30. Чөтгөр

2.4K 257 16
                                    

Тэд яваад аль хэдийнээ 30 минут өнгөрлөө. Тэдэнд санаа зовж байна. Анх удаа шахуу ийм зүйлд явуулж байгаа учир бэртэхвий, айхвий гэх бодол толгойд минь эргэлдсээр.

"Та сууж амарна уу? Бурхдад санаа зовж байгааг тань мэдэж байгаа ч танд ч бас хэцүү шүү дээ" Би эргэн харахад нэгэн залуухан бүсгүй надад кофе авчирч өгч байгаа харагдана.

"Чи хэн бэ?"

"Эрхэм дээдсээ,намайг Кера гэдэг. Бурхдын туслах" хэмээн бөхийлөө.

Тэр их үзэсгэлэнтэй юм. Урт намирсан үс,том алаг нүд,нарийхан бэлхүүс,өөгүй сайхан царай,урт нарийн хөл гээд л тэрэнд байхгүй юм алга.

"Чи хэдэн настай вэ?" гэж би чухалчлан асуулаа.

"1000 настай. Энэ жил 1000 нас хүрсэн" гэв.

Би толгой дохиод тэрэнд баярласанаа хэлэн кофеноос авч уулаа. Их амттай юм. Ер бусын амттай кофе байна.

Яг тэр үед Лаура ухаан алдан уналаа. Учир нь энэ кофе унтуулах шидтэй аж. Лаураг унасныг харсан Кера хорноор инээмсэглэнэ.

"Ха ха ха!"

|За за тоглосон юмаа хаха!!!!"

"Кера,чи надад яаж ийм амттай хийх талаар дараа хэлж өгч болох уу? Үнэхээр амттай байна" гээд инээмсэглэхэд Кера ч мөн инээн толгой дохилоо.

Кера намайг дагуулан явж,байгууламжийг үзүүлнэ. Энд маш олон төрлийн зүйлс байдаг юм байна. Амралтын өрөө,хоолны танхим, тоглоомын өрөө,биеийн тамирын заал,дэлгүүр,хувцасны дэлгүүр гээд л. Нэг онцлог нь хүмүүний ертөнцөөс илүү техник технологи сайтай юм. Энд бас он тоолол байдаг гэнэ шүү.

1007896 онд амьдарч байгаа юм байна.  (Ааа хууудлаа хаха)

Кера миний хажууд юм ярин явж байхад нэгэн туслах гүйж ирэн тэрний чихэнд шивнэлээ.

Керагийн нүд номрон толгой дохиод "Сахиусан тэнгэр минь, та амралтын өрөөнд очоод байж бай" хэмээн надад хандан хэллээ.

Тэрний царайны хувиралаас харахад муу юм болсон нь илт. Би тэднийг гэмтсэн байхвий гэхээс айж байна. Гэсэн ч тэдэн дээр очилгүй болохгүй нь.

Би муухай царайлан тэдний байгаа өрөөг таамаглан гүйх гэхэд Кера гарнаас минь татлаа.

"Та явж болохгүй. Амралтын өрөөнд очно уу?" тэрний нүд улаан болж, яг л өөр хүн шиг харагдаж байлаа.

Би инээмсэглэж "Намайг ховсдох гэсний хэрэггүй. Би тэдэн дээр очих болно" гэхэд  Керагийн нүд томрон,хурдан хурдан цавчилж байв.

Bride Of The God | completedWhere stories live. Discover now