14.Сонголт

3K 317 6
                                    

Тэр уурласандаа миний хацрыг халуу дүүгтэл алгадахад би тэсэлгүй уйлчихав. Тэр дэндүү хэрцгий юм. Би хацарны яс бараг бяцарсан биз.Орь дуу тавин уйлж эхлэхэд тэр чанга чанга инээнэ. Огиудас хүргэм.

"Чи үнэхээр зоригтой юмаа Лаура" гээд миний нулимсыг арчиж өглөө.

"Чи надаар яах гээв?" гээд нус нулимсандаа холилдон түүнээс асуулаа.Тэр над руу харан урууландаа хүрэн илнэ.

Тэрний нүд үнэхээр айдас хүргэм юм.Уурлахаараа улаан өнгөтэй болдог гэдгийг би анзаарсан юм.Каи хэлсэн тэр үнэхээр хүчтэй гэж.Тэгэхээр тэр бусдаас ч илүү хүчтэй гэсэн үг.Хэрвээ Каиг бэртээвэл яах вэ? Каи хэдий бурхан ч хүн шиг бүхнийг мэдэрч чаддаг.Харин би бэртвэл шууд үхнэ.Үхэх юм бол Каи маш ихээр шаналана гэдгийг л маш их мэдэж байна.Үхэхгүй бас бэртэхгүй байхын тулд юу хийх ёстой юм бол? Надад ганцхан л сонголт байна. Тэрний хүссэн бүгдийг хийх.

"Зүгээр л чамайг ширтээд суух сайхан байна" хэмээн миний үсийг хойш болгоод над руу өнөөх айдас хүргэм нүдээрээ ширтэнэ.Би нүднээс нь өрөвдөх,хайрлах гэсэн мэдрэмжийг олж харахгүй байна.

"Каи мэдвэл их уурлана гэдгийг мэдэж байгаа болоод намайг хулгайлсан биз тиймээ" гэж ёжлонгуй асуухад тэр жууламзан толгойгоо дохив.

"Мэдэлгүй яахав! Каи бол миний хайртай ах юм шүү"

Тэгж хэлснийхээ дараа том том гишгэлсээр төмөр эсвэл мөнгөн хаалгыг хоёр хуруугаараа дохиход тэр хаалга дороо онгойн хунтайж гарч явахад надад хандан нэг үг хэлээд гарсан юм.

"Чи аль хэдийнээ минийх болчихсон.Тэгэхээр хэзээ ч өөрийн сүйт залуугаа харахгүй"

"Зохиолч"

Каи энэ үеэр Лаураг байж болох бүх нүх сүвээр хайж байлаа.Тэр одоо ганцхан шийдвэрт бат зогссон байлаа.Харанхуйн хунтайж тэрнийг хулгайлчихсаэ. Хунтайжаас өөр хэн ч бодогдохгүй байгаад гайхах юм алга.Асура хэлсэн шүү дээ.Хунтайж ирж байгаа бас эгчийгээ хамгаалж өгөөрэй гэж байхад хамгаалж чадаагүй.Мөн өөр нэг санаа зовоох зүйл гэвэл Лаура тэрнийг бодохгүй байна.Хэрэв Лаура тэрнийг бодолдоо дуудвал тэр бодлоор нь дамжуулан түүний байгаа газар очиж болдог юм.Гэвч Лаура тэрнийг дуудахгүй бас бодохгүй байгаа нь Каиг хангалттай зовоож байлаа.

Каи нэгэн цахилгаан шатанд суухад тэр гэрлийн хурдаар дээшээ явж эхлэв.Энэ бол Тэнгэрийн орон луу явдаг цахилгаан шат.Тэнгэрийн оронд хамааралтай хүмүүс л энэ цахилгаан шат нээлттэй.Энгийн хүмүүст энэ шат харагдах нь байтугай байдаг гэдгийг ч мэдэхгүй.

Тэр цахилгаан шатнаас буумагцаа шууд л бурхдын танхим руу зүглэлээ.Тэр Лаураг алга болсныг хэлэх хэрэгтэй гэж бодсон учраас энд ирсэн.Гэхдээ Каиг хэлээгүй байсан ч тэд мэдчихнэ.

"Каи..." гээд Сухогийн дуу суларлаа.

"Би Лаураг алдчихсан" хэмээгээд Сухогийн өмнө сөхрөн суулаа.Шиүмин цаана байсан өрөөнөөс гарч ирээд Каиг харан гарандаа байсан номондоо газар унагах нь тэр.

Тэр хэзээ ч ийм сул дорой байгаагүй билээ. 1000 жилийн өмнөөс ийм дүр төрх түүний биений нэг хэсэг болсон гэлтэй.

"Зүгээр ээ.Тэр одоохон доо аюулгүй байгаа" Сухо Каиг түшин босгоод том буйдан дээр суулгалаа.

"Яаж мэдэж байгаа юм?" гэхэд Сухо инээсхийллээ.

"Би бол Тэнгэрийн орон болоод хүмүүний хамгаалагч сахиус.Тэглээ ч Лаура бол Тэнгэрийн орны ганц сахиусан тэнгэр.Амьд байгаа нь надад байтугай чамд хүртэл мэдрэгдэх ёстой биш гэж үү? Эсвэл чи мэдрэхээ больчихоо юу?Биднээс илүү мэдэрдэг байж" гэх нь тэр.

"Үгүй ээ би мэдэрч байна.Хэсэг ухаангүй байгаад л анзаараагүй бололтой" тэр хэсэг нүдээ аниад Лаурагийн зүрхний цохилт байгааг мэдэн тэдэнд ийн хэллээ.

"Харанхуйн хунтайжид л хоёр л сонголт байгаа! Эхнийх нь Лаураг алах.Хоёр дахь нь тэрнийг өөрийн эзэмшилд оруулж илүү хүчирхэг болох" чимээгүй байсан Шиүмин ингэж хэлээд Каийн сэтгэлийг бүр хачин болгоод хаячихав.

"Тэр сонголтуудыг нь хараал идэг!Би тэрнийг газрын гаваас ч болтугай олоод хэдэн хэсэг тасчин хаяна" гэж гараа атган Каиг хэлэхэд Сухо тэрнийг ширтэн өөрөө ямар буруу юм хийснээ ойлгох шиг.

Bride Of The God | completedWhere stories live. Discover now