр байшингийн урд ирэн зогслоо.Тэнгэрийн орон хүртэл дэлхийгээс ч илүү техник технологтой нь миний сонирхлыг ихэд татаж байв.Хэвтээд ч хязгаарыг нь үл харж чадам тийм өндөр байгууламж.

"Орох уу?" Каиг ингэж хэлэнгүүт л ангайсан амаа хааж толгой дохилоо.

Тэдэнтэй уулзаагүй бараг 1000 жил болсон байх нь.Анхны удаагаа уулзах гэж байгаа энэ мэдрэмж,сандралаа барьж чадахгүй нь. Каиг харсан мөчид л миний зүрх гарч ирэх нь гэлтэй цохиолдгийг нуух юун. Тэр миний баяр баясал,аз жаргал болсон. Тэрнийг миний төлөө тулалдаж байхад харцаа нэг ч салгаж чадаагүй. Хэрэв тэр бэртсэн бол би өөрийгөө хороож ч чадах байсан.

Хамгийн дээд давхарт гарч ирэхэд маш том танхим биднийг угтлаа. Бүхэлдээ эрдэнэсээр бүрсэн байх аж. Миний мэддэг үнэт эрдэнээс ч их юм. Ийш тийшээ харан эндэхийг ямар газар гэдгийг нь таахыг нь хичээнэ.

"Энэ бол бурхдын танхим" хэмээн
Каи миний бодлын хариуг шууд л хэлж өглөө.

Том шар хаалга өөрөө онгойж янз бүрийн хэлбэртэй сандал болоод арьс нь гэрэлтсэн хүмүүс угтан авлаа. Бурхад...маш олон бурхан байна. Ойролцоогоор 5-10 орчим.

"Амирлангуй Үзэсгэлэнт Сахиусан тэнгэр минь" тэд босож ирэн миний урд бөхийх нь тэр. Би яахаа мэдэхгүй тэдний өмнө бөхийх гэхэд Каи гараас минь барин толгой сэгсэрлээ.

"Энэ бол чиний суудал"гээд Каи намайг хөтлөн явсаар бүхэлдээ алмаазаар шигтгээтэй сууж ч чадахааргүй тийм сандал руу заалаа.Энэ сандалны хөл,түшлэг нь бүгд цагаан алмаазаар чимэглэгджээ.

Каид ойртон чихэнд нь "Энд би суудаг байсан л гэж битгий хэлээрэй" гэж шивнэхэд тэр инээмсэглэсээр толгой дохилоо.

Суух ёстойгоо мэдсэн болохоор зөөлхнөөр суулаа.Бараг л доошоо шигдээд орчихмоор тухтай юм.Сухо Каи Шиүмин гурав алтаар бүрэгдсэн сандал дээр тухласан байлаа.Тэд тэнгэрийн орны хамгийн хүчирхэг бурхад болохоор тэр байх л даа.Миний хажууд Каи дараа нь Сухо цаана нь Шиүмин суусан харагдана.

"Хэдий Лаура дурсамжаа бага багаар санаж байгаа ч сахиусан тэнгэр болох хараахан болоогүй байна" Сухо ийн хэлэхэд бурхад дор бүрнээ шивнэлдэнэ.

Мэдээж,би шууд сахиусан тэнгэрийн ажлыг хийж чадахгүй.

"Гэхдээ тэрний шийтгэл ч бас дуусах болоогүй байгаа" хэмээн өөр нэгэн эмэгтэй бурхан шингэн хоолойгоор хэлэхэд тэд зөвшөөрч байгаа бололтой толгой дохицгооно.

"Удахгүй дуусна! Гэвч тэрний шийтгүүлсэнд чи ч бас хамаатай хадагтай Хёомин" гэх нь тэр.Каи тэрэн рүү ширтэж байх ажээ

Каи тэрэн рүү ширтэж байх ажээ

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.
Bride Of The God | completedWhere stories live. Discover now