15.Мангас

2.9K 290 2
                                    

Миний таамагласнаар энд ирээд 7 хонож байх шиг.Харанхуй болохоор нар тусаж,сар харагдахгүй. .Бас тэр хунтайж өдөр болгон орж ирээд намайг алах гэж оролдох эсвэл,өөрийнхөө эхнэр болооч гэж ятгадаг.Мэдээж би үхэхээс айж байгаа ч Каиг орхиод өөр хүний ялангуяа харанхуйн хунтайжийн эхнэр лав болж чадахгүйгээ мэдэж байна.

Би тэрнийг санаж байна.

Хармаар байна.

Уулзмаар байна.

Нөгөө том хаалга нүсэр чимээ гарган онгойход би айсандаа орны хажууд байх зайд орон суулаа.Тэр дахиад намайг тамлах гэж ирж байгаа бололтой.Хэд хоногийн дотор энэ бие минь бүр сульдаж байгааг би мэдэрч байв.Аргагүй биздээ ид гэж өгсөн хоолыг нь идэхгүй байгаа юм чинь ямар олиг байх вэ дээ.

"Гүнжхэн минь өнөөдөр хоёулаа цугтаа болзоцгооё" гэх тэрний дуу хадахад би хамаг биеэ хумин бүр цаашаа шигдлээ.Тэр бол мангас.Тэрэнд хүнийг энэрэх өчүүхэн ч сэтгэлгүй мангас.

"Айх хэрэггүй дээ!Би өнөөдөр сайхан ааштай байна" гээд миний хажууд ирэн орон дээр хөлөө ачин суулаа.

Би тэрэн рүү хорсолтой гэгч нь ширтэж байв.Би тэрэнд сайхан сэтгэл гаргая гэж хичээсэн ч чадахгүй нь.Тэрний нүд рүү харж байгаад айхдаа зүгээр л буцан доошоо харлаа.Үзэсгэлэнгоо гэж үргэлж хэлдэг байсан Каин үг утга учраа алдчихсан.Учир нь тэрний энхрийлдэг байсан нүүрэнд сорви тогтчихсон.Шаазан шиг хагарчихвий гэж бараг хүрдэггүй байсан бие тэр чигээрээ хөхөрч эрээн болчихсон.

"Өө, нэг мэдээ дуулгахад чиний хайрт Каи чинь биднийг олчихсон.Харамсалтай нь тэр ирж чадахгүй.Учир нь бид яг одоо явах гэж байна" гэхэд би өөрийн эрхгүй уйлж байв.Каи намайг олчихсон гэж байна.Хурдан ирээч дээ Каи.

"Намайг явуулаач?" 7 хоног юу ч дуугараагүй би одоо л нэг юм амаа нээлээ.

Тэр нэг онийж харснаа алгаа ташин инээж эхлэв.

"Чи хаашаа ч явахгүй хонгор минь" гээд намайг өргөн үнсэж эхлэв.Би ийш тийш хөдлөн тэрнийг болихыг хүснэ.Гэвч би тэрнийг дийлэхгүй.

"Болиоч дээ би гуйж байна" гэж хэлэхэд тэр намайг өөрөөсөө хүчтэй түлхэхэд би орны толгой мөргөн унах нь тэр.Өвчиндөө ёолон хэвтэхэд Жэвон босож ирэн миний үснээс зулгаан чихэнд минь үг шивнэлээ.

"Чи тэрнийг дахиж хармаар байвал надад өөрийгөө өг.Эсвэл үх"

Намайг сэрэхэд би хамгийн түрүүнд цагаан өнгөтэй таазыг олж харсан юм.Огцом босож суухад маш том орон дээр унтаж байсныг ойлгов.Гэхдээ энэ хаанах вэ?

"Чи минь ямар их унтав даа"гэх дуунаар эргэн харвал хунтайж цаана байх ширээн дээр шанаагаа тулчихсан сууж байлаа.

Хамаг бие минь чичрэн тэрнийг цохиж чадахаар юм хайж байлаа.Би тэрний өөдөөс муухай харан сууна.Надад ямар ч боломж алга.Энэ өрөөнд миний сууж байгаа том ор,хувцасны шүүгээ,ширээ сандлаас өөр юу алга.Жижиг ширээний гэрэл ч алга байна шүү дээ.Тийм байхад би тэрнийг цохих байтугай саатуулж ч чадахгүй.

"Би хайрт эхнэрээ гэмтээхгүй дээ!" гэхэд орны даавуунаас чангаас чанга базан сууна.

Эхнэр...би хэзээ ч энэ араатны эхнэр болохгүй.Болж чадахгүй шүү дээ.Зүгээр л яагаад ингэж зовоод байгаагаа ойлгохгүй нь гэх бодол хормын дотор орж ирэн өнөөх аймшигтай өвдөлт дахин мэдрэгдэх нь тэр.Би толгойгоо доош нь дарсаар хамаг биеэ хумин хашхирна.Өмнөхөөсөө илүү ихээр өвдөж байна.

Нэгэн эмэгтэй миний хажууд зогсон өдөр болгон өмсдөгөөс минь өөр илүү энгийн гоёмсог даашинзыг минь барин нүдээ бүлтэлзүүлэн зогсоно.Хажууд нь би маш баяртай байх агаад айдас ч мэдрэгдэх шиг.

"Сахиусан тэнгэр минь! энэ хэтэрхий аюултай биш гэж үү? Хэрвээ та хугацаанаасаа өмнө ирж чадахгүй бас Сухо бурхан мэдвэл би ч тэр та ч тэр үхэх болно.Зүгээр л миний үгэнд орооч эрхэм дээдсээ" гээд сөхрөн гуйж байв.Би тэрнийг түшин босгоод үсийг нь зөөлхөн илнэ.

"Би зүгээр болохоор чи миний хэлснийг хийгээд байж бай.Би дэлхий дээр буумагцаа чамд мэдээ хүргэнэ.Хэрэв тэд орж ирвэл намайг салхилж байгаа гэж хэлээрэй.Би яг 1 өдрийн дараа ирнэ" гэхэд өнөөх эмэгтэй чимээгүйхэн толгой дохилоо.Тэрний дараагаар анхаарлаа төвлөрүүлж байгаад нэгэн зүйлийг гурван удаа давтав.

Миний сониуч зан. Миний бүхнийг хийж үзэх гэсэн хүсэл. Энэ бүхэн намайг шийтгэхэд хүрчээ. Миний л буруу байж...

Bride Of The God | completedWhere stories live. Discover now