01. Хэзээ ирэх вэ?

5.1K 471 7
                                    

Тэнгэрийн оронд энх тунх байдал Лаура сахиусан тэнгэр ирсэн цагт л мандах юм. Түүнийг шийтгэснээс 1000 жил тэнгэрийн орон үймээн самуунтай байсан аж. Лаура бол хамгийн гэгээлэг, сониуч нэгэн юм. Тийм ч учраас тэр шившлэгийг хэрэглэж шийтгэгдсэн.

Харин одоо тэнгэрийн орны энх тунх цаг ирэх эсэх нь Каи бурхантай хамаатай болж байгаа юм.

"Каи, чи яг одоо Лаура дээр очих хэрэгтэй!" Сухо бурхан ийн хэлэхэд Каи зүгээр л нүдээ анин сууна.

"Тэр сахиусан тэнгэр учир бүхнийг харж, хийж чаддаг. Бас үнэхээр сайхан сэтгэлтэй хэвээрээ байгаа. Сүнснүүд үргэлж чамайг ирнэ гэж Лаурад хэлдэг юм байна лээ"Шиүмин ингэж хэлээд санаа алдана.

"Би үнэхээр итгэлгүй байна. Тэрэнд хэцүү байгаа дээр би очоод бүр хэцүү болвол яах вэ?" хэмээв. Үнэндээ Каи өөртөө биш Лаурад санаа зовж байгаа юм.

"Чи тэрнийг хамгаалах гэж явж байгаа! Тиймээс зүгээр яваад, өмнөх бүх дурсамжийг нь сэргээгээд аваад ир. Тэр чиний хувьд чухал хүн мөн биз?"гэж Сухо Каид хэллээ.

Лаурагийн ой санамж,дурсамж гээд бүх тэнгэрийн оронтой холбоотой зүйлс нь толгойд нь орж ирснээр, Каид дурласанаар тэр буцан ирэх ёстой юм.

"Зүгээр та өөрөө явчих. Ер нь яг яагаад намайг сонгосон юм?" гэхэд Сухогийн царай барайх үзэгдэнэ.

"Хачин юм битгий яриад бай! Тун удахгүй явна. Бэлд!"

Дэлхий 2018 он

18 жилийн дараа

"Лаура,чи одоо болтол хоол хийгээгүй юу хийж байсан юм бэ? Бид чамаас болж өлсөж үхэх нь" гэж гэр дүүрэн хашхирахтай зэрэгцэн Лаура цочин,орноосоо уначих нь тэр.

"Сэрүүлэг... Асаахаа мартчиж" гэсээр ум хумгүй босож,хувцсаа өмсөөд өрөөнөөсөө гарлаа.

"Уучлаарай,би сэрүүлэгээ тавихаа мартчихаж.Одоо гялс хоол хийчихье" гээд гал тогоо руугаа гүйн орлоо. Лаура энэ айлын гэрийн үйлчлэгч л гэсэн үг. Аавынх нь ахынх. Эхнэр болон 2 охин нь тэрнийг үздэггүй юм. Дэндүү үзэсгэлэнтэй болохоор. Бас сүнс хардаг болохоор тэр.

"Тэнэг амьтан" гэсээр түүний үеэлүүд Лаураг мөрлөн цаашаагаа явлаа.

"Намайг уучлаарай, би яг одоо хийчихье" гэхэд бэр эгч нь гарнаас нь татан,хойшоогоо түлхэв.

"Зайлж үз, манайхаас зайлаад өг. Чи л байхгүй бол бид нар жаргалтай байна!"гэж хоолойгоо сөөх шахам орилох нь тэр.

Лаурагийн уруул чичрэн, гараа тас атгаж байлаа.  "Уучлаарай"

Лаура ингэж л амьдарч ирсэн. 3 эмэгтэйд загнуулж,зодуулж дарамтлуулдаг. Харин авга ах нь тэрнийг тоодоггүй. Хүн ч гэж хардаггүй.

"Хоол хэрэггүй, зүгээр өрөө рүүгээ ор" ах нь сая л нэг юм дуугарлаа. Лаура гараа атгасаар өрөө рүүгээ оров.

"Шудрага бус байна. Би ганц өдөр л босож чадсангүй шүү дээ"гэсээр хөмхийгөө зуун уйлахгүйг хичээсээр сууж байлаа.

Хичээлийнх нь цаг ойртож байсан ч өрөөнөөсөө гарахыг хүссэнгүй. Гэхдээ тэрнийг хичээлдээ явах хэрэгтэй гэсэн бодол нь тархийг нь идэж байсан юм.

Шүүгээ рүүгээ дөхөж,дүрэмт хувцасаа өмсөөд үсээ сул боогоод хаалганыхаа бариулыг аяархан эргүүлэв. Хаалгаараа шагайхад хүн үзэгдсэнгүй тул өлмий дээрээ алхаж явлаа. Гэнэтхэн Лаурагийн хуухь салчих шиг болов. Толгой өвдөх ч сэтгэл нь бүр ихээр өвддөг. Иймэрхүү үйлдэл гарах болгонд тэвчдэг.

"Хаачих нь вэ охин минь" гэж Сүжон дуугарахад Лаура юу ч хэлсэнгүй.

"Хараал идсэн амаа нээгээч" гээд бүр хүчтэй татахад Лаура "Х-хичээлдээ явья" гэхэд Сүжон тавих нь тэр.

"Сүнснүүдтэйгээ хамт тогло доо" гээд хорлонтой гэгч нь инээсээр Сүжон өрөө рүүгээ оров.

Лаура сүнс хардаг. Сүнснүүд л түүнд бүх зүйлийг ярьж өгдөг. Тэрнийг хамгаалахаар ирэх хүчтний талаар ч ярьдаг юм. Гэхдээ тэр одоог хүртэл ирээгүй байна шүү дээ.

"Хэзээ ирэх юм бэ Каи?"Лаура сургууль руугаа орох замдаа доошоо харсаар өөртөө хэлнэ.

"Би ирчихсэн штэ Лаура" хэн нэгэн ингэж хэлэхэд Лаура болгоомжтойгоор эргэн харлаа.

Хэн нэгнийг хүлээх хэцүү. Байдаг эсэх нь мэдэгдэхгүй нэгнийг хүлээх бүр ч хэцүү.

Bride Of The God | completedWhere stories live. Discover now