33. Миний төрсөн өдөр

2.7K 280 14
                                    

Анхны удаа төрсөн өдрөө тэмдэглэх нь. Ганцаараа уйлж биш инээж. Гэхдээ энэ өдөр миний ээжийн намайг төрүүлээд өөрөө явсан өдөр. Би одоо маш их нууцыг мэдэж, тэр их хүчээ эзэмших гэж хичээж байна.

Гэхдээ намайг энэ орчлонд төрүүлж өгсөн ээжтэйгээ ганцхан удаа уулзмаар байна.

Төрсөн өдрийнхөө өглөө эрт сэрнэ гэсэн бодолтой унтсан боловч бараг л үд хүртэл унтчихаж.Каиг яагаад сэрээгүйг гайхан орны доод талд цэвэрхэн гэгч нь эвхсэн халадаа авах гэхэд зүрхэн хэлбэртэй цаас байлаа.

"Их унтлаа шүү. Одоо халадаа өмсөөд гал тогоо руу яваарай"

Би түүнийг шоолж инээн, цаасыг нь хажуу тийш нь болгоод, халадаа авч өмслөө. Дараа нь хэлснээр нь гал тогоо руу алхана.

Харин хөргөгчин дээр арай өөр өнгийн зүрхэн хэлбэр цаас байв.

"Чиний дуртай хоол юу билээ? Аан пицца. Би өөрөө хийсэн шүү бяцхан аа"

Хөргөгч онгойлгоход хүйтэн биш бараг л халуун пицца байлаа. Мангар. Ядаж шарах шүүгээндээ байсан бол гайхах хэрэг алга.

Пиццагаа барьсаар ширээн дээр очиход бас нэгэн цаас. "Хөөе! Нүүрээ цэвэрлэж, шүдээ угаахгүй юм уу? Заваан юмаа"

Тэр цаасыг уншаад духаа алгадан,угаалгын өрөө рүү гүйлээ.  Шүдээ үрж,үгүй ээ бараг байхгүй болтол нь үрсэн байх. Харин дараа нь нүүрээ арчих гэж алчуураа авахад цаад ханан дээр нь бас нэгэн цаас.

"Төрсөн өдрийн бэлгээ авах уу? Зочны өрөөнд байгаа кккк"

Инээд алдсаар гялсхан пиццагаар идээд,зочны өрөө рүүгээ гүйв. Маш том хайрцагтай. Мөн дахин нэг цаас. Каиг ийм романтик гэж бодоогүй юм байна. Хаанаасаа ийм санаа гараад ирэв ээ!

"Ирэхдээ үүнийг өмсөөрэй. Таалагдана гэж найдаж байна. Гэхдээ энэ чиний бэлэг биш. Бэлэг чинь Тэнгэрийн оронд хүлээж байна"

Тагийг сөхөж үзтэл даашинз байв. Бурхан минь! Энэ үнэхээр тоглоом биш бололтой. Үнэхээр тансаг. Бас өндөр өсгийт. Хэлэх үг байхгүй байна. Дороо гацчихлаа.

"ЛАУРА" Би өөрийнхөө нэрийг сонсоод эргэж хартал хэдэн сар уулзаагүй хайрт сүнс минь байж байх нь тэр.

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.
Bride Of The God | completedWhere stories live. Discover now