28. Little Angel

2.6K 270 16
                                    

Жан Ишин тэр бол шулмын хаант улсын ханхүү агаад хагас цуст шулам юм. Бурхан болон шулмын эрлийз гэсэн үг. Нэг ёсондоо бурхан боловчиг шулмын хүч нь өөрт нь их агуулагддаг учир бурхан биш шулам гэх төрлөөр үүрд амьдрахаар сонгожээ. Одоогийн байдлаар Ишин л бурхдад туслаж чадах ганц найдвар болоод байна.

"Тэр ирэхгүй гэнэ!" Дилан буюу дайны бурхан ийн хэлэхэд Каи тэрэн рүү ширтэж толгой дохилоо.

"Тэгвэл би явна! Өөрөө очиж гуйна"

"Чамд аюултай. Чи тэнд очоод үхчихэж ч магадгүй. Бид цуг явна" Сухо ийн ширүүхэн хэлээд суудлаасаа өндийлөө. Каи амаа жимийн толгой дохив.

"Бид бурхад учир тэнд очоод хараалгуулж,муу хэлүүлж магадгүй. Гэвч бид өөрсдийн сахиусан тэнгэрээ авах хэрэгтэй. Их гурвалтай хамт явах өөр бурхан байна уу?" Шиүмин хөмсгөө өргөн асуухад хэн ч дуугарсангүй.

Шиүмин хоолойгоо хүргэж засаад "За,за. Бид явчихаад ирье" гэв.

Тэд өөрсдийн сүйх тэргэндээ сууж,дайны бурхныг бэлэн байдалд байхыг тушаан Шулмын хаант улсыг зорилоо. Их олон жилийн өмнө Ишинтэй ам зөрж,их дайн болж байсан ч ялалт бурхдын талд ирэн,түүний дараа тэд дахин холбоо тогтоогоогүй юм.

Харин хэдэн сарын өмнө тэр нэгэн ресторанд таарсан билээ. Тэрхэн үед ханхүү Лаураг үнэхээр сонирхож байсан аж.Тэр анх хараад л Лаураг танисан бөгөөд Лаура ч өөрийн 21 дэх амьдрал дээрээ жинхэнэ дүр төрхтэйгөө байсан.

Каи тэдний хойноос Лаура/Сүжон-ны хамтаар явна. Ишин үгүй гэвэл бүгд бүтэхгүй. Тийм болохоор сайн гуйх хэрэгтэй.Эс бөгөөд Лаурагийн сүнс үхсэн,амиа егүүтгэсэн хүний сүнс биш учир удах тусам сүнс харанхуйн ертөнц рүү явах хугацаа ихэснэ.

Тэд явсаар өөр нэгэн том ордонд ирлээ. Бүхэлдээ шилэн байх агаад 100,200 давхар байх аж. Тэд сүйх тэрэгнээс буумагц олон тооны шуламнууд тэднийг нүд салгалгүй харж байлаа. Хэдий эвгүй байгаа ч тэвчихээс өөр арга үл алга.

Тэднийг тосохоор нэгэн шулам ирсэн байв. Тэр их үзэсгэлэнтэй байх ба шулам гэхээргүй юм.

"Сайн байцгаана уу бурхдаа.Миний нэрийг Жисү гэдэг.Ханхүү Ишиний нарийн бичиг" гэж хэлэн тэдний өмнө ёслолоо.

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.
Bride Of The God | completedWhere stories live. Discover now