Bonus-2

2.6K 292 12
                                    

Өглөө болсон ч босмооргүй байна. Үүрдийн жаргалаа үргэлж ингээд ширтээд хэвтмээр байна.Эмэгтэй хүн бүхний хүсдэг царайлаг,булчинлаг,халамжтай,эелдэг бүр бурхан байхад би түүнээс өөр нэгэн рүү тэмүүлж чадахгүй.

Бараг өдрийн тал нь өнгөрөх гэж байхад энэ залуу босогүй л байна. Тэрнийг босох хүртэл нь хэвтээд байж болохгүй болохоор босож угаалгын өрөө рүүгээ орлоо. Толинд туссан өөрийн дүрсийг хараад уйлах ч биш инээх ч биш тийм байдалтай зогсоно. Хаа сайгүй шимсэн мөрнүүд. Бүр гуяан завсар хүртэл...

Инээмсэглэсээр чимээгүйхэн хувцсаа өмсөөд,хэтэвчээ сугандаа хавчуулаад дэлгүүр орохоор боллоо. Каиг сэрэхээс өмнө хоол хийж өгөх ёстой болохоор алхахад хэцүү байгаа ч тэсэн дэлгүүрийн зүг явлаа.

Мм...шөлтэй хоол иддэг болохоор өнөөдрийн шөлний жор толгойнд зурсхийгээд л ороод ирлээ. Кимчижигэ! Тийм ч хялбархан биш ч амттай хийж чадах байхаа! Угаасаа би хэн билээ дээ! Агуу Хүчит Бурхан Каийн сүйт бүсгүй Амирлангуй Үзэсгэлэнт Сахиусан Тэнгэр Лаура шүү дээ.

Хоол болон хачир хийх бүх юмнуудаа торонд хийлгээд хөлөө зөөж ядан жижиг жижиг алхална. Зүгээр дээ! Удахгүй энэ өвдөлт байхгүй болно. Тэвчих хэрэгтэй.

"Чамд туслах уу?"

Хэн нэгэн миний мөрөнд хүрэхэл би эргэн харлаа. "Хэрэггүй дээ!" гэхэд тэрхүү эмэгтэй инээмсэглэж, "Зүгээр дээ,адилхан эмэгтэй хүн шүү дээ" гээд нэг гарт минь байсан тортой ногооноос минь барилцав.

"Баярлалаа" инээсхийн энэ эмэгтэйг ширтэнэ. Хачин мэдрэмж төрж байна. Й

"Нөхөртөө хоол хийж өгөх гэж байгаа юм уу?" гээл хачин инээхэд нь би толгой дохин "Тиймээ! Манай хүн их идэмхий л дээ!"

"Угаасаа л идэмхий байсан шүү дээ. Намайг тэрнээс холоо гэгч нь явахаас ч өмнө"

Би гайхан тэрэн рүү харвал над руу муухай харж байгаад ар дагзанаас минь барин,өөртөө ойртуулаад духтай минь духаа нийлүүллээ.

Толгой эргэж, бөөлжис цутгана. Зовхи минь хүндэрч,амьсгалахад ч бэрх болох юм.

"Пак Лаура! Танилцсандаа таатай байна.Жон Сүжон гэдэг. Одооноос чи биш би Амирлангуй Үзэсгэлэнт Сахиусан тэнгэр болох болно. Чиний бүхэн минийх болчихлоо"

Гар руугаа харвал бүдгэрч,аажим аажмаар уусаж байх нь тэр. Би айсандаа хашхирч,урд минь инээгээд зогсож байгаа өөрийгөө харан сандарч байлаа. Бие минь бүхэлдээ агаарт уусаж,алга болно.

A/N:Та нарт би гомдсон байгаа. Войтны тоо 40ч хүрэхгүй байна! Та нар мэднэ. Нэг партыг бичих гэж 1-2 цаг зарцуулдаг. Ялангуяа энэ зохиол дээр миний толгой хэт их ажилдаг. Яавал уялдаа холбоотой болох бол? Юуг нэмж бичвэл илүү утгатай болох вэ гэхмэтчлэн. Би муриад байгаа юм биш! Бичээд драфт хийчихдэг. Тэгээд хөөрхөн сэтгэгдэл орж ирвэл шууд фаблиш хийчихдэг. Эхэндээ сэтгэгдэл их байсан ч одоо бол 4-5 үгтэй л болж! Бүр ганцаараа инээтэл гоё сэтгэгдэл бичээд өгөөч гуйж байна. Хэдий энэ зүйлийг би сонирхолоороо хийдэг боловч та нарын дэм ч бас хэрэг болдог шүү дээ! Мундаг бичдэггүй ч их хичээдэг гэдгээ л хэлэх гэсэн юм.

Хүндэтгэсэн-А.Мишээл

---------

Энийг албаар үлдээв🤣

Bride Of The God | completedWhere stories live. Discover now