13.Харанхуйн хунтайж

3.4K 317 6
                                    

"Тэр бидний хамгийн сүүлийн уулзалт байсан..."гэж хэлээд тэрний хоолой сааралтаад ирэв.Би яах учраа ололгүй босоод тэрний хажууд очин зогслоо.Тэрний хажууд очоод зогсоход зүрх маань яг л бөмбөр нүдэж байгаа аятай цохилно.

"Тэгээд цааш нь ярьж өгч болохгүй юу?" гээд эвтэйхэн асуухад Каи толгой сэгсэрлээ.Ойлгомжтой энэ бүхнийг би л өөрөө санах ёстой бололтой.

Би тэрнийг өөр лүүгээ харуулж зогсоов.Каи над руу нулимстай нүдээр ширтэнэ.Энэ нүд яг юуг нуугаад байгаа юм бэ? 1000 жилийн өмнөх дурсамжууд,хэн хүнээс илүү намайг нандин гэж хардаг сэтгэл үү? Гэхдээ би яг одоо л маш ихээр жаргалтай байна.

"Тэр өдөр бидний хамгийн сүүлийн уулзалт байж болно л доо! Гэхдээ эцэст нь бид хамт байна гэдгийг санаарай.Тэгэхээр гуниглах юм байхгүй ойлгов уу? Бурхан бас миний сүйт залуу байж уйланхай жаал шиг байж болохгүй биздээ.Би амласан.Чамтай хамт заавал Тэнгэрийн орон руу буцна санаа зоволтгүй Жунин! Харин одоо би хөгжилтэй Жуниныг хармаар байна" тэрний үсийг зөөлхөн илбэж байлаа.Каи миний үгийг сонссоныхоо дараагаар шууд л тэврээд авав. Тэрний үнэр...


Би хамгийн сүүлийн дурсамжаа санахын тулд 2 хоног биш 30 минут зарцуулсан юм байна лээ.Каи бид хоёр тэр өдөр хамт унтсан.Миний орон дээр хөнжилөө булаацалдаад.Харин одоо Каи намайг сургуульд минь хүргэж өгч байна.Би тэрэнд амласан.Түүнийхээ төлөө заавал амьд байж буцна.Одоогоор энэ миний зорилго болчихсон.


Тэр гараараа машиныхаа рүлнээс атган нөгөө гар нь надтай хамт байна.Салаавчлан атгаад ойр ойрхон гарын ар дээр үнсэнэ.Харин би тэнд шалгалтандаа бэлдээд нөгөө гартаа номоо барьчихсан явж байлаа.Манай сургууль гэрээс жаахан хол болохоор цагийг ашиглаад шалгалтандаа бэлдэж байна.Харин энэ залуу зүгээр л над руу инээмсэглээд байх юм.

"Хадагтай Үзэсгэлэн минь,ирчихлээ" гэж хэлэхэд сая нэг сөхөө орон цонх руу харвал үнэхээр ирчихсэн байв.

"Каи би шалгалтандаа ормооргүй байна"гээд хошуугаа бараг шаланд тултал унжууллаа.Каи намайг өхөөрдөн үсийг минь илээд ямар нэгэн зүйл хэлж байв.

"За одоо айх юм байхгүй ээ.Хэний сүйт бүсгүй билээ дээ! сайн охин байгаарай" хэмээгээд хацар дээр зөөлөн үнсэв.Би баярласаар машинаас буугаад даллахад тэр ч бас зөрүүлж даллав.

Инээмсэглэн явж байхад хүүхдүүд бүгд над руу хачин харж байлаа.Хэнтэй ч ярьдаггүй шоовдор охин ойрд үнэтэй машинаар хүргүүлж авхуулж байгаа юм чинь.Бас  царайлаг найз залуутай болохоор л тэр биз.

Юуг ч тоолгүй тэдний урдуур эрхэмсэг гэгч нь алхсаар ангидаа иртэл бас л харц.Одоо бүр муухай харж байна.Яагаад үргэлж шоовдорлогдож байсан юм бол?Яагаад дандаа намайг муугаар хэлдэг байсан юм бол үнэхээр хачин бас гомдмоор юм.

Шалгалт авах багш орж ирээд шалгалтын  материал тарааж өгөв.Би хамгийн урд суудаг  болохоор хуулах ямар ч арга байхгүй.Хөгшин шулам яг урд гараад хөлөө ачаад суучихдаг юм.Ёстой л шулам.Хүүхдүүд бүгд дургүй.Би ч дургүй л дээ гэхдээ тэрний хичээл дээр дандаа онц сайн авдаг болохоор гайгүй л байдаг.

Үнэхээр Каин хэлснээр уншингуут л уншсан асуултны хариулт өөрөө л орж ирээд байв.Би баярласандаа шууд л бичээд нэг мэдэхнээ дуусчихав.Тэр дунд миний уншаагүй зарим асуулт байсан ч тархи маань яах аргагүй л мэдэж байлаа.Баярлахын хажуугаар бас айж байлаа.Ганцаараа бүтэн оноогоо авчихвал хөгшин шулам уурлаж магадгүй л юм.

Ашгүй хугацаа дуусч дараагийнхаа шалгалтанд оров.Мөн л адил хариултууд толгойнд шууд л,би ч бичсээр 7 цаг дуусаж ангиасаа хамгийн түрүүнд гарав.Одоо Каиг очоод шууд тэврэхийг хүссэн болохоор.

Сургуулийн гадаа гарахад Каи байхгүй байлаа.Өдийд ирэх ёстой гэж бодоод утас руу нь залгатал  салчихсан байлаа.Мөр товшиход эргэж харахад өнөөх хэдэн өдрийн өмнө уулзсан залуу инээмсэглээд зогсоно.Би муухай харан тэрэн лүү  байж болох хамгийн муухайгаараа ширтэв.

"Хүүе,гонсойж байна шүү Лаура! Намайг ирсэнд ч баярлахгүй байгаа юм уу?" гэсээр үсээр минь оролдоно.

"Чи Харанхуйн хунтайж биздээ?" гэж шийдэмгий асуухад тэр ёжтой инээмсэглэн толгой дохилоо.Тэр над руу харж байгаа нүдний минь урдуур гараа нэг явуулахад би доош сулбайн унасан юм.Бүх юм харанхуйлж байна...

"Чи хэзээ ч дахиж Каиг харахгүй"

"Чи хэзээ ч дахиж Каиг харахгүй"

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.




Hi One! kkk

6 years with EXO

L- үүд минь та нартаа бэлэг барьж байна шүү.Анх 2015 үнд L болсноо бүр маш сайн санаж байна.За тэгээд баяр хүргэе.

Pls vote and comment

Bride Of The God | completedWhere stories live. Discover now