35. Forever

3.3K 330 13
                                    

"Бяцхан Каи босоорой" тэрний сэрэхийн тулд ус асгахаас бусдыг хийж байна. Гэвч тэр сэрэхгүй нь.

Би байдгаараа ярвайсаар тэрнийг сэрээх гэж дахин оролдлоо. Каийн хөхний товчноос нэг хүчтэйхэн татахад тэр босоод ирэх нь тэр. Инээсээр тэрнийг шоолно. Энэ арга хэрэгтэй юм байна. Лаура сайн байна!

"Чи үнэхээр хэрцгий байна!" тэрний нүд аниастай гомдлож байв. Эгдүүний туйл юмаа Ким Жунин.

"Гэхдээ энэ арга үнэхээр шилдэг нь бололтой. Гайхалтай. Өглөө бүхэн туршиж үзэх болно" гэхэд Каи над руу муухай харснаа буцаад хэвтээд өгөв.

Тэр ойрдоо завгүй байгаа. Гэртээ бараг л ирэхгүй байгаа гэж хэлж болно. Гэхдээ тэр үргэлж над руу залгаж,зурвас бичдэг. Бид дэлхийд амьдарч байгаа. Тэр ажилд орсон. Том компанид. Бас багаас нь эхлэнэ гэж зүтгэсээр байгаад менежир болчихсон юм. Уг нь би тэр хүмүүсийнх нь ой санамжийг өөрчлөөд захирал,бүр ерөнхийлөгч болгох гэж байсан ч загнуулаад дууссандаа.

Харин миний хувьд...их сургуульд орсон. Хэдий мөнх настай ч үхэн үхэтлээ...үхсэн гэж бодогдох хүртлээ дэлхийд,хүний ертөнцөд амьдрах болно.

Өнөөдөр баасан гараг. Маргааш амралтын өдөр. Ганцхан өдөр тэсчихвэл нөхөртэйгөө хамтдаа өдөржингөө байж болох нь. Ура! Ура! Ура!

"Ким Жунин,Хурал чинь эхлэхэд цаг хагас дутуу байна. Хүсвэл унтаарай. Би зохицуулж өгч болно шүү" гэж орилоход Каи өрөөнөөсөө зангиагаа зангидсаар гарч ирлээ. Тэр босчихож.

"Хүргээд өгье" гэлээ.

"Хоол..."

"Өдөр авчираад өгөөрэй. Одоо амжихгүй нь. Шалгалт чинь эхлэх болж байна" гэв. Тэр ийм үедээ үнэхээр догь харагддаг.

Тэрнийг гутлаа өмсөх зуур би ч бас өөрийнхөө гутлыг өмсөж байлаа. Каи миний цүнхийг бариад намайг хүлээгээд зогсож байв. Би инээсээр тэрнээс цүнхээ аваад гэрээсээ гарав.

Машинд суугаад хэдхэн хором болов уу үгүй юу сургууль дээр ирчих нь тэр. Би тэрний хацар дээр үнсээд сүүлд нь хацар дээр нь уруулын будаг болсныг нь арчлаа.

"Шалгалтаа сайн өгөөрэй ханиа" гэхэд нь би толгой дохилоо.

"Захиралдаа загнуулалгүй,хуралдаа сайн оролцоорой. Өдөр уулзья ханиа" гээд машинаас буулаа.

Шалгалт авах танхим руу ороход нийлдэг хэдэн охид сууж байв. Намайг хармагцаа гараараа даллахад би тэдний хажууд суулаа.

Bride Of The God | completedWhere stories live. Discover now