11. Жаргалтай болгоно

3.3K 327 3
                                    

Каи харсан даруйдаа хажууд нь очин зогсоход Каи гэнэт миний бүсэлхийгээр гараа оруулан тэвэрч тэр эмэгтэй рүү дахин нухацтай гэгч нь ширтэв.

"Каи?" гээд Каи руу харахад тэр хүйтэн инээмсэглэл тодруулсаар л.

"Хөөх, агуу бурхны сүйт бүсгүй өмнөр шигээ үнэхээр үзэсгэлэнтэй байна"

Өмнөх шигээ гэхээр энэ бүсгүй миний талаар мэддэг байх нь.

"Чи энд биднийг яаж амьдарч байгааг мэдэхээр ирсэн үү?" хэмээгээд Каи зочны өрөө рүү яваад орчихов. Энэ эмэгтэй хэн болоод Каи уурлаад байгааг мэдэх юм алга.

Өнөөх эмэгтэй миний хажуугаар зөрөн Каийн сууж байгаа буйдан урдхан талд очин суулаа. Би яах ёстойгоо мэдэлгүй гараа атган зогсоод л байв.

"Лаура, бидэнд цай авчраад өгөөч" гэхэд нь би гал тогоо руу орон сараана цэцгээ хандалчихсан байсан болохоор сараана цэцэгтэй цай дахин буцалгаад халуунаар нь тэдний урд тавив.

"Харин одоо өрөөндөө байж бай! Гарч ир гэтэл гарч ирээд хэрэггүй" гээд хуруугаа дохиход би өрөөндөө ирчихсэн байлаа.

"Каи"

Энэ бүхний дараа энэ эмэгтэй ирнэ гэж санасангүй. Лауратай амьдарсан өдрөөс эхлээд бүгд болж байсан юмсан. Тэр бол Лаурагийн дүү Асура. Лаура сайхан сэтгэлтэй бол Асура тийм биш! Шулам Сахиусан тэнгэр хоёр эгч дүү болж төрсөн анхны тохиолдол.

"Агуу хүчит бурхны сүйт бүсгүй миний эгч шүү. Тэгэхээр та миний хүргэн ах болох нь ээ!" гээд дооглосон харцаар харан сууж байлаа.

"Гэхдээ тэр одоо чиний эгч биш! Чи л анх тэрэнд хүний ертөнцийн шившлэг хэрэглэх сэдэлийг өгсөн биз!"гэхэд Асура чанга чанга хөхрөн инээж байв. Яг л намайг басаж байгаа мэт санагдана.

"Ийм юм болно гэж мэдэж байсан болохоор л. Гэхдээ тэр одоо их жаргалтай байгаа ч та хоёрын жаргал энэ хүрээд дуусахвий гэхээс айж байна!Удахгүй харанхуйн хунтайж та хоёр дээр ирнэ. Энэ удаа би та хоёрт муу санаж ирээгүй. Тэгэхээр надад итгээсэй гэж хүсэж байна. Тэрний дараагаар бүх зүйл өөрчлөгдөнө!" гээд нүд нь нухацтай болоод ирэв. Ийм юм болно гэж мэдэж байсан юмаа.

Лаураг алах гэсэн хүсэлтэй бүхэнтэй тэмцэх гэж л би энд ирсэн. Тэнгэрийн орноос мэдээ авдаг ч Харанхуйн гүрний мэдээлэл ирдэггүй. Харанхуйн гүрний залгамжлагч бол хамгийн хүчирхэг нь. Ааваасаа ч илүү хүчтэй болон төрдөг. Тэгэхээр би түүнийг тэрнээс хамгаалахгүй бол үхэж ч мэднэ. Миний хийх ажил энэ шүү дээ.

"Асура, чамайг муу юм санаж ирээгүй гэж итгэх гэсэн ч чадахгүй нь. Гэхдээ баярлалаа. Үнэхээр үнэн эсэхийг ирэхээр нь мэдье! Одоо явж болно оо" гээд босох гэтэл тэр дахин нэг үг хэлэв.

"Би нэг ч удаа эгчийгээ эгч гэж бодож байгаагүй! Тэгэхээр энэ удаа Агуу Хүчит Бурхан та миний эгчийг хамгаалж өгөөрэй. Эгч одоохондоо юу ч мэдэхгүй болохоор тэрэнтэй ойр байх хүсэл ч алга. За тэгвэл би ингээд явлаа" гээд хормын төдийд агаарт уусан алга болов.

Дэндүү шударга бус хувь тавилан. Бүхэл бүтэн 1000 жилийн зовлонт амьдрал. Өмнөх амьдалууд нь бүгд нэг хүн түүнийг зовоож ирсэн. Би гаднаа ирэх дургүй байсан ч дотроо бол хамгийн ихээр дуртай байсан. Учир нь би тэрнийг харахын төдийд бүх шар үс минь босож, бие минь бүхэлдээ хөшчихдөг. Тэрнийг төрсөн цагаасаа л эхлээд хайрлаж ирсэн болохоор ирэх гэж, харах гэж маш ихээр яарсныг нуух юун.

Өдий 4000 жил хайрласан тэрнийгээ хэдхэн хормын дотор алдаж чадахгүй ээ. Тэрнийхээ энэ амьдралыг дуусгачихаад буцаад жаргалтай болгоно.

Bride Of The God | completedWhere stories live. Discover now