10. Дурлал хайр биш

3.6K 336 6
                                    

"Сайн уу Амирлангуй Үзэсгэлэнт Сахиусан тэнгэр минь?" гээд тэр хүн над руу харан инээмсэглэлээ.

"Сайн, сайн байна уу? Гэхдээ өөрөө хэн бэ? Бас яаж намайг мэддэг юм?"гэж асуухад тэр миний нүд рүү ширтэнэ.

"Чи бүхнийг мэдмээр байна уу? Яаж хүн болоод, шийтгэгдснээ? Би чамд хэлж өгье"гэж намайг ёжилсон янзаар хэллээ. Гэхдээ Каи хэлэхдээ заавал өөрөө санах ёстой гэсэн.

"Би бэлэн болохоороо чамд хэлье" гээд эргэж хараад гэр лүүгээ явж эхлэв. Каин хэлснээр байх ёстой. Яагаад ч өөр хүнд итгэж болохгүй.

Чихэвчээ зүүгээд зам дагуу алхана.  Хажуу тийшээ харахад сүйт залуу минь машинаасаа бууж ирэн, над руу даллах нь тэр. Тэр бурхан ч гэсэн би бурханд баярлаж байна. Тэр бол бурхнаас надад өгсөн хамгийн том бэлэг.

"Юу хийж байгаа юм?" чихэвчээ аваад тэрэн рүү харав.

"Зүгээр л, сүйт бүсгүйгээ дагаж байна" гээд сэтгэл татам инээмсэглэх нь тэр.

"Цуг хүнсээ цуглуулмаар байна уу?" Би тэрний өөдөөс хараад эвтэйхэн гэгч нь асуулаа. Каи хэсэг ширтэж байгаад толгойгоо дохив.

Би Каиг сугадсаар хүнсний дэлгүүр лүү ороод бүх төрлийн тасгаар ороод хэрэгтэй гэсэн бүх зүйлсээ аван явж байлаа. Гэхдээ дэлгүүрт байгаа бүх хүмүүс ганцхан бид хоёрыг хараад байгаа юм шиг санагдаад болсонгүй. Эргээд харахад нээрээ л хүн болгоны харц бидэн дээр тусаж байв.

"Юу Каи? Хүн болгон бидэн рүү хараад байна" гэхэд Каи эргэн тойрноо харж байснаа эрхий хуруу долоовор хуруугаа хооронд нь хавсрахад нөгөө хүмүүс харахаа болин өөрсдийнхөө юмыг авч эхлэв.

"Чи сая юу хийчихэв?" гээд хөмсгөө өргөн асуухад Каи чимээгүйхэн тэргээ түрсээр махны тасагт орж ирлээ.

Энд тэнд зөндөө их махнууд. Каи баян байж их юм авдаг ч мах идэж байгааг нь харж байгаагүй. Бурхан болохоор цагаан хоолтон байх л даа.
Каин тухай би тэр болгон мэдээд байдаггүй юм байна. Өөрөө ч нээх их юм яриад хэлээд байдаггүй л дээ.

"Мах авах уу?" энэ үгийг худлаа сонссон байх гэж бодоод чихээ ухаж үзэв.

"Айн?"

"Мах идмээр байна уу? Чи 3 сар мах идээгүй биздээ?" би зүгээр л толгой дохив.

Дэлгүүрээс хэрэгтэй гэсэн бүхнээ аваад Каин машинд хийчихээд урд талын суудалд суугаад бүсээ бүслэв.

"Өнөөдөр ямар хоол идэх үү?" гээд Каис асуухад Каи бодож байгаа юм шиг долоовор хуруугаа духандаа нааж хэсэг суув.

"Би чамд хийж өгье!" гэснээ шууд машинаа асаан гэрийн зүг жолоо мушгилаа.

Замдаа дуу дуулан цонхоор харж байлаа. Хэнд ч сэтгэлээ нээж үзээгүй би түүнд дурлаж байгаагаа мэдэж байна. Түүнд татагдаж байна. Гүн гүнзгийгээр. Тэр намайг өөртөө донтуулж, бүхнийг хамт хиймээр санагдах юм. Энэ зөвхөн дурлал. Хайр биш.

Гэртээ очоод хувцсаа сольж, гараа угаачихаад гал тогоонд орж ирэхэд Каи миний зүүгээд хоол хийдэг ягаан өнгөтэй хормогчийг зүүчихсэн махаа давтаж байлаа. Би хараад шууд л "Хөөх, агуу бурханд ямар нэгэн зүйл тохиолджээ" гэхэд Каи инээмсэглээд байлаа.

"Агуу бурхан сүйт бүсгүйдээ хоол хийж өгч байна. Сүйт бүсгүй нь их азтай юмаа" гэсээр миний хамарнаас зөөлөн чимхэнэ.

Тэрний дараагаар давтсан махаа оливын тосонд зөөлөн гал дээр шарж, соус ч бэлдэж байв. Би тэр болгоныг нь нэг нэгэнгүй харж байлаа. Каи хоол хийж чаддаг юм байна! Өдий болтол би бурхан болохоор юу ч хийж чаддаггүй гэж боддог байснаа нуух юун.

Хамгийн сүүлд нь таваглахдаа хамаг анхаарлаа хандуулж байв. Нэг л дусал соус тавагныхаа захад унагасан бол "Өө" гэж нэг халаглачихаад жижигхэн алчуурны өөдсөөр хэлээ гарган байж арчиж байв. Энэ нь надад ямар хөгжилтэй харагдсан гээч.

Тавагдах үйл ажиллагаа дуусаж би ширээнийхээ бүтээлгийг солиод сэрээ болон хутгануудаа өрөн тавилаа. Каи хоёр гартаа тавагтай хоолоо барьсаар зассан ширээний хоёр захад тавиад өөрөө ягаан өнгөтэй цэцгэн хээтэй хормогчоо тайлаад сандал дээрээ суув.

"Хөөх, үнэхээр агуу бурхны сүйт бүсгүй үнэхээр азтай юм аа" гээд Каи руу ширтэхэд Каи хачин царай гарган хүзүүгээ далийлган шанаагаа туллаа.

"Сайхан хооллоорой, Сахиусан тэнгэр минь" гэхээр нь толгойгоо дохиод хутгаа баруун гарандаа, сэрээгээ зүүн гарандаа бариад зөөлхөн зүсэхэд махны ямар шүүслэг болох нь тэр дороо мэдэгдэж байв. Яг тэр үед амандаа хийн амсаж үзэх гэж байхад хонх дуугарахад Каи босоод явчихлаа.

Хэсэг ирэхгүй болохоор нь очтол Каин нүд улаанаараа эргэлдэн хаалганы цаана зогсох хүн рүү ширтэж байв.

Тэр хэн бэ?

Bride Of The God | completedWhere stories live. Discover now